- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Украины занар Монголд ямар хамаатай вэ?
Украин олон төрлийн ашигт малтмалтай ч ашиггүй учраас олборлолт явуулдаггүй аж. Донецк, Полтава мужуудад нь нүүрсний нөөцтэй боловч тэр нь 500-1000 метрийн гүнд байдаг. Гэхдээ зарим ордоо 100 гаруй жил ашиглаж байгаа ч олборлолтын зардал нь хэт өндөр тул хөрш зэргэлдээх Польш, Казахстаны нүүрс импортлох нь арай хэмнэлттэй тусдаг байна. Украинууд хуучин ЗХУ-ын үед эрчим хүчний хэрэглээгээ бараг 100 хувь Оросоос хангадаг байжээ. Гэхдээ тэд сүүлийн 20 жилийн турш ОХУ-ын хараат байдлаас ангижрах бодлогыг явуулж ирсэн байна. Орос, Украин хоёр 1993 оноос өнөөг хүртэл хэд хэдэн "газовый конфликт” хэмээх хямралыг даван туулж, үүнээс болж Ерөнхий сайд асан Ю.Тимошенкод долоон жил хорих ял оногдуулсан юм.
Одоогоор ОХУ-Украины хооронд үүссэн нөхцөл байдлын улмаас эрчим хүчний хараат байдал улам хурцдах нь ойлгомжтой болж байна. 2005 онд ОХУ, Украины хооронд байгуулсан "Харьковын Аккорд” нэртэй тохиролцоогоор Оросын төрийн өмчийн "Газпром” компани түлшээ 30 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, үүнийхээ оронд Крымын Севастополь дахь Хар тэнгисийн цэргийн баазын түрээсийг 25 жил үргэлжлүүлэхээр болж байв. Энэ тохиролцоог Украины Дээд Рад маш их мэтгэлцэээний дүнд баталж байжээ. Харин 2013 оны арванхоёрдугаар сард тохиролцоо ёсоор ..."Газпром” нь үнээ бууруулж, нийлүүлэх хэмжээгээ нэмэгдүүлнэ. Мөн Украинд 15 тэрбум ам.долларын зээл олгоно. Үүний хариуд ерөнхийлөгч В.Янукович европын холбоотой худалдааны гэрээ байгуулахаас татгалзах ёстой...” гэсэн болзол тавьсан байв. Үүнийг Украины ард иргэд болон барууныг баримтлагч Дээд Радын гишүүд нь эсэргүүцсэнээр өнөөгийн улс төрийн хямрал эхэлсэн байх юм.
Харин өнөөдөр "Америк маягийн занарын хувьсгалыг Украинд нэн даруй эхлүүлэх хэрэгтэй. Энэ улсыг эрчим хүчний хямрал хийгээд хамаарлаас занар л аварна” гэж "Forbes”, "Reuters”, "Time” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж байна. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг Украиныг 1150 их наяд занарын нөөцтэй, энэ нь Европтоо эхний гуравт ордог гэж мэдэгдэв.
2012 оны сүүлчээр Олесска, Язивска дахь занарын нөөцийг дэлхийн томоохон "Шеврон”, "Шелл” компаниуд концессын гэрээгээр ашиглахаар болжээ. Украинчуудыг тэвдүүлж бачимдуулсан тухайн үед энэ компаниудаас "Олборлолт, нийлүүлэлтээ хэзээ эхлэх вэ” гэхэд "Шеврон” нь "...Хөрөнгө оруулалтын асуудлаа дотроо шийдэж байна...” гэсэн бол "Шелл” нь "...10 тэрбум ам.долларыг оруулах төлөвлөгөөтэй, 2017 оноос үйлдвэрлэл эхэлнэ...” гэж байж.
Крымын эрэг дагуу байрлах байгалийн хийн ордоо Орост алдсан Украины эрчим хүчний хамгийн гол нөөц нь одоо энэ хоёр занарын орд болж үлдсэн. Украины зарим нэг төрийн бус байгууллагыг эс тооцвол иргэд, орон нутгийн захиргаа нь занараа ашиглах, ялангуяа гүний боловсруулалт хийхийг ихээхэн дэмждэг аж.
Сүүлийн сард ОХУ болон Украины зөрчлөөс шалтгаалж Европын зах зээл дэх газрын тос, хий, бусад ашигт малтмалын үнэ мэдэгдэхуйц өссөн бол энэ нь газрын тос, занарын хийгээр өөрийн дотоодын хэрэгцээгээ хангадаг АНУ-д маш багаар мэдрэгдсэн байна. Балтийн орнууд, Польш, Чех, Словак, Герман ирэх өвөл гэхэд Оросоос авч буй түлшний үнэ нэмэгдэнэ хэмээн эмээж сууна. Эдгээр орноос занараа ашиглах бэлтгэлийг хамгийн сайн хангаж буй нь Польш юм. Тэнд "San Leon Energy”, "Conoco Phillips” компаниудын ажил урагштай явж байгаа аж. 2013 онд Литва улсад занарын Silute-Taurage нөөцийн тендерт "Шеврон” ялсан боловч "төрийн зохицуулалт муу, эрхзүйн орчин тааруу” гэсэн үндэслэлээр тухайн ордоос татгалзсан юм. Германд занарыг ашиглахыг хязгаарласан, хориглосон зохицуулалт байхгүй ч төрийн доод төвшний албатууд нь элдэв жижиг зөвшөөрөл, гарын үсэг өгөхдөө "харам” учраас "Exxon” компанийн шатдаг занарын төсөл гацжээ.
Украин нь газрын тос, байгалийн хийн хэрэглээнийхээ 80 хувийг Оросоос авдаг. Монгол Улс ч 80 гаруй хувиа мөн л Оросоос импортолж байгаагаараа Украинтай төстэй. Гэхдээ Украины төр засаг занарын нөөцөө ашиглах талаар нээлттэй бодлого явуулж, дэлхийн нэртэй компаниудыг урьж тендер, концессын эрх өгч үйл ажиллагааг нь эхлүүлж байна. Харин Монголд эрх зүйн зохицуулалт нь орхигдсон. Тодруулж хэлбэл, Ашигт малтмалын хууль, Газрын тосны тухай хуулийн дунд занарын бодлого хаягдсан байдалтай хоцорчээ. УИХ-аар хэлэлцээд хоёр дахь жилээ болж буй Газрын тосны тухай хуулийн төсөл нь тэртээх 1991 оны зарчим, үзэл баримтлалаасаа ангижирч чадаагүй хэвээр байгаа гэнэ. Хэдэн жилийн өмнөөс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид шатдаг занараас хий, шингэн түлш боловсруулах талаар санал санаачлага гарган ярьж хөөцөлдөж байгаа боловч Засгийн газар дорвитой дэмжлэг үзүүлж, ажил хэрэг болголгүй өнөөг хүрчээ.
Дотоодын нөөц баялгаа ашиглан эрчим хүчний хараат байдлаас гарах бололцоо байгааг Украины жишээнээс харж болох юм.
Ж.ЦОГЗОЛМАА
эх сурвалж: Зууны мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||