Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үржүүлэх ухаан буюу үйлдвэрлэл

Үржүүлэх ухаан буюу үйлдвэрлэлУНАЛТАД ОРСНЫ ШАЛТГААН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ УМАРТСАНААС ҮҮДЭЛТЭЙ
 
Аж үйлдвэрээ хөгжүүлэх тухай илүү их ярих боллоо. Хэдхэн жилийн өмнө уул уурхай гэж шуурдаг байсан бол одоо эргээд үйлдвэрлэл ярьдаг болж байгаа нь сайшаалтай.  Үндэсний хөгжлийн цогц бодлогод "Хувийн хэвшилд түшиглэсэн, өндөр технологид суурилсан, экспортын баримжаатай, боловсруулах салбарын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийг олон талтай болгож, ашигт малтмалаас харьцангуй бага шалтгаалдаг орон болно” гэсэн зорилгыг дэвшүүлсэн.
 
Энд дурдсан бүх санаа маш чухал юм. Эдийн засгийг олон талтай болгох тухайд хэн ч эргэлзэхээ больсон. Аль болох л солонгоруулж, ашигт малтмалаас хамааралгүй орон болох нь өнөөдрийн амин зорилт. Бараг л үүний төлөө үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатайг ойлгосон байх гээд хэлчихэд хилсдэхгүй. 
 
Тэгвэл үйлдвэрлэлээ дэмжихэд бас учиртай. Экспортын баримжаатай гэдэг бол тэргүүн шаардлага. Дотоод зах зээл маань жижиг. Тиймээс хэрвээ үйлдвэрлэл нь өндөр үр ашигтай байх ёстой гэж үзвэл гадаадын зах зээлтэй холбогддог байх шаардлагатай. Гэтэл гадаад зах зээл нь эргээд өндөр технологид суурилсан байхыг шаардаж таарна. Үндэсний үйлдвэрлэл гэхээр л бид нөгөө хэдэн ноолууран цамц, арьсан сувинер, эсгий таавчигаа гэж эндүүрдэг. Гэтэл дэлхийн зах зээлд технологиор бүтсэн илүү нарийн хэрэглээ зонхилж байна.
 
Гар аргаар хийсэн эсгий таавчигийг маань үнэндээ гаднынхан тоохгүй. Шулуухан хэлэхэд, бидний үйлдвэрлэл тэртээ 1989 оны төвшнөөсөө ахиагүй байгаа билээ. Эцсийн бүтээгдэхүүн гэж хэчнээн ярьдаг атлаа бид арьс, түүхий эдээ ч бүрэн боловсруулах чадамж маань социализмын үеэсээ ч шал дордсон гэдгийг бүгд мэднэ. Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1989 онд өнөөдрийнхөөс илүү байсан. 
 
Монгол Улс 1930-аад онд аж үйлдвэрийн комбинат байгуулж байсан улс. 1950-аад онд хөдөө аж ахуйн хөдөлгөөн өрнүүлж, 1960 онд Дархан хотыг байгуулж, 1970 онд Эрдэнэт үйлдвэр, түүнийг дагасан хотыг босгож байлаа. Үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байсан 1980-аад онд монголчууд маш олон төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг байж.  Энэ үед  томоохон 18 үйлдвэрт 13 мянган хүн ажиллаж жилдээ 500 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан  сайн түүх бидэнд бий.
 
Түүнчлэн орон нутагт тархсан мал эмнэлгийн  сүлжээ, арьс ширний  болон түүхий эд боловсруулах үйлдвэр, мах комбинат, сүүн завод, өлөн боловсруулах болон нэхмэлийн үйлдвэр, гутлын үйлдвэр, ноос угаах үйлдвэр гэх мэтчилэн бүхий л салбар хүчээ аван язганаж байлаа. 1990 онд дотоодын түүхий эдээ бүрэн боловсруулж, жилд 4.2 сая хос гутал үйлдвэрлэж байв. Үүний  зэрэгцээ савхи боловсруулж, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортод гаргаж байжээ. Гэтэл сүүлийн 30 жилд үндэсний хэмжээний далайцтай бүтээн байгуулалт, үйлдвэр бараг бий болсонгүй. XX зууны их бүтээн байгуулалтаас уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр, Багануурын нүүрсний уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг хуруу дарам цөөхөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
 
 
Эдгээр он жилд хөгжил зогссон гэж хэлэхгүй ч хүнд, хөнгөн үйлдвэрүүд бий болсон үзүүлэлт нь улс орны хөгжлийг илэрхийлдэг юм байна. Солонгос, Сингапур, Израйль, Катар зэрэг улсын хөгжлийг эсрэг жишээгээр нэрлэх биз. Тэд хэдэн зуун хүнд үйлдвэр бариагүй ч арав, хорьхон жилийн дотор үсрэнгүй хөгжсөн. Гэвч эдгээр орон орчин үеийн техник технологийн хөгжил, мэдээлэл, харилцааны боломжийг ашиглаж, хүнд бус хөнгөн үйлдвэрийг хэдэн зуугаар биш, хэдэн мянгаар нь барьж байгуулсан юм.  Тиймээс Монгол Улсад хөнгөн үйлдвэрийн салбарт маш олон боломж бий.
 
Тэдгээрээс өнөөдөр зөвхөн ноолуурын үйлдвэрлэл гэх боломжийг л ашиглаж чадаж байгаа нь нууц биш. Ноолуурын үйлдвэрлэл тогтворжиж, техник технологийн шинэчлэл хийн дэлхийд хүлээн зөвшөөрдөг боллоо. Ноолуурын зээлийн хөнгөлөлттэй нөхцөл, ноосны урамшуулал зэрэг нь үр дүнгээ өгсөн хэрэг. Тиймээс үйлдвэрлэлээ дахин сэргээхийн тулд төрөөс зохион байгуулалттайгаар дэмжих хэрэгтэй болсон байна. 
 
ТӨРӨӨС ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХЭРХЭН ДЭМЖДЭГ ВЭ? 
 
Аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ, Засгийн газрын тогтоолоор удаа дараа баталдаг боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, бодлого тогтвортой биш байдгаас болж сэдэв нь мөнх боловч шийдэл нь цаг зуурынх байсаар өдий хүрчээ. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр төр засгаас өнгөрсөн хугацаанд ямар шийдвэрүүд гарч байсныг сөхье. "Ногоон хувьсгал”, "Сүү” зэрэг үндэсний хөтөлбөрийн зорилго ч үнэндээ үүнд чиглэж байсан. Эдгээр нь дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд бол амжилт олсон байдаг. Тухайлбал, "Ногоон хувьсгал”-ыг хоёр удаа хэрэгжүүлэхдээ төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн усалгаатай тариаланг хөгжүүлж, өрх, фермерийн аж ахуй болон жижиг хоршоод олноор бий болсон. "Сүү” хөтөлбөрийн үр дүнд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, нэр төрөл, чанар дээшилсэн.
 
Гэвч эдгээр нь эксортыг нэмэгдүүлж чадаагүй юм. Ер нь дотоодын хэрэгцээг хангахад чиглэсэн жижиг болон дунд үйлдвэрлэлийг төрийн зүгээс илүүтэй дэмжиж ирсэн дүр зураг харагддаг. Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай 28 төрлийн тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ татвараас чөлөөлсөн. 38 нэр төрлийн бүтээгдэхүүнийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авахдаа тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээс худалдан авах шийдвэр гаргасан. Импортоор орж ирдэг мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, цэвэр зөгийн бал, цемент зэрэг бүтээгдэхүүний татварыг нэмсэн зэргийг нэрлэж болно. 
 
Түүнчлэн 2012 оноос Хөдөлмөрийн яамны харьяанд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн сан байгуулж, 2009 оноос эхлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг Улсын төсвөөс санхүүжилт олгож эхэлсэн. 2011-2013 онд энэ хүрээнд 72 тэрбум төгрөг хуваарилсан.
 
Энэ нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдсан билээ. Төрийн зүгээс хэрэгжүүлж буй эдгээр бодлого нь Монголд хөгжил авчрахуйц, эсвэл эдийн засгийн өсөлт үзүүлэхүйц далайцтай ажил хараахан биш юм. Дэмжлэг үзүүлж буй үйлдвэрлэлүүд нь эдийн засгийн тэлэх, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлүүд биш учраас тэр л дээ. Тэгвэл гадаадын зах зээлийг онилсон үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр Монголын төр засаг хэрхэн ажиллаж ирсэн бэ. Дурдвал, 7000 гаруй нэр төрлийн барааг Европын холбооны зах зээлд гаалийн татваргүйгээр нэвтрүүлэх боломжтой болсныг нэрлэж болно.
 
Мөн Монгол Улсыг үйлдвэржүүлэх Засгийн газрын 299-р тогтоол гэгчийг баталсан. Энэ нь үйлдвэржилттэй холбоотой хамгийн том бодлогын баримт бичиг болсон юм. Улмаар Хөгжлийн банкны тухай хууль баталж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгохоор шийдсэн байдаг. Энэ хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох зориулалт бүхий 888 төслийг Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банктай хамтран шалгаруулсан гэж дуулдав. Мөн Засгийн газар энэ жил үйлдвэржилтэд зориулж нэг их наяд төгрөг зарцуулахаар болсон. Үүнийг арилжааны банкуудаар дамжуулан таван жилийн хугацаатай, жилийн есөн хувийн хүүтэй зээл олгохоос гадна, эхний нэг жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх тухай сайхан мэдээ ч гарсан. 
 
Нийт бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь жилийн 18-20 хувийн хүүтэй зээл авч, бизнес эрхэлдэг болохоо мэдүүлжээ. Харин ийм өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл эрхлэх боломж хязгаарлагдмал байдаг төдийгүй нэгэнт авсан  зээлээ төлөхөөс аргагүйд хүрдэг учраас үйлдвэрлэлээ өргөжүүлж амжилгүйгээр өрөө төлөх хугацаатай тулдаг байна. Тиймээс дээрх есөн хувийн хүүтэй зээлд хамрагдахаар нийт 1151 төсөл ирснээс хоёр нь хэт өндөр үнийн дүнтэй, 61 нь давхардсан байсан учраас эхний ээлжинд 1088 төсөл сонгон авсан байна. Үүнээс 131 экспортыг дэмжих, 757 нь импортыг орлох төсөл байсан бол, 200 нь зориулалт бус төсөл байжээ. Ингээд Хөгжлийн банкаар дамжуулан 77 төсөлд, үүнээс хүнд үйлдвэрийн 31 төсөлд хөнгөлөлттэй зээл олгосон гэдэг.  Үйлдвэрлэл л улсыг хөгжүүлнэ гэдгийг төр засаг ойлгож, ухаарч эхэлжээ. 
 
ОДОО ТЭГВЭЛ ЯМАР НӨӨЦ БОЛОМЖ БИДЭНД БАЙНА ВЭ?
 
Төрийн бодлого л дутагдаж байна гэж бид өнгөрсөн 26 жилийн турш үглэн дууллаа. Одоо дуулахаа болиод, боломжийн дуу хоолойг сонсоцгооё гэж уриалах цаг болж. Төр засгийн зүгээс үйлдвэрлэлийг дэмжих талаар бодитой бодлого, шийдвэрүүд гаргаад эхэллээ.
 
Үйлдвэрлэгчдийн хүсдэг урт хугацаатай, бага хүүтэй зээлийн сураг ч дуулгах гэж хичээдэг боллоо. УИХ болон Засгийн газраас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталжээ. Үүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламж болон хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт "21:100" үйлдвэржилтийн шинэ бодлого дэвшүүллээ. Энэ нь 2021 оноос өмнө 21 аймагтаа 100 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэрийн паркууд байгуулах санаачилга юм.
 
Зах зээлд шилжсэн үеэс хүнд үйлдвэрлэлийн буюу ашигт малтмалын болон уул уурхайн салбарыг дагнан шүтсэн байдлыг төрөөс халахыг хүсч байгаа аж. Тодруулбал, дээрх стратеги нь уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрээс бусад аж үйлдвэрийн салбарын хүрээнд үйлчилнэ гэжээ.  Стратегийг 2015-2020 онд хэрэгжүүлнэ. Төмөр, зэс, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн, кокс үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, газрын тос боловсруулах, зэс хайлуулах, алт цэвэршүүлэх үйлдвэрүүдийг барьж байгуулна. Чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, шинжлэх ухаан технологийн парк, хүнд аж үйлдвэрийн цогцолборуудын инженерийн дэд бүтцийг цогцоор нь барих үйл ажиллагааг дэмжинэ.
 
Төр ингэж амлаж байна. Уул уурхай гэж туйлшрахаа больсонд нь ядаж талархаад, цаашид улам их боломжийг үйлдвэрлэлийн салбарт нээхэд нь ташуур өгье. Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, түүхий эдийг дотооддоо боловсруулахыг зорих, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэж хэлж буй тэдний үг хуучин, магадгүй улиг. Гэвч гол ололт нь үйлдвэрлэлийг дэмжих ёстой гэсэн сэтгэл зүрхээ олж авсан явдал. Ийм урам зоригоо бид аль 1990 онд гээчихсэн байсан. Үйлдвэрүүдээ хувьчлал нэрээр сүйтгэж, зах зээл нэрээр хаалгыг нь барьсан. Түүнээс хойш үйлдвэрлэл бус, уул уурхай улс орныг минь чирсээр өнөөдрийг хүрлээ. Одоо хүч нь шавхагдаж байна. Тэгээд ч өнөөдөр нийт экспортын 81 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг атлаа төсөвт үзүүлэх үр нөлөө нь дөнгөж 17 хувь байгаа аж. Дээр нь дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ тогтмол буурах боллоо.
 
Тэнд зэс, нүүрсний үнэ уруугаа хэлбийхэд энд Монголын эдийн засаг элгээрээ хэвтдэг болжээ. Үйлдвэрлэлийн баялаг бол уул уурхайг бодвол шавхагддаг бус, үрждэг, өсөн нэмэгддэг баялаг юм. Бидний жишээ авах дуртай АНУ-д хөдөлмөрийн чадвартай хүн амын талаас илүүг ажлын байраар хангаж буй 20 сая жижиг, дунд үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг байх жишээтэй. Зарим сурах бичигт бичсэнээр жижиг фирмүүдийн 20 хувь нь ердөө 1000-5000 долларын хөрөнгөтэй гараагаа эхэлж, тэдгээрийн талаас илүү нь гурван жилийн дотор жилийн орлогоо нэг сая доллар болгон өсгөдөг. Үүнд л мөнөөх эдийн засгийн өсөлтийн нууц нь оршдог юм байна.
 
Д.Дамдинжав
Үржүүлэх ухаан буюу үйлдвэрлэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Өмнөх Дараах
Дээш

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани