Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Цайны зам” амилах цаг дор…

 

Ази, Европыг хуурай газраар холбосон эртний түүхт хоёр замын нэг нь "Торгоны зам”, нөгөө нь "Цайны зам” билээ. Аль алинд нь монгол жинчдийн гүйцэтгэсэн үүрэг үлэмж их гэлцдэг. Хэрэг дээрээ энэ нь Хятадын өмнөд нутгаас Европын төв хүртэлх олон мянган километр замаар усан замын тээвэр, ердийн хөсөг, тэрэг чарга гээд бүхий л боломжийг ашиглан  хятад, монгол, орос наймаачид  цай, торго мэтийн үнэтэй нандин барааг гар дамжуулан Умард зүгрүү тээвэрлэх их ажил байсан юм. Хүн төрөлхтний түүхэнд торгоны, цайны, хаш чулууны, давсны, дарсны гэх зэрэг худалдааны олон олон зам байсан ч"Цайны зам” нь ачаа эргэлт, ач холбогдлоороо зөвхөн "Торгоны зам”-ын дараа, хоёрдугаарт  ордог байсан байна.

“Цайны зам” амилах цаг дор…

18-р зуунаас 20-р зууны эх хүртэл гурван зууны турш жингийн цуваа ер тасраагүй алдарт Цайны зам Хятад, Монгол, Орос гурван орны   ихээхэн газар нутгийг хамарч, 150 хот суурингаар дамжин өнгөрдөг  байв.

Хятадын өмнөд нутгаас худалдан авсан цайны навчийг Хөх хот, Жанчхүүд төвлөрүүлээд тэмээн жингээр  Замын үүд, Чойр, Өргөө, Алтанбулаг, Хиагт, Галуут нуур, Дээд үд хүргэж, улмаар  Эрхүү, Красноярск, Новосибирск, Ишим, Омск, Томск, Тюмень, Екатеринбург, Доод Новгород, Москва, Санкт-Петербург гэсэн маршрутаар зөөдөг байжээ.

Нэг удаагийн тэмээн жинд 1000 шахам тэмээ ачаалдаг байсан гэхээр хэр их хөдөлмөр шингэсэн  нүсэр ажил байсан нь тодорхой байдаг. Хятадын өмнөд боомтоос олон зуун бээрийг туулж ирсэн цайны ургамал бүхий ачааг Хиагтад хүлээн авах, гаалийн татвар ногдуулах, ангилан ялгах, заримыг нь хагас боловсруулах их ажил өрнөдөг  байж. 19-р зууны дунд үеэр Оросын цайны нийт импортын 95 хувь нь Хиагтаар дамждаг байсан гэх тоо баримт тэр үеийн Хиагт хотын төдийгүй, Монголоор дайран өнгөрөх тээврийн замын ач холбогдлыг тодорхойлох чухал үзүүлэлт юм.

 Хиагтын орос худалдаачид бараагаа цааш нь үнэ хүргэн зардаг, нийлүүлэлт нь эрэлтээсээ ямагт доогуур байсан учраас тухайн цагтаа Оросын хамгийн баян хүмүүс байсан тухай  түүхийн шарласан хуудсууд хүүрнэх  бүлгээ. Хиагтыг тэр үед оросууд "Цайны нийслэл” гэж нэрлэдэг, тэндхийн  худалдаачид  том том самоварыг буцалсан халуун усаар дүүргэж, чихэр, сүү, гүцтэй цайны ханд тэргүүтнээр ширээ дүүргэсэн  нижгэр цай уулт зохион байгуулдаг байсан нь өөр хаана ч байхгүй соёл болон Орос даяар түгсэн төдийгүй өдгөө Орос орны нэрийн хуудас нь болжээ.

1903 онд Дорнод Сибирийн төмөр зам ашиглалтад орох хүртэл Цайны зам” нь Ази Европыг холбосон худалдаа эдийн засгийн амин судасны нэг байлаа. Түүхэн утгаар нь авч үзвэл Хүннүгийн үеэс улбаатай Евразийн ард түмний дипломат харилцаа, худалдаа наймаа, соёлын харилцааны үргэлжлэл нь алдарт "Цайны зам” юм.

