Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Чухал зочин”-ы чухал шийдвэрүүд

“Чухал зочин”-ы чухал шийдвэрүүд

 

Монгол, БНХАУ, Япон улсуудаар албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Монгол Улсад хийсэн нэг өдрийн айлчлал олон улсын анхаарлын төвд байлаа. 10 жилийн дараа Монгол Улсад айлчилж буй түүний байр суурь ОХУ-ын албан ёсны байр суурь гэж үзэж байгаа учраас манайд ирээд шийдэх шийдэл, ярилцах асуудал нь ч чухал байсан юм. Нөгөө талаар тэр өөрөө дэлхийн лидер улстөрчдийн нэг.

 

Тиймдээ ч манай талаас тун ч ач холбогдол өгч хүндэт харуулаа жагсаан хүлээж авлаа. Чухал зочдын нэгд зүй ёсоор орсон түүнийг хүндэт харуултай угтаж авна гэж төсөөлөөгүй юу, эсвэл эртний анд нөхрийн хувиар ирж байгаа гэдгээ харуулахыг хүссэн үү онгоцноос жийнсэн өмдтэй энгийн хувцастай бууж ирсэн нь сошиал ертөнцийг хоёр хуваагдан талцахад хүргэв. Монгол Улсын талаас Гадаад хэргийн сайдын айлчлалд хэт ач холбогдол өгч, хүндэт харуул жагсааж өөрийг нь эвгүй байдалд орууллаа гэх яриа гарсан ч, С.Лавров бол лидер улстөрч.

Тэр ч утгаараа энэ удаад албан уулзалтаар биш андын хувиар зочлоод гарч байна шүү гэдгээ өгүүлэхийг хүссэн хэрэг гэж харах хүмүүс ч байлаа. Юутай ч эртний андын хувиар айлчилсан түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөө цагаан гэрт монгол дээл хувцастайгаа угтсан нь таагүй эхэлсэн айлчлалын уур амьсгалыг эерүүлж, найзтайгаа анд нөхрийн хувиар хөөрөг зөрүүлэн мэндчилсэн таатай уулзалтаар өндөрлөсөн юм. Түүний хувьд Монголд газардахын өмнө Япон, Монгол, БНХАУ-ын сэтгүүлчидтэй уулзаж ямар зорилгоор айлчлал хийж байгаа вэ гэдгээ тайлбарласан билээ.

Тэрбээр, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, ирээдүйн хөгжлийн боломж, "Торгоны замын” хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийг хөндөж ярина гэдгээ хэлсэн. Мөн Монгол, Орос улсын өмнө геополитикийн ямар сорилтууд тулгарч байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад "Найрсаг харилцаатай Монгол Улсын дотоод хэрэг явдалд гадны сөрөг нөлөөг тусгахгүйн тулд хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ (хятад нөхдийнхөө өмнөөс хэлэхэд болох байх) улсууд бүгдийг хийх болно” хэмээсэн нь хамгийн сонирхолтой, тэр хэрээрээ дуулиантай хариулт байсан гэхэд хэтийдэхгүй. Хойд хөршийн чухал зочны нэг өдрийн айлчлалын үр дүнд ямар чухал шийдвэрүүд гарсан талаар тоймлон хүргэе.
 

Монголын бараа бүтээгдэхүүн ОХУ-ын зах зээлд гарна

 
 

С.Лавровын айлчлалын хүрээнд яригдсан хамгийн чухал шийдвэр бол "Хоёр улсын хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөр”-ийг эцэслэн баталсан явдал. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2014 оны есдүгээр сард Монголд айлчлахдаа энэхүү хөтөлбөрийг эхлүүлэхээр ярилцсан ч тодорхой шийдэл гаргалгүй буцсан. Тэгвэл хоёр жил яриа хэлцэл төдий явж ирсэн хөтөлбөрийг баталснаар улс төрийн найрсаг харилцаанаас илүүтэй нийгэм, эдийн засгийн төвшинд шинэ харилцаа үүсэх нөхцөл боломж бий боллоо.


Тэр тусмаа хоёр улсын хувьд харилцан визгүй зорчих болсноор эдийн засгийн шинэ, шинэ боломж гарч ирэх учиртай ч улс төрийн харилцаа нь эдийн засгийн харилцаанаасаа өндөр, шинэ торгоны замын тухай яриа цаасан дээр явсаар иржээ. Дунд хугацааны хөтөлбөрт хоёр улсын Гадаад хэргийн сайд гарын үсэг зурснаар хил дамнасан худалдаа, Монгол Улсын бүтээгдэхүүн ОХУ-ын зах зээлд гарах, мах махан бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн асуудалд хоёр тал харилцан анхаарах боломж бүрдэж байгаа юм. Мөн Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг ОХУ-ын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулах боломж бүрдлээ.


Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш Бүгд Найрамдах Буриад Улс жижиглэнгийн худалдаагаар ОХУ-д тэргүүлэх байр эзэлсэн талаар С.Лавров Ерөнхий сайдтай уулзах үедээ онцлов. Цаашдаа Эрхүү, Улаан-Үд, Кызыл, Чит, Горно-Алтайск зэрэг хотод Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах яармаг худалдааг зохион байгуулах, энэ төрлийн арга хэмжээг хийхэд дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх боломжтой эсэхийг тодруулсан Ерөнхий сайдын хүсэлтэд "боломжтой” гэсэн хариу өгч, энэ талаар тодорхой шийдвэр гаргахыг холбогдох хүмүүстээ уламжлахаа амлав.

С.Лавров ба үйлдвэр

 

 
Хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын хүрээнд ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлэх тухай асуудал яригдлаа. Нөгөө талаар дээр хэлсэнчлэн эдийн засгийн хувьд төдийлөн харилцан ашигтай явж ирээгүй хоёр орны харилцааг шинэ төвшинд гаргахын тулд хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдийн асуудал, төмөр зам, хоёр хөрштэйгээ ярилцаж буй Эдийн засгийн коридор байгуулах, Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайдтай ярилцаж нэгдсэн шийдэлд хүрч чадлаа. ОХУ-ын зүгээс Эгийн голын цахилгаан станцыг барих асуудалд шүүмжлэлтэй хандаж, Байгаль нуурын усны түвшин нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдалд алдагдаж магадгүй гэх болгоомжлол үүсээд байгаа. Тэгвэл Ерөнхий сайдтай уулзах үеэр энэ талаар нэлээд шинжлэх ухааны үндэслэлтэй ярилцаж ойлголцолд хүрснийг Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайд Б.Дэлгэрмаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

Мөн хамтарсан үйлдвэрүүдийг үр ашигтай ажиллуулах талаар харилцан санал солилцов. Сэтгүүлчид цаашид хамтарсан том төсөл явуулах сонирхол байгаа эсэхийг тодруулахад "Зах зээлийн нөхцөл байдлаа  харгалзан үзэж шинэ төсөл хэрэгжүүлэх шаардлагатай.  Эдгээрийн нэг болох Эрдэнэт үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр унаад байгаа. Энэ нөхцөл байдал үйлдвэрийн үзүүлэлтэд нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ миний санаж байгаагаар Эрдэнэт үйлдвэрээс Монгол Улсад оруулж байгаа орлого төсвийн 20 орчим хувийг бүрдүүлж байгаа байх. 

Цаашид энэ төрлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа. Харилцан ашигтай шинэ төслүүд эхлүүлэхээс гадна, одоо хэрэгжиж байгаа төслүүдийнхээ үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэв. Монгол Улс өөрсдөө нефтийн үйлдвэр барих тухай эрчимтэй ярьж байгаа энэ үед хойд хөршийн Гадаад хэргийн сайд айлчилж байгааг судлаачид анхааралтай ажиглаж байв. Гэвч С.Лавров энэ талаар нааштай байр суурь илэрхийлж, улмаар ОХУ Монголд сповоор шатахуун өгөх боломжтой талаар үг унагажээ. Зээлээр шатахуун авах боломж ОХУ-д өрөө бүрэн төлж дууссанаар нээгдсэн гэсэн үг.

Түүнчлэн, Монгол Улсын хувьд хойд хөршөөсөө рублийн зээл авах сонирхолтой гэдгээ ч энэ үеэр илэрхийлсэн юм. Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Худалдааны дисбалансыг сайжруулахад рублийн зээл тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. Зээл авах улс төрийн сонирхол байгаа. Тийм учраас Сангийн яам бусад холбогдох байгууллагууд энэ асуудлаар яриа хэлэлцээ үргэлжлүүлж хийх болно” гэв. Хоёр орны Төв банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп-хэлцэл хийх, хоёр орны худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах сонирхолтой гэдгээ ч манай талаас илэрхийлэв.
 

"Стратегийн чухал түнш”


С.Лавров Гадаад хэргийн сайдаас гадна Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзахдаа мөн ОХУ-ын гадаад бодлогын талаар лекц уншихдаа ч Монгол Улс бол эртний анд нөхрөөс гадна "стратегийн чухал түнш” гэсэн үгийг олонтаа унагав. ОХУ болон БНХАУ-ын зүгээс Монгол Улсын дотоод бодлогод гадны сөрөг нөлөөг тусгахгүйн тулд бүгдийг хийх болно хэмээн ам алдсан нь ч бид олон улсад нэг байр суурьтай явна шүү гэдгийг сануулж байлаа. Улс төр, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарт хоёр орны харилцаа шинэ төвшинд гарснаар стратегийн харилцааг илүү хөгжүүлнэ гэдгээ тэрбээр илэрхийлэв.

Мөн С.В.Лавровтой хоёр талын олон талын хамтын ажиллагааны талаар санал солилцон, Зүүн хойд ази, Зүүн азийн бүс нутгийн аюулгүй байдалд хамтран ажиллах талаар ярилцжээ. Энэ талаар С.Лавров "Өнөөдөр хэлэлцээ хийх явцад манай хоёр орны олон улсын бүс нутгийн асуудалд хандах хандлага адил буюу ойролцоо байгааг нотоллоо. Түүнчлэн хамтын ажиллагаагаа олон талт байгууллагууд тухайлбал НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Ази номхон далайн бүс нутгийн, Зүүн хойд азын олон талт байгууллагуудын шугамаар зохицуулан уялдуулах болон аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллахаар тогтлоо” хэмээн онцолж АСЕМ-ыг зохион байгуулахад бүх талаар туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Төрийн тэргүүний санаачилсан Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалт ирэх зургадугаар сард Ташкент хотноо болно. Шанхайн  хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын хүрээнд эдийн засгийн коридор байгуулах асуудалд гурван тал гарын үсэг зурна гэсэн хүлээлт бий болжээ. Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрээр хөнгөлөлттэй нөхцлөөр төмөр замаар ачаа тээвэрлэх хэлэлцээрийг ч ирэх зургадугаар сард байгуулах тухай яриа хэлцэл айлчлалын хүрээнд өрнөсөн байна. Гадаад хэргийн сайдын айлчлал богинохон байсан ч хойд хөрштэйгээ эдийн засгийн, нийгэм, хүмүүнлэгийн харилцаагаа шинэ шатанд гаргах том хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлсэн ач холбогдол өндөр болж өнгөрөв.

 

Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Өнөртогтох
“Чухал зочин”-ы чухал шийдвэрүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани