- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятадад нүүрсний орон зайг УРАН эзэлнэ
Манай өмнөд хөршийн нүүрсний зах
зээл ойрын ирээдүйд улам бүр хумигдах нь. Нүүрсний зах зээлийн хамгийн
гол тоглогч БНХАУ-д өнгөрсөн сард "Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах
зээл” сэдэвт олон улсын чуулган болсон.
Энэ үеэр Хятад улс нүүрсний импортоо цаашид эрчимтэй бууруулна гэж
мэдэгджээ. БНХАУ энэ онд баталсан 13 дахь таван жилийн төлөвлөгөөндөө
цаашид өндөр өсөлтийг онилох бус, эдийн засгийнхаа бүтцийг эрүүлжүүлэхэд
анхаарна гэж тусгасан. Сүүлийн үед тус улсын аж үйлдвэрлэлийн салбар
маш их хэмжээний бүтээгдэхүүний илүүдэлтэй болж байгаа.
Тухайлбал, одоогоор цементийн үйлдвэрүүд нь 25 хоногийн, цахилгаан
станцууд нь сар орчмын илүүдэлтэй аж. Япон улс жилд 92 сая тн ган
үйлдвэрлэдэг. Энэ нь дэлхийн хэмжээнд хоёрт орох үзүүлэлт юм. Гэтэл
Хятадад үүнээс их хэмжээний ган илүү гарч байгаа аж. Тиймээс тус улсын
Засгийн газар зарим үйлдвэрээ хаах, заримынх нь гарцыг бууруулах арга
хэмжээ авч байна. Нүүрсний уурхайнууд болон гангийн үйлдвэрүүд голлон
үүнд өртөж буй аж.
БНХАУ-ын Засгийн газар 2030 онд эрчим хүчний хэрэглээнийхээ 50, 2050
он гэхэд 70 хувийг уранаар хангана гэдгээ мэдэгдсэн. Үүнээс гадна
байгалийн хийн эх үүсвэрийг ч түлхүү ашиглах гэнэ. Цаг уурын өөрчлөлтийн
эсрэг нэгдэн орсон орнуудын хурал өнгөрсөн оны эцэст 21 дэх удаагаа
зохион байгуулагдсан. Энэ үеэр Хятад улс эрчим хүчний нүүрсний
хэрэглээгээ эрс бууруулна гэж амласан.
Энэ дагуу хэрэглээг хумьж, импортын эрчим хүчний нүүрсэнд чанараас нь
хамааран татвар ногдуулах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн. Тиймээс Хятадын
зах зээлд цаашид эрчим хүчний нүүрсний орон зай улам бүр багасаж,
цөмийн эрчим хүчний эрэлт өсөх нь. "Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах
зээл” чуулга уулзалтад оролцсон эрдэс баялгийн эдийн засагч
Л.Наранбаатар "Хятад улс нүүрснээс татгалзсанаар 2020-2060 онд жилд
2-2.5 тэрбум тн эрчим хүчний нүүрс хэрэглээнээс гарна гэсэн үг.
Манай улс 150 тэрбум тн эрчим хүчний нүүрсний нөөцтэй. Гэтэл энэ арвин
нөөцийг түүхийгээр нь ашиглах боломжгүй болж байна” хэмээн ярив.
"Дэлхийн эрчим хүчний агентлаг”-ийн өнгөрсөн онд хийсэн судалгаагаар улс
орнууд нүүрснээс хамгийн их эрчим хүч гарган авч байна гэж дүгнэжээ.
Үүний араас сэргээгдэх эрчим хүч, хий, уран жагсаж байна. Харин 2035
оноос сэргээгдэх эрчим хүч нүүрснийхийг давна гэсэн тооцоог тус
агентлагийнхан гаргажээ.
Манай улс 150 тэрбум тн эрчим хүчний нүүрсний нөөцтэй. Гэтэл энэ арвин нөөцийг түүхийгээр нь ашиглах боломжгүй болж байна
Мөн дэлхийн хэмжээнд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл тасралтгүй өсөж байгаа гэнэ. Манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт багтдаг. Эрчим хүчнийхээр мөн л дээгүүр байрт жагсаж байгаа. Цаашид түүхий нүүрс овоолсон хар шорооноос өөрцгүй болоход ойрхон байгаа учир шингэрүүлэх, хийжүүлэх, цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглаж, нэмүү өртөг шингээх чиглэлээр түлхүү ажиллах хэрэгтэй байна.
БНХАУ нүүрснээс уран руу "урвах” нь. Хэнд юу хэрэгтэйг мэддэг, түүнийг нь өгч чаддаг хүн амжилтад хүрдэг гэдэг. Бид импортлогч орны зах зээлд гарч буй өөрчлөлтийг соргог мэдэрч, дасан зохицож чадаж байж орлогоо өсгөж, эдийн засгаа тэлнэ. Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар "Манай улс уран олборлох чиглэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь зөвхөн Хятадын ураны өсөн нэмэгдэх хэрэгцээг хангаад зогсохгүй манай улсын металлургийн салбарыг цаашид дэмжих хөшүүрэг нь болно” хэмээн ярилаа.
ОДОО Л ЦУНАМИ БОЛНО
Хятад улс одоохондоо дэлхийн коксжих нүүрсний гол импортлогч.
Харин манай улсын экспортын гол түүхий эд коксжих нүүрс болж байсан
үе бий. Хятадын коксжих нүүрсний импорт 2009 оноос өсөж 2013 онд 75 сая
тн хүрч, түүхэн дээд түвшин тогтоож байв. Гэвч үүнээс хойш тасралтгүй
буурсан. Харин тус улсад нүүрс зарах сонирхолтой нийлүүлэгчдийн
өрсөлдөөн улам бүр ширүүсэж байна. Тухайлбал, ОХУ, Австрали зэрэг орон
Хятадын зах зээл дэх орон зайгаа улам тэлж, бусад өрсөлдөгчөө шахах гэж
хичээж байна.
Австрали улс Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулж, импортын
нүүрсэнд ногдуулах татварыг нь чөлөөлүүлж чадсан. ОХУ Эльгас ордоо
хөгжүүлэх 10 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий гэрээг БНХАУ-тай хийж,
хөрөнгө оруулж эхэлсэн. Баяжуулах үйлдвэрээ барьчихвал удахгүй экспортоо
эхлүүлнэ. Мөн Хятадын коксжих нүүрсний гол бүс нутагт байрлах
уурхайнууд ч төрийнхөө дэмжлэгээр, өрсөлдөх чадвараа дээшлүүлсээр байна.
Өнгөрсөн онд Австралийн нүүрсний экспорт өмнөх жилийнхээс 11 хувиар
буурсан бол Канадынх 16, ОХУ-ынх 43, манайх 26 хувиар тус тус буурчээ.
Ус савнаасаа дүүрвэл хальж асгардагтай адил өмнөд хөршийн зах зээлд
коксжих нүүрсний хэт илүүдэл бий болсноор цаашид импортлох бус, харин ч
өөрсдөө өсөж буй шинэ зах зээл хайж, илүүдэл бүтээгдэхүүнээ экспортлох
бодлого баримталж эхэллээ. Ойрын үед Энэтхэгт нүүрсний ихээхэн хэрэглээ
бий болно гэж зарим судлаач үздэг. Тиймээс хятадууд хүртэл Энэтхэг рүү
нүүрс экспортлохоор судалж, бодлогодоо тусгаж байгаа гэсэн мэдээ бий.
Ингэснээр манай нүүрсний салбар одоогийнхоос ч илүү хүнд сорилттой
тулгарах нь. Өөрөөр хэлбэл, одоогийн хүндрэл бол ердөө л цунамигийн
өмнөх давлагаа. Жинхэнэ цунами одоо л болох гэж байна. Үүнд өртөлгүй
тэсэж үлдэхэд бид дэд бүтцээ байгуулж, өнөөх төмөр замаа барих хэрэгтэй.
ХЯМРАЛ ДАГАЖ ИРСЭН БОЛОМЖ
Хямрал нь нэг талаас хүндрэл, нөгөө талаас боломж бүрдүүлдэг аж. Хятад
улс хэт үйлдвэрлэл явуулахаас зайлсхийж, бүтээгдэхүүний гарцаа
бууруулсан. Энэ нь төмөр замын ачаа эргэлтийг сааруулжээ. Өмнөд хөршид
төмөр замын сүлжээг нь монополь компани эзэмшдэг учир тээврийн тариф нь
өндөр байдаг. Төмөр замаар тээвэр хийхээс илүү авто замыг сонгох нь
зарим үед хямд болсон аж.
Хямрал нь нэг талаас хүндрэл, нөгөө талаас боломж бүрдүүлдэг аж. Хятад улс хэт үйлдвэрлэл явуулахаас зайлсхийж, бүтээгдэхүүний гарцаа бууруулсан.
Тиймээс авто замын тээвэртэй өрсөлдөхийн тулд тарифаа буулгахаар болж буй гэнэ. Энэ нь Хятадын нутгаар дамжин гуравдагч орны зах зээлд коксжих нүүрс нийлүүлэх боломжийг бидэнд олгож болох юм. Өмнө нь манайхаас "Энержи ресурс” компани 2011 онд БНХАУ-аар дамжин Япон руу туршилтын экспорт хийж байсан. Тухайн үед Япон руу нэг тн коксжих нүүрсийг 282, Энэтхэг руу 225 ам.доллароор нийт 30 гаруй мянган тн-ыг гаргаж байлаа. Энэ нь нүүрсний үнэ хямдарсан үед хэт өндөр өртөг.
Үүнээс гадна "Шарын гол” компани ч Япон руу туршилтын тээвэр хийхээр
төлөвлөж байсан ч зардал өндөр гэдэг шалтгаанаар хойшлуулсан. Харин одоо
тээвэрлэлтийн зардал хямдрах нөхцөл бүрдлээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин
манай улсад айлчлах үеэрээ өөрийн нутгаар транзит тээвэр хийх эрх олгоно
гэсэн. Энэ боломжоо эдлээд Энэтхэг, Японы зах зээлд коксжих нүүрсээ
гаргах боломжийг судалж болох юм.
Манайхаас нүүрс импортлох талаар Энэтхэг улсын холбогдох албаныхан Уул
уурхайн яамныхантай тогтмол уулзалт хийсэн гэнэ. Гэхдээ үүнээс өмнө
эхлээд мөн л төмөр замаа барих шаардлагатай. Зарим эдийн засагч төмөр
зам барих гэж дахин 1-2 жил алдвал бид зах зээлээс нэгмөсөн арчигдаж,
дахин дэд бүтэц хөгжүүлэх гэж оролдох шаардлагагүй болно хэмээн ярьж буй
юм.
Н.САНЖААСҮРЭН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||