1787 онд Орост цайны худалдааны анхны компани болох "Перлов с детьми”  компани үүсгэн байгуулагдаж байв. Цайны худалдаачин Перлов 1890-ээд онд Москва хотын Мясницкая гудамжинд хятад хэв маягтай "Цайны байшин” бариулсан нь өдгөө онцгой түүх агуулсан барилгуудын нэг болжээ.  Тэр үед Орост  цайны худалдаа эрхэлдэг тусгай давхарга  бий болсныг "Чайники” буюу цайчид гэж нэрлэдэг байв.

Цайны зам ийнхүү Хятадаас эхлэн  Монголоор дамжин Европ тивд хүрснээр маш олон улс орон цайлах соёлтой танилцаж, цай бэлтгэх хэдэн зуун технологи бий болсон түүхтэй.

Ийнхүү Ази Европыг холбосон хамгийн дөт зам болох "Цайны зам” нь зүгээр нэг ачаа бараа зөөх зам биш, олон улс орон, олон хэлийн ард түмний худалдаа эдийн засгийн харилцан түншлэл, соёлын солилцоо, дипломат харилцааны чухал суваг болсоор иржээ.

Ази Европыг холбосон мэдээлэл дамжуулах хамгийн орчин үеийн технологи болох телеграфын шугамыг 1898-1899 онуудад  онд Хиагт-Их Хүрээ-Чойр-Замын үүд чиглэлээр тавьж, цахилгаан мэдээнийгазрууд байгуулсан нь хэрэг дээрээ "Цайны зам”-ын олон зуун жилээр нэгэнт шалгагдсан баталгаатай дөт маршрутыг ашигласан хэрэг байлаа.

1949 оны зургадугаар сарын 06-ны өдөр Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийг байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын  талыг төлөөлж Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан, Зөвлөлтийн талыг төлөөлж Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ю.Приходов нар гарын үсэг зурав. 1949 оны арваннэгдүгээр сарын 07-ны өглөөний 08.30 цагт Улаанбаатар хотноо анхны галт тэргийг хүлээн авах цуглаан болж  нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал, Г.Бумцэнд нар оролцон үг хэлж, тууз хайчлав. Үүнээс ердөө зургаахан жилийн дараа буюу 1955 оны арванхоёрдугаар сарын 31-нд Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замыг нээх ёслолын үйл ажиллагаа Улаанбаатарт болж, 1956 оны нэгдүгээр сарын 01-нээс ЗСБНХУ, БНМАУ, БНХАУ-ын хооронд төмөр замын шууд харилцаа нээсэн тухай дэлхийн улс орнуудад зарлан тунхаглав. 1956 оны нэгдүгээр сарын 03-нд Монгол Хятадын хил дээр төмөр замыг холбосон мөнгөн хадаасхадах ёслолын ажиллагаанд БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, ЗХУ-ын Зам харилцааны сайд Б.П.Бещев, БНХАУ-ын Зам харилцааны сайд Тэнь Дэ Юан нар оролцов. Энэ нь манай гурван улс төдийгүй Азийн өмнөд эргээс Европын баруун хаяа хүртэлх хуурай замын өргөн уудам орон зайд хамгийн дөт зам эртний түүхт "Цайны зам” дагуу байгааг бас дахин нотолсон хэрэг байлаа.

Бээжингээс Ази, Европыг туулж Германы Хамбург хот хүртэл усан замаар тээвэр хийхэд 720 цаг зарцуулдаг. Харин Бээжин-Улаанбаатар-Хамбург гэсэн чиглэлээр зургаан улсыг туулж төмөр замаар тээвэр хийвэл 372 цаг буюу хоёр дахин бага цаг хугацаа зарцуулж байгаа нь бизнесийн амжилт цаг хугацаанаас онцгой  хамааралтай болсон өнөө цагт Монголоор дамжсан төмөр замын тээвэр хамгийн ашигтайг харуулж байна.

