Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Давхар боломж Рени



Зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн өсөлтөөс ирэх давхар боломж Рени

Б.Төгсбилэгт 

Тэртээх 1978 онд Эрдэнэт үйлдвэр нээгдсэн өдрөөс хойш цар хүрээ нь улам өргөжсөөр эдүгээтэй золгосон нь Монголын зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн өсөлтийн түүх хэрхэн баяжиж ирсний илэрхийлэл юм. Үйлдвэрлэл өсөхийн хэрээр Монголын эдийн засгийн гол багана зэс байсаар ирэв. Нүүрсний үнэ зах зээлд оргилдоо хүрсэнтэй холбоотойгоор 2010-2013 оны хооронд нүүрсний экспортын биет хэмжээ өсч, улмаар экспортын орлого бүрдүүлэлтээр зэсийн урдуур нүүрс бичигдэх болсон нь түр хугацааны үзэгдэл байсан юм. Зах зээлийн уналт тохиосон 2014, 2015 онд ч зэс өөрийн байр сууриа ганхалгүйгээр хадгалсан билээ. Эдийн засагч, шинжээчдийн дунд бүх эрдэс дундаа зэс хамгийн тогтвортой, найдвартай нь гэсэн үнэлгээг авсан хэвээр. Одоо бол зах зээл дэх үнэ багагүй хэмжээгээр буурсан ч зэс Монголын эдийн засгийн хамгийн том багана болоод зогсохгүй бүр "бүл нэмэх” төлөвтэй тул "зэс олуулаа болон эргэн ирж байна” хэмээн томьёолж болно. 

Зэсийн салбарын өрнүүн ирээдүй Оюутолгойн өргөжилт, Цагаансуваргын зэс, молибденийн ордын "сэргэлт”-ээр Монголын эдийн засгийн бат суурийг бэхжүүлэхээр айсуй. Монголын экспортын зэсийн баяжмалын хэмжээ ойрын хэдэн жилийн хугацаанд бараг хоёр дахин нэмэгдэж, 3 сая тонн руу дөхөх дүр зураг тодорч байна. 

Гэхдээ энд бас нэгэн дурдахгүй байхын аргагүй зүйл бол рени буюу зэсийн ДАВХАР БОЛОМЖ юм. Зэсийн хүдрээс буюу тухайн ордын хүдрийн шинж чанараас нь хамаарч дайвар бүтээгдэхүүн болгон ялгаж авч болох дагалдах элементүүдэд рени, теллур, селен, молибден гэх мэт олон эрдэс багтана. 

Ренийг онцолдгийн учир нь рени үйлдвэрлэх технологийн судалгаа, үйлдвэрлэлийн эхлэл суурь Монголд хэдийнэ тавигджээ. ШУТИС-ийн эрдэмтэн Д.Мөнхбаяр, М.Дэлгэрмаа, Л.Тэлмэнбаяр нар ренийг ашигласнаар Монгол улс дэлхийн рени үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн тоонд багтах боломжтой тухай нэлээд өөдрөг таамаг дэвшүүлжээ. Гэвч одоогийн байдлаар манайд ренигийн технологийн судалгаа хийгдэж байснаас биш орд газруудын болон нөөцийн судалгаа огтхон ч хийгдээгүй тул цоо шинэ салбарт тооцогдоно. 

Манай улсад Монгол-Швейцарийн хамтарсан "Шим технологи” компани нь жилд 3600 тонн молибденийн баяжмал боловсруулан 2500 тонн молибденийн техникийн исэл, 800 кг рени агуулсан бүтээгдэхүүн гарган авах хүчин чадалтай үйлдвэрийг 2014 оны 9 дүгээр сард нээсэн билээ. Гэхдээ уг үйлдвэр ренийг бүрэн хүчин чадлаар үйлдвэрлэж хараахан эхлээгүй байгаа юм. 

Өнгөрсөн 2014 онд манай улсын молибденийн хүдэр, баяжмалын үйлдвэрлэл 4 мянган тонн байсан бол 2015 оны байдлаар 5 мянган тонн болж өсчээ. Цаашид молибденийн баяжмалын гарц нэмэгдэх үед баяжмал бүтээгдэхүүнээс рени гаргаж авах хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд ихээхэн боломж бий нь эндээс харагдаж байна. Оюутолгой, Цагаансуваргын орд газар дахь ашиглалтад ренигийн үйлдвэрлэлийг давхар явуулах боломжийг судалж уг ховор металын үйлдвэрлэлийг эхлүүлж чадвал зөвхөн улсын эдийн засгийн орлого бус, технологи үйлдвэрлэлд чухал алхам хийх суурийг тавих юм. Зөвхөн Цагаансуваргын үйлдвэрийн тухайд гэхэд жилдээ 4.4 мянган тонн молибденийн баяжмал үйлдвэрлэх бөгөөд энэ нь Эрдэнэтийн жилд үйлдвэрлэж буй хэмжээтэй дүйж байгаа бөгөөд рени үйлдвэрлэлийн боломжийг илтгэнэ.

Рени үйлдвэрлэлийн давхар боломжийг өгүүлэхийн дашрамд цэвэр зэсийн үйлдвэрлэлийн өргөжилтийн талаар товч дурдъя. Цэвэр зэсийн үйлдвэрлэл өнөөдөр улсын нийт экспортод 1.44%-ийг эзэлж байна. Сонсоход энэ тоо бага мэт боловч зэсийн экспорт биет хэмжээний хувьд ч, орлогын тухайд ч урьдныхаасаа хэд дахин өсчээ. 

Тодруулбал зэсийн хувьд бид зөвхөн баяжмалын экспорт хийхээ больж багахан хэмжээний катодын цэвэр зэсийн экспорт хийдэг болоод бараг хорин жилийн нүүрийг үзэж буй ч хоёр дахь цэвэр зэс үйлдвэрлэгчээ өлгийдөж авах хүртэл урт удаан хугацаа орсон. "Ачит-Ихт” компани жилд 10 мянган тонн катодын зэс гарган авах хүчин чадалтай гидрометалургийн үйлдвэрээ 2014 оны 10 дугаар сард албан ёсоор нээснээр өнгөрсөн оны  байдлаар цэвэр зэсийн экспорт "Эрдмин” компанийнхтай нийлээд 12.4 мянга орчим тонн болж, экспортын орлогын хэмжээ 66.7 сая ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн газрын тайланд тэмдэглэжээ. Энэ бол 2014 оныхтой харьцуулахад экспортын биет хэмжээ 95%-иар, орлого бараг 66%-иар өссөн үзүүлэлт юм. Өмнөх 2011-2013 оны хооронд манай улсын цэвэр зэс (тунгаасан зэс ба хайлш)-ийн экспортын биет хэмжээ дунджаар 2.2 мянган тонн, орлогын дундаж хэмжээ 16 орчим сая ам.доллар байв. 




Манай улсад нэмүү өртөг шингэсэн жижиг хэмжээний үйлдвэрийг ашиглалтад оруулснаар чамгүй хэмжээний орлогын "зузаатгал” хийж болохоор байгаа нь дээрхээс илэрхий харагдана. Бид зөв хөдлөх юм бол ийм давхар боломжууд нээлттэй байна. Рени нь зэстэй харьцуулахад тонноор бус килограмаар үнэ цэн нь хэмжигддэг тун үнэтэй ховор метал болохын хувьд, мөн дэвшилтэт технологид оролцдог стратегийн бүтээгдэхүүн болохын хувьд, улс орнууд ренигийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж байна.

Рени гэх ховор метал нь байгаль дээр дангаар оршдоггүй бөгөөд голцуу зэс-молибденийн порфирын ордын хүдрээс дайвар бүтээгдэхүүн болон гардаг. Монгол ийнхүү зэсийн баяжмалын зах зээлд хүчтэй тоглогч болон орж ирэхээр уухайлж байх зуур Чили дэлхийн зэсийн зах зээлд тэргүүлэх нийлүүлэгч байгаад зогсохгүй ренигийн үйлдвэрлэлд ч хэдийнэ хамгийн үлэмж нийлүүлэгч болж амжжээ. Чилид зэсийн орд, тэр дундаа зэс молибденийн орд их байдаг. Иймд ренигийн нөөц арвин байдлаа ашиглан дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн 50 гаруй хувийг дангаараа эзлэх болжээ. Үүний араас үйлдвэрлэлийн хэмжээгээрээ АНУ, Польш, Казахстан улс удаалж байна.
 
Рени бол дэвшилтэт технологид ашиглагддаг гол эрдсүүдийн тоонд орох тул эдүгээ дэлхийн зах зээлд нэг кг нь маш өндөр үнэлгээтэйгээр худалдаалагдаж байна. Тухайлбал Metminco компани өнгөрсөн 2015 оны эхний хагаст нэг кг ренийг 6000 шахам ам.доллараар худалдаалжээ. 2005-2008 онд ренигийн үнэ дэлхийн зах зээлд оргилдоо хүрч, нэг кг нь 11 мянган ам.доллар болж байсан удаатай. Өнгөрсөн 2014 оны байдлаар нэг кг хорголжин ренигийн үнэ дунджаар 3000 ам.доллартай байжээ. Platts-ын мэдээнд дурдсанаар өнгөрсөн 2015 оны дунд үед ренигийн үнэ ойролцоогоор 2800 ам.доллартай болж харьцангуй буурчээ. 
 
Рени үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх компани бол Чилийн Molibdenos y Metales S.A. буюу  Молимет компани юм. Үүний араас Аризонад төвтэй Freeport McMoran-ийн охин компани Climax Molybdenum, Польшийн KGHM Ecoren, Узбекстаны төрийн өмчийн Navoi Mining and Metallurgy Combinat, Казахстаны төрийн өмчийн Zhezkazganredmet (Redmet) болон Өмнөд Солонгосын LS-Nikko зэрэг уурхайн хүдрээс рени үйлдвэрлэдэг тэргүүлэгчид орж байна. Түүнчлэн дахин боловсруулалтаар ренийг гарган авдаг олон үйлдвэр бий.

2015 оны эхэн хүртэл ренигийн зах зээлд таван жил дараалан нийлүүлэлтийн илүүдэл үүсчихээд байсан тул ренигийн ханш зах зээлийн оргил үеэсээ бууралт руу шилжсэн юм. Рени нь хайлах температурын хувьд эхний гуравдугаарт эрэмбэлэгддэг учир онгоц, автомашины хөдөлгүүр болон хийн турбины үйлдвэрлэлд эрэлт маш өндөр хэвээр буй бөгөөд 2005 оноос хойш ренигийн уг салбар дахь эрэлт 7%-иар өсч, 2014 он гэхэд ренигийн нийт эрэлтийн 78%-ийг эзлэх болжээ. Ренигийн нийт хэрэглээний 39%-ийг хийн турбины үйлдвэрлэл, 36%-ийг онгоцны хөдөлгүүр, 12%-ийг нефть үйлдвэрлэл дэх катализатор, 5%-ийг рентген техник, 4%-ийг металлургид, 4%-ийг сансрын технологид ашиглаж байгаа тухай ШУТИС-ийн эрдэмтдийн тайланд дурджээ. 2014 оны байдлаар ренигийн нийт нийлүүлэлт 58 тоннд хүрч, өмнөх оныхоос 4%-иар буурсан нь Чилийн Molymet компанийн үйлдвэрлэлийн бууралт болон Казахстаны үйлдвэрлэлийн асуудал болон дахин боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний гарц багассан нь шууд шалтгаалжээ. Roskill судалгааны байгууллагын мэдээлж буйгаар ренигийн эрэлт 2020 он хүртэл тогтвортой өсөх хандлагатай байна. Мөн хугацаанд ренигийн эрэлт жилд дунджаар 6%-иар өсч, 85 тоннд хүрэх төлөвтэй гарчээ. Түүнчлэн ренигийн нийт эрэлтийн 80 гаруй хувийг нисэх онгоцны хөдөлгүүр, хийн турбины үйлдвэрлэл эзэлсэн хэвээр байх төлөвтэйг тус байгууллага онцолжээ. 

Анх 1925 онд Вальтер Ноддак, Ида Такке болон Отто Берг нарын бүрэлдэхүүнтэй Германы эрдэмтдийн баг нээж байсан уг ховор метал эдүгээ стратегийн маш чухал метал болсны зэрэгцээ орлуулах материалын судалгаа төдий л амжилт олоогүй байна.

Рени бол мөнгөлөг цагаан өнгөтэй, нягт, хүнд, бүх элемент дундаа хамгийн өндөр хайлах температуртай /хайлах хэм нь 3180 цельсийн хэм, буцлах хэм нь 5630 цельсийн хэм/ элементийн тоонд зүй ёсоор орно. Рени нь хайлах хэм өндөртэй металаас гадна давтагдах-сунгагдах, уян хатан, зөөлөн, хүнд зэрэг шинж чанараараа технологичдод амин чухал хэрэгцээг хангасан эрдэс болж чаддаг байна. 

Манай улсад рени үйлдвэрлэлийн боломж чамлахааргүй их бий. Энэ бол технологийн стратегийн метал бөгөөд эдийн засгийн чамгүй боломжийг даллан дуудах метал юм. Ренигийн үйлдвэрлэлийн хөгжил манай улсад ховор метал ашиглалт, цаашлаад тусгай хайлш, нарийн технологи үйлдвэрлэлийн түүхийн хуудсын эхлэлийг тавих болно. 

The Mongolian Mining Journal. 2016.01 №086
Давхар боломж Рени
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани