- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятадын эрэлт төмрийн хүдрийн үнийг өсгөлөө
Хятадад барилга угсралтын ажлын оргил үе эхэлж байгаатай холбогдон ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн гол түүхий эд төмрийн хүдрийн үнэ өсөж, тонн нь 60 ам.доллар болов. Хятадад шууд нийлүүлэх Австралийн төмрийн хүдрийн бенчмарк үнэ даваа гарагт 2.4 ам.доллараар өсөж, тонн нь 59.90 ам.долларт хүрлээ. Дэлхийн голлох хоёр олборлогч BHP Billiton, Rio Tinto- гийн хувьцааны ханш ч Лондонд өслөө.
Хятадын барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх зуны өмнөх ид ажлын үе эхэлснээр төмөрлөгийн үйлдвэрүүдийн олонх нь хэрээс хэтэрсэн нийлүүлэлтэд нэрвэгджээ. Ийм нөхцөлд хүртэл гангийн хэрэглээ нэмэгдэнэ гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэв. Шанхайн фьючерсийн биржид ган төмөрлөгийн фьючерсийн үнэ 3.2 хувиар өсөөд байна. Төмрийн хүдрийн үнэ энэ онд 40 хувиар, өнгөрсөн оны арван хоёрдугаар сартай харьцуулахад 62 хувиар өслөө.
Төмөрлөгийн үйлдвэрүүдийн ажиллагаа сэргэсэнтэй холбогдон Хятадын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн сард 6.5 хувиар нэмэгдсэн. Энэ нь өдрийн арилжааны хэмжээгээр дэлхийд тавдугаарт ордог Даляны таваарын биржид Хятадын төмрийн хүдрийн фьючерс ханш өсөхөд хүргэснийг Citigroup-ийн тоо баримт харууллаа.
Хятадын гангийн хэрэглээ сэргэсэн нь удаан үргэлжлэхгүйн дээр хэт нийлүүлэлт, сул хэвээр байгаа дэлхийн гангийн зах зээлийн нөхцөлөөс шалтгаалан төмрийн хүдрийн үнэ "эмзэг” байх төлөвтэйг шинжээчид анхааруулав. Цаг агаар дулаарч, ган төмөрлөгийн үнэ өсөж байгаа нь Хятад дахь өртөг өндөртэй уурхайнуудын ажиллагаа сэргэх нөхцөл болохоор байна.
Урьд нь 2014 оны эхээр тонн нь 140 ам.доллар байсан төмрийн хүдрийн үнэ огцом унасантай уялдан Хятад нь гаднын нийлүүлэгчдэд түшиглэх болсон. Тус улс 2014 онд хэрэгцээт төмрийн хүдрийнхээ 78.5, өнгөрсөн онд 84 хувийг импортоор авсныг санхүүгийн Caixin сэтгүүлд дурджээ.
Энэ онд дэлхийн гангийн эрэлт өсөхгүй ч Хятадад хямд үнэтэй төмрийн хүдрийн нийлүүлэлт 100-120 сая тонноор нэмэгдэнэ хэмээн Citi-ийн шинжээч үзэж байна. Харин Дэлхийн ган төмөрлөгийн холбоо энэ онд дэлхийн гангийн эрэлт 0.8 хувиар буурна хэмээн тооцоолсон. Дэлхийн ган төмөрлөгийн эрэлт өнгөрсөн онд гурван хувиар багассан юм.
"Австралийн экспорт бага, Хятадын төмөрлөгийн үйлдвэрлэл намжмал байх төлөвтэй нь үнэ өсөх шалтгаан болно” хэмээн Citi тайлбарлажээ. Экспортын хэмжээ нэмэгдсэн нь үйлдвэрлэлд дэмжлэг болсонтой уялдан Хятадын ган төмөрлөгийн эрэлт 2013 онд оргилдоо тулсан болов уу хэмээн Haitong Securities-ийн шинжээч тайлбарлаж байна.
Хэнри Сэндерсон
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||