Ази Европыг холбосон "Цайны зам”-ыг шинэ утга агуулгаар сэргээх тухай яриа сүүлийн үед хүчтэй яригдаж байна. Өөрөөр хэлбэл олон зууны түүхтэй "Цайны зам” шинэ зуунд шинэ дүр төрхтэйгээр дахин сэргэх боломж байна. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэр дээр яг "Цайны зам”-ын чиглэл дагуу төмөр зам, автомашины хурдны зам, байгалийн хий болон газрын тосны хоолой, эрчим хүч тээвэрлэх дэд бүтцийн таван том сүлжээг бий болгон Ази-Европыг холбох мөрөөдлөө "Талын таван зам” гэж нэрлэсэн. "Талын зам” төслөөр Орос-Хятадыг холбох 1000 км хурдны автозам, цахилгааны 1100 км шугам сүлжээ, хоёр урсгалтай төмөр зам, байгалийн хий, нефтийн хоолой барихад 50 тэрбум доллар шаардлагатай. Монгол улс энэ төслийг хэрэгжүүлж чадсан тохиолдолд хүртэх эдийн засгийн өгөөж нь хэдэн зуун тэрбумаар яригдана.  Дан ганц уул уурхайд найдсан эдийн засагтай байхаа болино.

Хятадын тал "Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн санаачлагын хүрээнд хамтран ажиллаж, Монгол Улсын "Талын зам” санаачлагад нээлттэй хандахаа удаа дараа мэдэгдээд байна. ОХУ Европ Азийг холбосон эдийн засгийн коридор байгуулах санаачлагаа хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл хөрш гурван орны стратеги эдгээр асуудал дээр ихээхэн нийцэж байгаа юм. Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүнүүд 2014 онд Ташкентад, 2015 онд ОХУ-ын Уфад дээд хэмжээний уулзалт хийж, хамтын ажиллагааны өнөө ирээдүйг ярилцахдаа эдгээр асуудал дээр санал бүрэн нэгдсэн гэж хэлж болно. Ийнхүү мөнхийн хөрш орнуудтайгаа   харилцан ашигтай, эрх тэгш  хамтран ажиллах нь Монгол улсын хувьд хөгжлийн шинэ шатанд гарах, эдийн засгаа чадавхжуулах бас нэгэн боломж юм.

Ялангуяа БНХАУ-ын дарга Ши Жинпиний дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам” санаачлага нь дэлхийн эдийн засгийн хамгийн том орон зайг хамарсан үзэл баримтлал гэдгээрээ анхаарал татаж байна. "Нэг бүс, нэг зам” нь 65 улс орон, 4.4 тэрбум буюу дэлхийн нийт хүн амын 65 хувьд  нь эерэг сайнаар нөлөөлөх зорилготой эдийн засгийн хамтын ажиллагааны цоо шинэ загвар юм. Ойрын 10 жилд "Нэг бүс Нэг зам”-ын улс орнуудын экспортын хэмжээ дэлхийн нийт экспортын 70 шахам хувийг эзлэнх болно гэсэн тооцоог эрдэмтэн судлаачид хийгээд байна.

Улс орнууд дэлхийн эдийн засагт нөлөөлөх энэхүү аврага том үйл явцад өөр өөрийн боломжоор оролцохыг хичээж, хөгжлийн ойрын болон хэтийн зорилгоо уялдуулан төлөвлөж эхлээд байна "Бид цаашдаа сайн хөрш байх, сайн түнш байх чиг шугамыг баримтлан найрсаг хөрш, амгалан хөрш, баян хөршийн бодлого явуулж, хөрш орнуудтай зэрэгцэн оршихдоо ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу хүлээцтэй байх үзэл баримтлалыг удирдлага болгоно” хэмээн БНХАУ-ын дарга Ши Жинпинь Монгол Улсад айлчлахдаа Их хурлын хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн. Өөрөөр хэлбэл илүү нээлттэй, чин сэтгэлийн хамтын ажиллагаа хөгжүүлж, хамтдаа хөгжин хамтдаа хожихыг Хятадын тал санал болгож байгаа.

Монгол улс газар нутгийн байрлалын хувьд Ази-Европыг холбосон гүүр болох хамгийн таатай нөхцөлтэй, транзит боломж ихтэй нь давуу тал мөн. Гэхдээ бид л  өөрсдөө санаачлага гарган "Эдийн засгийн зурвас” байгуулах үйлсэд идэвхтэй оролцогч болохгүй бол бусад улс орнууд биднийг хүлээлгүйгээр тойрон өнгөрөх аюул бас бий. "Хөгжлийн галт тэргэнд амжиж суух”-ынучир үүнд л оршиж байгаа юм.

Транзит буюу дайран өнгөрөх тээврийн үйлчилгээ нь өртгөө богино хугацаанд нөхөж чаддаг, эдийн засгийн хувьд  хамгийн ашигтай хэлбэр гэдгийг жижигхээн жишээгээр тайлбарлаж болно. Тодруулбал, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг жилдээ 28 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Зөвхөн 2016 онд  гэхэд л транзит тээврээс 50 сая гаруй америк долларын орлого олно. Тэгвэл Монгол улс Ази Европыг холбосон "Эдийн засгийн коридор”-ыг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан байгуулж, жилдээ 200 сая тонн ачааг төмөр замаараа тээвэрлэхүйц хүчин чадалтай болгоод бүрэн хүчин чадлаар нь ашиглалаа гэхэд Азиас Европыг зорих нийт ачааны 1/3-ийг л дамжуулан өнгөрүүлж чадна. Харин олох орлого, эдийн засгийн үр өгөөж нь өнөөгийн уул уурхайгаас олохыг хүсч буй орлоготой зүйрлэхийн аргагүй их.  Энэ бол зөвхөн төмөр замтай холбоотой тооцоо.

"Талын зам” төслөө бид ажил хэрэг болгож чадвал  бусад чиглэлийн транзит үйлчилгээнээс мөн үлэмжхэн хэмжээний орлого олох боломж бий. Мөн аялал жуулчлал, соёлын үйлдвэрлэлийн үр өгөөж ч гэж бий.  Тийм болохоор монголчууд бид өөрсдийн давуу тал, боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, мөнхийн хөршүүдийнхээ ашиг сонирхлыг адил түвшинд тэнцвэртэй хангах замаар Эдийн засгийн коридор байгуулах үйлсэд амжилттай хамтран оролцох нь Монгол улсын ирээдүйд хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт болох билээ.

Түүхэн тодорхой цаг үед үүргээ гүйцэтгээд орхигдон мартагддаг зүйл гэж байдаг. "Цайны зам”-ыг шинэ зуунд сэргэн амилна гэж угтаж мэдсэн хүн нэгээхэн ч үгүй. Гэвч цаг үе өөрчлөгдөж, улс орнуудын хөгжлийн бодлого өөрчлөгдөж, дангаараа их ашиг хүртэх биш, харин харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа хөгжих сэтгэлгээ давамгайлж эхэллээ.Бодит байдал түүхэн шаардлагаа тулгаж байна. Бидний хаяа залгасан мөнхийн хөршүүдийн хүсэл сонирхол, дэлхийн эдийн засгийн хөгжлийн шинэ чиг хандлага нь хамтрахыг, газарзүйн давуу байрлалаа хөгжлийн түлхүүр болгон ашиглахыг биднээс  шаардаж байна.

"Алдарт торгоны зам”-тай арцалдан Ази, Европыг холбогч гүүр нь болж байсан "Цайны зам”-ын гурван зууны түүх монголчуудтай салшгүй холбоотой. Гурван зууны турш Монголын нутгаар монгол жинчид хоёр тивийг холбосон ачаа барааг зөөж, өөрсдөө бас ашгаа хүртэж явсан түүхтэй. Тэгвэл түүх эргэж байна. Шинэ зууны Европ, Азийн эдийн  засгийн хөгжлийн дүр зургийг эрс өөрчлөх "Эдийн засгийн коридор”-ыг монголчууд газар нутаг дээгүүрээ өнгөрөөж, Өрнө Дорныг холбосон их хөлийн газар болж, цаг хугацаа мэт тасралтгүй урсах их мөнгөний урсгалаас өөрт ногдох хувь хэмжээг хүртэж яагаад болохгүй гэж? Монгол орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө  санаа тавигч хэн бүхэн үүнийг санаж сэрээсэй хэмээн хүснэ.

Эх сурвалж: "Эдийн засгийн мэдээ” сэтгүүл. Ц.Дашдулам

Эх сурвалж: www.TODAY.mn

 
“Цайны зам” амилах цаг дор…
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани