Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхийлөгчийн өршөөл хүчингүй болж Жастин Капла өрөө төлөх үү

Ерөнхийлөгчийн өршөөл хүчингүй болж Жастин Капла өрөө төлөх үүМонгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, их хэмжээний татвараас зайлсхийсэн гэхчилэнгээр эл компанийн, тэр тусмаа Жастин Капла гэгч халзан толгойтын "Том толгойлох” үйлдэл нь даанч том байлаа.

 

Тийм ч учраас алдарт Жастин Капла, "Саус Гоби Сэндс” компанийн санхүүгийн ерөнхий менежер асан Филиппин улсын иргэн Кристобал Дэвид болон Хиларион Кажуком нарыг Монгол Улсад төлөх 234 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг юм. Татварт төлөх ёстой эл мөнгөн дүн аажмаар буурсаар 35,3 тэрбум төгрөг гэх дүнд тулж зогссон нь нэг талаар мөрдөн байцаалтын явц дутуу дулимаг, шүүх засаглал шударга бус мэтээр бусдад ойлгогдож, "Луйварчдад” өөрийгөө зөвтгөх боломж бий болгосон юм.

 

Өөрөөр хэлбэл улсад 35.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан "Саус Гоби Сэндс” компанийнхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлснийг эс тоож, харин шинжээчдийн дүгнэлт нь ямар ч баримт нотолгоогүй бөгөөд бусад олон компаниудын дагаж мөрдөж байгаа Монгол Улсын татварын тухай хууль тогтоомж болон олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартуудтай нийцэхгүй байна хэмээн үзэж мэдэгдэл гаргаж байсан юм.

 

Тэдний гаргасан мэдэгдлээс иш татвал:


2014 оны 12 сард гаргасан дүгнэлтийн татвараас зайлсхийсэн гэх

35.3 тэрбум төгрөг нь:

• 2012 оны 12 сарын дүгнэлтийн 234 тэрбум төгрөгөөс 85%-аар,

• 2014 оны 1 сарын дүгнэлтийн 84.9 тэрбум төгрөгөөс 59%-аар тус тус эрс буурч байгаагаар нотлогдож байна.

 

Нэмэлт мөрдөн байцаалтын хүрээнд шинжээчдийн гаргасан сүүлийн 4 дэх дүгнэлтийг 2015 оны 1 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд болсон шүүх хуралд танилцуулсан. Сүүлийн дүгнэлт нь өмнөх гурван дүгнэлтүүд дэх мэдээлэл, алдааг давтсан бөгөөд зөвхөн татвараас зайлсхийсэн гэх дүнг л өөрчилсөн юм. Компанийн зүгээс сүүлийн дүгнэлт нь өмнөх дүгнэлтүүдийн адил Саусгоби сэндс ХХК болон түүний ажилтан асан иргэдэд тулгаж буй хэргийн нотолгоо болох чадваргүй хэвээр байсан гэж үзэж байна.

 

НҮБ-ын Хүний эрхийн комисст гомдол гаргаж, Мянганы сорилтын сангийн санхүүжилтийг зогсооно хэмээн сүрдүүлж, гадны хэвлэлүүдээр "Би буруугүй” хэмээн зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг чадчихаад инээд алдан яваа Жастин Каплаг манайхан барах уу.

 

2. Өөр нэг жишээ нь, шинжээчид нь "бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн” бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) төлөх ёстой гэж дүгнэж буй юм. Шинжээчдийн дүгнэлтэнд дурдсан эдгээр бараа нь 1) галд шатаж устсан тоног төхөөрөмж, 2) бүрэн элэгдэж хорогдсон одоог хүртэл уурхай дээр байгаа үндсэн хөрөнгө, 3) хэрэгцээний шаардлага хангахгүй болж акталсан одоог хүртэл уурхай дээр байгаа тоног төхөөрөмж, 4) орон нутгийн байгууллагуудад хүсэлтийнх нь дагуу цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэгчийн төлбөрийг шилжүүлэх зэрэгт бэлэн мөнгөөр зарцуулсан хандив тусламж юм. Эдгээр зүйлст НӨАТ ногдуулах нь Монгол Улсын НӨАТ-ын тухай хуультай зөрчилдөж байна. Тиймээс Саусгоби компани энэхүү Монгол Улсын татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэрэг, хэргийг шалгасан үйл явц, дүгнэлтийг эрс эсэргүүцэж байна. Шүүх хурлаар ямар нэг шинэ баримт нотолгоо танилцуулаагүй байхад Компани зүгээс Саусгоби сэндс ХХК болон тус компанийн ажилтан асан гурван иргэнд тулгаж буй хэргийг нотолж чадаагүй гэж үзэх нь зүй ёсны юм. Мөн түүнчлэн прокуророос 2015 оны 1 сарын 29-ний өдөр гаргасан яллах саналд Саусгоби сэндс ХХК-ийн ажилтан асан 3 иргэнийг хорих талаар огт дурдаагүй болохыг Компани онцолж байна. Харин 2015 оны 1 сарын 30-ны өдөр прокурор яллах саналаа өөрчилж хорих ялын санал оруулсан юм” гэснээр Саусгоби сэндс ХХК ЯЛАЛТАА авчих шиг боллоо.

