- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
650 гаруй бичил уурхайчин эвдэгдсэн газруудад нөхөн сэргээлт хийжээ
Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг ашигласнаар эвдэгдсэн газрууд сэргэж эхэлжээ. Энэ тухай Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг танилцуулах семинараар хэлэлцэж байна.
Бичил уурхайчид эвдэгдсэн газар нутгийг сэргээхэд гар бие оролцох нөхцлийг "Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь-2” төсөл бүрдүүлжээ. Төслийн хүрээнд гар аргаар ашигт малтмал олборлосны улмаас эвдэрч, орхигдсон 144 га газрыг сэргээж моджуулжээ.
Тодруулбал, 2014-2015 онд есөн аймгийн 17 газарт 650 гаруй бичил уурхайчдын оролцоотой нөхөн сэргээлт хийсэн байна. Уг төсөл нь бичил уурхайчдын байгаль орчны хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдний орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэхэд чиглэсэн гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид тодотголоо.
Байгаль орчны төслийн менежер Жонатан Стэеси ярихдаа, "Урьд нь гар аргаар ашигт малтмал олборлосон газраа бичил уурхайчид өөрсдөө нөхөн сэргээлээ. Бичил уурхайчид зохион байгуулалтад орж албажсанаар байгаль орчинд хандах хандлага нь дээшлэх, улмаар шинэ газар ажиллахдаа нөхөн сэргээх бичил уурхайн төлөвлөгөөтэй ажиллах нөхцлийг дээрх аргачлал бүрдүүлсэн. Өнөөдөр энэ аргачлалын үр дүнг хэлэлцэж байна. Азийн сангийн Байгаль орчны төслөөс Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр дээрх төсөлд 2014 онд 170 мянга гаруй ам. доллар, 2015 онд 180 мянган ам. доллар зарцуулсан. 2016 онд Орон нутагтай хамтран санхүүжилт босгож байгаль орчныг нөхөн сэргээнэ” гэв.
Хонгор нутгийн дуудлага ТББ-ын тэргүүн Д.Батболд: "Баянхонгор аймгийн хувьд Баян-Овоо, Галуут, Жаргалант суманд алтны уурхайн үлдэц дээр бичил уурхайчид ажиллан эко системийг алдагдуулсан. Дээрх сумдын эвдэрсэн газруудыг нөхөн сэргээлээ. Нөхөн сэргээлтэд Азийн сангаас 100 орчим сая төгрөгийн санхүүжилт гаргасан. "Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх" аргачлалтай болсноор бичил уурхайчдын байгальд хандах хандлага өөрчлөгдөж, хөрсийг эвдэхгүйгээр тухайн нутагт ургах чадвартай ургамал тарьж нөхөн сэргээлт хийснээрээ ач холбогдолтой. Манай аймагт уул уурхайн 760 орчим га газар эвдэгдснээс 300 гаруй га нь бичил уурхайчдын эвдсэн газар юм.
Ийнхүү бичил уурхайн загвар нөхөн сэргээлт хийх аргачлал нь олон талын оролцоог хангах замаар орхигдсон газруудыг нөхөн сэргээхээс гадна сум орон нутагт байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй ажиллах нөхцлийг бүрдүүлжээ.
Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||