- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Петрочайна Дачин Тамсаг”-ийг татвар, торгуулиас бултуулсан уу
Улсын төсвийг татвараар бүрдүүлэх гэж энэ чиглэлийн ажил хариуцсан цөөн хэдэн хүн "шар мах”-тайгаа хатаж явдаг нь нууц биш ээ. Гадаад, дотоодын нэлээд олон компани татвар, торгуулиас байнга бултаж байлаа. Одоо ч бултаж л байна. Ийнхүү дураар авирлах том копаниудын өмнө эрх мэдэлтнүүд буулт хийх нь даанч уйтай. Тэдэнтэй үгсэж нийлсэн эдийн засаг, санхүүгийн төлөөллүүд сүүлийн үед "Санхүүгийн өршөөлийн хууль гаргах нь зүйтэй” хэмээн төр засгийнхныг лоббидох боллоо. Хэдэн жилийн өмнө татварын өршөөлийн хууль гаргаад олигтой юманд хүрээгүй. Албан бус мэдээллээр уг хуулийн дагуу ердөө хорь гаруйхан компанийн татвар төлөлт бага зэрэг эерэг амьсгалтай болсон гэдэг. Өөрөөр хэлбэл, иймхэн хэмжээнд л "том толгойлдог” компанийн эздийн чих зөөлөрчээ.
Ер нь татвар төлөлт , төсвийн орлогын хяналтын байцаагч нарын дунд ажилдаа үнэнч, шударга хүн цөөнгүй. Гэвч тийм хүмүүсийн олж илрүүлсэн томоохон компаниудын хууль бус явдлыг дээгүүр нь "цохижуулж”, татвар торгуулиас чөлөөлдөг үзэгдэл хэдий болтол үргэлжлэхийг бүү мэд. Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарын 13 хүний дуулиант хэрэг анхан шатны шүүхээр саяхан шийдэгдсэн. Энэхүү шүүх хурлаар мөн тэдгээр хүмүүстэй хуйвалдан татвараа төлөөгүй "Кью Жи Экс Монгол” компаниас 13,4 тэрбум, "Побидо Поло Ресорсез” компаниас 1,2 тэрбум төгрөг тус тус гаргуулан Татварын Ерөнхий Газарт олгуулахаар болсон юм. Ийнхүү татварын 13 хүний сүүлийн тав, зургаан жилийн турш үйлдсэн хэрэг нэг тийш болов.
Тэгвэл Дорнод аймгийн Матад сум, Тамсагийн сав газарт Хятадын "Петрочайна Дачин Тамсаг” компани олон жилийн турш хэрүүлийн "тулам” болж буй. Газрын тос олборлолтоор манай Засгийн газартай бүтэгдэхүүн хуваах гэрээтэй ажилладаг энэ компани байгаль орчинд хамгийн халгаатай аж ахуйн тоонд багтаж байгаа. Хөдөлмөрийн нөхцөл, ялангуяа хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрлөх эрхийн зөрчил тэнд байнга гарсаар байгаа аж. "Тосон-Уул XIX” талбайд байрладаг газрын түүхий тос цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах, ачих хэсэгт энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр гарсан галын шалтгааныг бүрэн тогтоож чадаагүй л байна. Энд найман машин шатаж, Хятадын хоёр иргэн нас барсан. Урьд нь ч хөдөлмөрийн норм, аюулгүй ажиллагааны зөрчил гарсаар байжээ. Харамсалтай нь хэн ч тоож үзээгүй юм билээ. Энэ бүхнийг харин 2011 оны арваннэгдүгээр сарын 23-нд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч нар нэгэн шалгалтынхаа актанд тодорхой заасан байлаа.
Тухайн үед татварын улсын ахлах байцаагч Н.Эрдэнэмядаг, улсын байцаагч Ц.Сарантуяа, Ц.Хандаа нар "Петрочайна Дачин Тамсаг” компанийн татварын ногдуулалт, төлөлтийг шалгажээ. Энэхүү шалгалтаараа тэд тус компанийн 2007-2010 оны татварын ногдуулалт, төлөлтийн санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд, татварын тайлан, гаалийн мэдээ, хөндлөнгийн мэдээлэл, гэрээ хэлцэл зэрэг материалуудыг үндэслэн, хориод хоног ажиллажээ. Шалгалт хуулийн дагуу явагдсан нь тэдний гаргасан актаас тодорхой харагддаг байна.
"Петрочайна Дачин Тамсаг” компанийг анх 2005 оны арваннэгдүгээр сарын 14-нд "Соко Тамсаг Монгол Инк” компанийн 2075385 тоот регистрийн дугаараар бүртгэж авсан байдаг аж. Харин Засгийн газартай хийсэн "Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний эрхийг "Өмч шилжүүлэх гэрээ”-гээр 2005 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Англи улсын групп буюу толгой компани болох "Соко Интернэйшнл” компаниас Хятадын "Дачин Ойл Фрийлд компанид шилжүүлжээ. Тэгээд 2009 оноос тус компани нь Тамсагийн "Тосон-Уул XIX”, "Тамсаг XXI”, "Буйр- XXII” зэрэг талбайд газрын тос олборлож эхэлсэн байв. Тэр цагаас өнөөг хүртэл "Дачин Ойл Фрийлд” нь "Петрочайна Дачин Тамсаг”-ийн нэг салбар хэмээгдэн, Үндсэний Татварын Ерөнхий газарт бүртгэлтэйгээр харилцаж буй ажээ.
Улсын байцаагч нар тэрхүү шалгалтаараа олон зөрчил илрүүлсэн байлаа. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйл буюу "Татварт ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, мөн "...олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төлөх” зэрэг заалтууд болон бусад хууль, тогмоожуудыг ноцтой зөрчсөн байв.
"Петрочайна Дачин Тамсаг” компани нь 2009, 2010 онд нийт 461 926 226 6 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байжээ. Энэ бол наад захын жишээ. Монголд ирж ажил үйлчилгээ явуулсныхаа төлөө Хятад ажилчиддаа олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшууллын орлогоос хүн амын орлогын албан татварт суутган төсөвт төлөх ёстой 1. 320. 907. 0 мянган төгрөг нь ч мөн төлөгдөөгүй байсан байна.
Улсын байцаагч нар иймэрхүү олон зөрчлийг илчилж, акт тогтоохдоо нийт 1.336.064.094.5 мянган төгрөгийн зөрчилд 220.888.105.5 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулжээ. Түүнлэн 56.005.890.5 мянган төгрөгийн торгууль тавьсан байна. Гэхдээ тооцоо зөвхөн үүгээр дуусаагүй. Бас дээр нь 73.839.258.7 мянган төгрөгийн алданги, нийт 350.733.254.7 мянган төгрөгийн төлбөрийг Татварын Ерөнхий газрын "Төрийн сан” дахь 900000603 тоот дансанд 2011 оны арванхоёрдугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахыг "Петрочайна Дачин Тамсаг” компанийн Ерөнхий захирал Гао Вэн Бо, Ерөнхий нягтлан бодогч Э.Болормаа нарт даалгажээ. Гэсэн ч энэхүү актыг нь Хятадын тал зөвшөөрөхгүй тас гүрийж, сүүлдээ манай томчуудтай хуйвалдан дарж орхижээ. Шалгалтын актаа Хяналт шалгалтын хэлтсийн даргаараа батлуулсан сайхь байцаагч нар ч мөн амаа үдүүлсэн мэт чимээгүй болсон байх юм. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй УИХ-ын гишүүд ч үүнд анхаарсангүй. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн иргэний байгууллагын идэвхтэй гишүүн эр "Бид энэ актын дагуу улсын төсөвт орох ёстой торгууль, төлбөрийг татаж оруулах талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунд хандсан боловч тодорхой хариу өгсөнгүй. Тэр Дорнод аймгаас УИХ-д бие даан сонгогдсон болохоор илүү ач холбогдол өгч, хөөцөлдөх байх гэж бодсон чинь элс рүү ус хийсэнтэй адил юм болж байх шиг байна” гэсэн юм. Энэ мөнгө төсөвт орж ирсэн бол хэдэн сургууль, цэцэрлэг нэмээд барьчихаж болох л байж дээ.
Б.Отгонбаяр
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||