 

Өөрөөр хэлбэл Монголын шүүх засаглалын шийдвэрийг эрс үгүйсгэж, нотлох баримтуудыг няцааж тэр ч бүү хэл өдгөө АНУ-ын Миннесота мужийн Элк Ривер хэмээх жижиг хотод амьдарч буй Жастин Капла гадны хэвлэлүүдээр Монголыг муучилж хэрэг хийгээгүй хүнийг хорьсон мэтээр ташаа ярилцлага өгч даажигнан суугаа. Тэрбээр Монголд маш хүнд нөхцөлд хоригдож зовж зүдэрч байснаа, 7 хоногт хоёр удаа 20 минутаар гадаа гарч цэвэр агаар амьсгалахаас бусад үед 10 метр квадрат хүрэхгүй хүйтэн харанхуй камерт хоригдож чанар муутай хоолоор голоо зогоож маш их турж аймшигтай зовлон үзсэнээ дурсан, харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалыг байх л ёстой, болох л ёстой зүйлийн нэг байсан мэтээр ам мэдэн бурж байна. Ингээд л өрөвч хүн өрцөндөө өшиглүүлнэ гэгчээр Жастин Каплаг уучилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрцөндөө өшиглүүлээд л хоцорсон. Халзан толгой илэх нь ийм л аюултай. Монголын баялгаас Монголын сан хөмрөгт орох ёстой байсан 35.3 тэрбум төгрөгийн асуудал эмгэнэлтэйгээр төгслөө.

 

Харин хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Г.Уянга, Жастин Каплаг өршөөсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шийдвэрийг хүчингүй болгох санал гаргасан юм. Халзан толгойтод тавиад туучихсан нөгөө их хөрөнгөө эргүүлэн авах оролдлого хийж байгаа нь тэр.

 

Ингээд л өрөвч хүн өрцөндөө өшиглүүлнэ гэгчээр Жастин Каплаг уучилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрцөндөө өшиглүүлээд л хоцорсон.

 

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял шийтгэгдсэн АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн. Түүний энэ зарлигийг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна.

 

Уучлалыг шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоод ял шийтгүүлэгч тодорхой хэмжээгээр ялаа эдэлж байх явцад үзүүлдэг. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө уучлал үзүүлбэлЕрөнхийлөгч шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгааг харуулж байна...

 

Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан ...Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно...гэсэн заалтын дагуу татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял шийтгүулсэн АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг хүчингүй болгох асуудлыг Улсын Их Хурлаас хэлэлцүүлж өгөхийг хүсье” гэсэн юм.

 

Гэхдээ л Ерөнхийлөгчийн уучлал хүчингүй болж Жастин Капла өрөө төлж барагдуулна гэдэг юу л бол. НҮБ-ын Хүний эрхийн комисст гомдол гаргаж, Мянганы сорилтын сангийн санхүүжилтийг зогсооно хэмээн сүрдүүлж, гадны хэвлэлүүдээр "Би буруугүй” хэмээн зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг чадчихаад инээд алдан яваа Жастин Каплаг манайхан барах уу.

 

24tsag.mn


Ерөнхийлөгчийн өршөөл хүчингүй болж Жастин Капла өрөө төлөх үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Голомт банк нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно

  Эх орныхоо хөгжлийн голомт байх эрхэм зорилго дор нэгдэн хамтдаа ...

Өчигдөр, 13:35
"АI технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай"

  Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ...

Өчигдөр, 13:23
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд хуримтлагдсан ашгийг иргэд хүртэж эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис Хаан” Үндэсний баялгийн ...

Өчигдөр, 12:56
Голомт банк оны шилдэг ААН-ээр тодорч, “Мөнгөн Меркури” цом хүртлээ

 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас энэ жил 27 дах ...

Өчигдөр, 12:41
Хэний ч хөдөлгөж зүрхлээгүй ураны төсөл Л.Оюун-Эрдэнийн үед л хэрэгжих нь дээ

  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байр суурь, “Эрдэнэс ...

2024 оны 12 сарын 27, 20 цаг 59 минут
2024 оны 12 сарын 25, 18 цаг 48 минут
2024 оны 12 сарын 24, 17 цаг 48 минут
Дэлхийн хамгийн идэвхтэй галт уул дэлбэрч эхэлжээ

 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /USA ...

2024 оны 12 сарын 24, 17 цаг 06 минут
2024 оны 12 сарын 24, 16 цаг 31 минут
Голомт банк “Great place to work - Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ...

2024 оны 12 сарын 24, 09 цаг 54 минут
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

2024 оны 12 сарын 23, 12 цаг 09 минут
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани