- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Олборлогчид үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна
Өмнөд хөршийн нүүрсний импортын 50 хүртэлх хувийг Австрали дангаар бүрдүүлж байна. Манай улсын хувьд уг зах зээлд эзлэх орон зай улам бүр хумигдсан хэвээр байгаа юм. Энэ зах зээлд хямд өртгөөр өрсөлдөж буй компаниудын дунд ширүүхэн өрсөлдөөн одоо ч үргэлжилсээр. Тэгвэл өнгөрсөн сард БНХАУ-ын импортын нүүрсний зах зээл ялимгүй сэргэх хандлага илрэв. Энэ нь нүүрсний компаниудын хувьд олзуурхах үйл явдал.
Хятадын импортын нүүрсний зах зээл сэргэх хандлагатай байна
Тодруулбал, Хятадын Гаалийн ерөнхий хорооны мэдээгээр гуравдугаар сард тус улсын импортын нүүрсний хэмжээ 19.69 сая тонн болж, өмнөх сараас 45.42 хувиар нэмэгджээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 15.62 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Гэхдээ уг тааламжтай байдал нь цаашид тогтвортой хадгалагдах, эсэх нь одоогоор бүрхэг байна. Үнийн хувьд дорвитой өөрчлөлт гараагүй боловч нүүрсний нийлүүлэлт нэмэгджээ.
Хятадын хувьд 2014 оноос коксжих нүүрс импортлохоо багасгаж эхэлсэн. Тэгэхээр өнгөрсөн оны импортын нүүрсний түвшнээс энэ оных хэтрэхгүй болохыг зарим судалгааны байгууллага дурдсан удаатай. БНХАУ өнгөрсөн онд 48 сая тонн коксжих нүүрс импортолсон. Дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч болох өмнөд хөршийн нүүрсний импортын хэмжээ өнгөрсөн сараас өссөн дүнтэй гарч эхлээд байна.
Зарим судалгааны байгууллагын үзэж буйгаар Хятадын импортын нүүрсний зах зээлд агших эрсдэл давамгайлж байгааг анхааруулжээ. Хятадын импортын нүүрсний дундаж үнэ нэг тонн нь 48 ам.доллартай тэнцэж байна. Энэ оны эхний улиралд БНХАУ-ын нүүрсний нийт импортын хэмжээ 48.46 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 1.2 хувиар буурсан. Харин өмнөд хөршийн нүүрсний экспорт нэгдүгээр улиралд өнгөрсөн жилийн мөн үеэс 185.1 хувиар нэмэгджээ.
- Хятадын Гаалийн ерөнхий хорооны мэдээгээр тус улсын импортын нүүрсний хэмжээ 19.69 сая тонн болж, өмнөх сараас 45.42 хувиар нэмэгджээ.
- БНХАУ өнгөрсөн онд 48 сая тонн коксжих нүүрс импортолсон.
- "Энэтхэгийн нүүрс” компани 2020 он гэхэд нүүрсний олборлолтын хэмжээгээ нэг тэрбум тоннд хүргэхээр төлөвлөжээ.
- ОХУ-ын нүүрсний олборлолт энэ оны эхний улиралд 5.8 хувиар өссөн байна.
Нүүрсний зах зээлийн үнийг тодорхойлоход жин дардаг томоохон тоглогчдын нэг нь Энэтхэг. Тус улсын эрчим хүчний нүүрсний олборлолт болон нийлүүлэлт энэ оны эхний улиралд өсөж, нүүрсний олборлолтын 80 гаруй хувийг эзэлдэг "Энэтхэгийн нүүрс” компани 2020 он гэхэд олборлолтоо нэг тэрбум тоннд хүргэхээр төлөвлөжээ. "Энэтхэгийн нүүрс” компани л гэхэд өнгөрсөн онд олборлолтын хэмжээгээ 536 сая тонн болгож нэмэгдүүлсэн байна.
Харин манай хойд хөрш болох ОХУ-ын Эрчим хүчний яамны статистик мэдээллээр тус улсын нүүрсний олборлолтын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 6.9 хувиар нэмэгдэж, 31.93 сая тонн болжээ. Энэ оны эхний улирлын байдлаар 5.8 хувиар өссөн байна. Нүүрсний зах зээлд, тэр дундаа Хятадын импортын нүүрсний зах зээлд барьцаа ахиулах болсон хойд хөршийн хувьд нүүрсний төслүүдээ эрчимжүүлж, идэвхтэй нийлүүлэгчийн байр сууринд ирээд байгаа юм.
Ашигт малтмалын газрын мэдээллээр олон улсын нүүрсний зах зээлийн үйлдвэрлэл энэ оны эхний улиралд бага зэрэг өссөн. Харин олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа нь арилжаалагдаж буй нүүрсний компаниудын хувьд сорилт, бэрхшээл үргэлжилсэн хэвээр байна.
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||