- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хувьцаагаа худалдахыг хүссэн иргэд хөрөнгийн биржээр “зочилжээ”
Эдийн засгийн таагүй цаг үед хувьцаагаа худалдаж, хэдэн төгрөгтэй болохыг хүссэн иргэд ч хаана хандахаа мэдэхгүй хэсэг шуугижээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн Д энэ мэдээллийн дагуу Монголын хөрөн гийн биржээс хувьцаагаа арилжаалах боломжтой эсэхийг лавлахад "Худлаа мэдээлэл байна.
Сонгууль ойртсон энэ үед хэн нэгэн улстөржиж байгаа бололтой” гэсэн хариултыг өгчээ. Хэдий ийм ч Хөрөнгийн биржид энэ мэдээлэлтэй холбогдуулан олон иргэн хандсан тухай ч албан бус эх сурвалж өгүүлэв. Харин үүнтэй яг ижил хариултыг мөн "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа хариуцсан мэргэжилтэн өгсөн юм. Тэрбээр "Ташаа мэдээлэл байна. Манай байгууллагад энэ асуудалтай холбогдуулан хандсан иргэн одоогоор алга байна” гэв. Энэ байдал иргэдийн дунд 1072 ширхэг хувьцааг эргэлтэд оруулахыг хүссэн хүлээлт их байгааг харуулж буй хэрэг юм. Нөгөө талаар иргэдийн хөрөнгийн зах зээлийн тухай мэдлэг дутмаг байдаг нь ч илэрч байна. Одоогоор үнэт цаасны дансаа нээлгэсэн 800 мянга гаруй иргэн байгаа юм. Тэд 1072 ширхэг хувьцаагаа өөрийн өмч болгон баталгаажуулж авсан гэсэн үг.
Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын гуравдугаар зүйлд "Эрдэнэс Тавантолгой” ХКийн хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцаа саналын эрхгүй, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр иргэдэд эзэмшүүлэх, үндэсний аж ахуйн нэгжид худалдах ажлыг зохион байгуулах нь зүйтэй” гэсэн заалт бий. Тодруулбал, хувьцааны анхдагч зах зээл гэдэг нь иргэд хувьцаагаа өөрийн болгож эзэмшиж, бүртгэгдсэнийг хэлнэ. Харин хувьцааны хоёр дахь зах зээл гэдэг нь иргэд эзэмшсэн хувьцаагаа хөрөнгийн бирж дээр чөлөөтэй арилжихыг хэлдэг.
Гэвч Засгийн газраас одоо хүртэл энэ эрхийг нээж өгөөгүй. Тиймээс иргэд өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа өмч буюу 1072 ширхэг хувьцаагаа худалдан борлуулах, аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэсэн үг юм. Хууль,эрх зүйн хувьд иргэд хувьцаагаа захиран зарцуулах бүрэн боломжтой гэдэг нь үнэн боловч дээр дурдсан Засгийн газрын тогтоол арилжаалах явцад саад болж буй. Энэ байдлыг санхүүгийн мэргэжилтнүүд "Хувь цаа эзэмшигчийн эрх ашиг зөрчигдөж байна” гэж үзэх нь бий. Тэгвэл энэ тухай мэдээлэл Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн гадна "Иргэн та "Эрдэнэс Тавантолгой” ХКийн 1072 ширхэг хувьцаагаа баталгаажуулж авсан уу.
Хувьцааг зарж, худалдан авах, гэрээсэлж, өвлүүлэх, бэлэглэх барьцаанд тавих эрхтэй” гэх бичиг өнгөрсөн долоо хоногт өлгөсөн цагаас эхэлжээ. Мөн "1072 хувьцаа бидэнд ямар ашигтай вэ”, "Миний дансанд хувьцаа бий болов уу”, "Хувьцаагаа хэрхэн авах вэ” гэх мэт асуулт "тээсэн” иргэн ч дугаарласан билээ. Үндсэндээ тус төв 1072 ширхэг хувьцааг "амь” оруулахыг хүссэн иргэдээс өргөдөл цуглуулж, Засгийн газарт уламжлах "аян” өрнүүлж байгаа гэнэ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн тус төвд 3000 хүн хувьцаагаа захиран зарцуулах эрх хүсч, өргөдөл гаргасан тухай ч мэдээлэл өгсөн. Гэтэл тус төвийн санаачилсан энэ "аян”ы тухай сурталчилгаа ам дамжсаар "Урт цагааны ойролцоо байрладаг компани иргэдээс 1072 ширхэг хувцааг 850 мянган төгрөгөөр худалдаж авч байна” гэсэн зарлал болон хувирсан байна.
Та 1072 ширхэг хувьцаагаа баталгаажуулсан уу
Иргэн та үнэт цаасны компанид дансаа нээлгэснээр "Эрдэнэс Таван Толгой” компанийн 1072 ширхэг хувьцаагаа өмчилж байна гэсэн үг. Хэрэв та үнэт цаасны дансгүй байгаа бол иргэний үнэмлэх, аль нэг банкинд буй өөрийн дансны дугаартайгаа ойр байгаа үнэт цаасны компанид, 5000 төгрөгтэй очиж нээлгэх боломжтой юм.
Д.Булган
unen.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||