- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгой мөдгүй нь Тавантолгойг л харъя
Монголын төдийгүй дэлхийд томхонд тооцогдох Оюутолгой төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт мөд эхлэхгүй нь бололтой. Хамгийн сүүлд "Turquoise Hill Resources”-ийн зүгээс Монголын Засгийн газартай хийх хэлэлцээ амжилтад хүртэл дор хаяж дөрвөн сард хүлээгдэнэ гэсэн мэдэгдэл хийсэн билээ. Харийн Засгийн газраас Оюутолгойн асуудлыг хаврын чуулганаар багтаан шийдвэрлэнэ гэсэн амлалт өгч байгаа. Нэг ёсондоо Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын төсөл болох Оюутолгой гацаанаасаа гартал дор хаяж дөрвөн сар, цаашилбал энэ жилийн турш ч сунжрахгүй гэсэн баталгаа харагдахааргүй болж байна.
Энэ тохиолдолд 2014 оны төсөв дээр зэсийн баяжмалын экспортоос орж ирэх орлого тийм ч их байна гэж төсөөлөхөд бэрх болж байгаа юм. Мөн Оюутолгойг дагаж орж ирэх их хөрөнгө оруулалтууд зургаадугаар сар, цаашилбал найм, есдүгээр сарыг дуустал хүлээх шинжтэй. Тийм учраас энэ онд хөрөнгө оруулалтыг татах, экспортоо нэмэгдүүлэх гол салбар нь нүүрс л болж байгаа гэдгийг Монголын санхүүгийн зах зээлийн холбооны шинжээчид хэлж байна. Нэг ёсондоо энэ онд зэсээс нэг их зүйл хүлээгээд хэрэггүй болж байх шиг байна. Харин үүний оронд нүүрснийхээ экспортыг сайн хийж чадвал зэсийн орлогоос дутах хөрөнгийг нөхөх боломжтой аж.
Манай улс энэ онд 34.1 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн. Манай төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд 6.4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан байгаа. Мөн урд хөршийн "Чалко”-д төлөх өрийг зургаадугаар сар гэхэд бүрэн төлж барагдуулахаар ажиллаж байгаа юм билээ. Өмнийн говь дахь томоохон нүүрсний уурхайнуудын төлөөлөл урд хөршийн "Шинхуа энержи” групптэй урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Мөн Засгийн газраас энэ ондоо багтаад шинэ төмөр замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Өөрөөр хэлбэл, зэсээс илүүтэй нүүрсний компаниудад боломж байгаа юм. Монголын нүүрсний салбарын томоохон компаниуд бүгд тус тусдаа ажилладаг байснаа зогсоож, хамтран ажиллах нь зүйтэй гэсэн зарчмын шийдэлд хүрсэн. Энэ хүрээнд эхний ээлжинд "Энержи Ресурс” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг "Эрдэнэс Тавантолгой” хамтран ашиглахаар болсон билээ. Ингэснээр энэ оноос эхлэн "Эрдэнэс ТТ” түүхий бус баяжуулж, угаасан нүүрс экспортлох боломж бүрдэнэ. Нүүрсээ баяжуулан экспортолж чадвал дэлхийн зах зээлтэй өрсөлдөх боломж ч нэмэгдэх юм.
Нөгөөтэйгүүр Монголын коксжих нүүрсийг Хятадын томоохон ширмийн үйлдвэрүүд ашигладаг. Энэ онд Хятадын ширмийн үйлдвэрлэл гурав орчим хувиар өсөх тооцоо бий. Энэ нь коксжих нүүрсний хэрэглээг 5-6 сая тонноор нэмэгдүүлэх хэрэглээ аж. Энэ хэрэглээг хангахад монголчууд оролцох бүрэн боломжтой. Мэдээж үүний тулд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, зардлаа бууруулах шаардлага бий. Гэхдээ яг өнөөдрийн тухайд зэсийн зах зээл дээр үгүйлэгдэж буй хоосон орон зайг нөхөх боломж нүүрсний салбарынханд хангалттай байна. Төрийн өмчийн "Эрдэнэс Тавантолгой” компани ч бас энэ онд чамгүй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нүүрснийхээ экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Үүний хажуугаар бусад томоохон нүүрсний төслүүд ч гараа хумхиад суухгүй. Чадах чинээгээрээ л ахиу нүүрс экспортлохын төлөө ажиллах биз. Хамгийн гол нь энэ салбарынханд ямар нэгэн "гацаа” алга.
Уг нь эдийн засагчид энэ онд Оюутолгой төсөл гацаанаасаа гарч, Тавантолгойн экспорт нэмэгдвэл ам.долларын ханш буурах, хөрөнгө оруулалт орж ирэх томоохон суурь нөхцөл болно гэж харж байсан. Гэвч одоо Оюутолгойг хойш тавиад Тавантолгой зэрэг томоохон нүүрсний төслүүдээс орж ирэх ам.долларыг л харах хэрэгтэй болж байх шиг байна. Аз болоход нүүрсний зах зээл одоохондоо тун боломжийн байгааг шинжээчид хэлж буй. Тэр хэрээр энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос орж ирэх ёстой орлого тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх биз ээ. Ямартай ч монголчууд нэг хэсэгтээ л Оюутолгой бус Тавантолгойгоо "түших” хэрэгтэй болох нь.
Л.Энхдэлгэр
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||