- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол Улсад химийн хорт бодис, аюултай хог хаягдлыг устгах асуудал шийдэгдээгүй байна
Энэхүү хөтөлбөрийн хууль эрхзүйн зөвлөх Володимир Сульзински, АНУ Төрийн департаментын Экспортын хяналтын хамтын ажиллагааны албаны гадаад хамтын ажиллагааны ажилтан Карен Чейсон, АНУ–аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны Эдийн засгийн албаны дарга Жон Мак Данел нар өнөөдөр МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржтой уулзсан юм. Хоёр тал хөтөлбөрийн хүрээнд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж "Юуны өмнө та бүхэнтэй тун чухал сэдвээр уулзаж, ярилцах болсондоо баяртай байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хилийн 26 боомт, гүний 16 терминалд амьтан, ургамал, хүний хөл хориот болон гоц халдварт өвчин, хууль бус цөмийн болон цацраг идэвхт материал хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, бусад бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад хяналт шалгалт хийдэг. Өнөөдөр бидэнд тулгамдаж байгаа хэдэн хэдэн асуудал байна. Тухайлбал, улсын байцаагчид нь бодис, бараа, бүтээгдэхүүнийг тодорхойлох зөөврийн багаж хэрэгсэлгүй, химийн болон аюултай бодист хяналт шалгалт хийх үед өмсөх хамгаалах хувцас, хэрэгслээр хангагдаагүй. Түүнчлэн хилийн боомт болон гүний хяналтын терминалд бодис, бараа, бүтээгдэхүүнд шалгалт хийхэд ачиж буулгах, зориулалтын талбай, агуулах байхгүй. Мөн бичил лаборатори байхгүй тул дээж авах тохиолдолд Улаанбаатар хот руу шинжилгээнд илгээх,бараа, бүтээгдэхүүнийг шинжилгээний хариу гарах хүртэл зориулалтын бус талбай, агуулахад тээврийн хэрэгсэлтэй нь түр саатуулах болдог. Түүгээр ч зогсохгүй, Монгол Улсын хэмжээнд химийн хорт болон аюултай бодис, аюултай хог хаягдлыг устгах байгууламжийн асуудал шийдэгдээгүй байна. Монгол Улсын Хилийн боомтуудын эрсдэлээс хамгаалах бэлэн байдал хууль эрх зүйн хувьд ямар түвшинд байгаад үнэлгээ хийх, тулгамдаж байгаа асуудлыг хөтөлбөрийн хүрээнд боломж бололцоогоороо шийдэж өгөхийг хүсч байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
АНУ Төрийн департаментын Экспортын хяналтын хамтын ажиллагааны албаны гадаад хамтын ажиллагааны ажилтан хатагтай Карен Чейсон уулзалтын үеэр "Мэргэжлийн хяналтын байгууллага бидний хувьд үнэтэй түншлэгч. Сайн мэдээ гэвэл таны тавьж байгаа тулгамдсан асуудлыг бид шийдэх боломжтой. Муу нь гэвэл хөтөлбөрийн төсөв хязгаартай. Ойрын үед АНУ-ын хил гаалийн албаны хүмүүсийг монголруу явуулж газар дээр нь танай байцаагчдыг сургах, бодит байдлыг судлахаар төлөвлөж байна.Түүнчлэн АНУ-ын гааль хил дээр ашигладаг "ST-30” зөөврийн багаж төхөөрөмжийг Монгол Улсын хэрэгцээнд зориулан худалдаж авахаар болсон. Харин хар тамхи илрүүлдэг төхөөрөмжийн туслалцааг үзүүлэх олон улсын байгууллага байгаа. Та бүхэн тэнд хандаж болно. Та бүхэн биднийг үнэн бодитой мэдээллээр хангасанаар, эргээд нягт хамтарч ажиллахад тус дэм болж байгаа юм” гэдгийг онцоллоо гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||