Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөгжлийн түүчээ болж явсан хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг сэргээе

Хөгжлийн түүчээ болж явсан хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг сэргээеМ.Өнөржаргал

Эдийн засгийн хүндрэлээс өртөг багатай гарах ямар гарц байна вэ. Бидэнд шийдэл бий юү. Энэ асуултад хувийн хэвшлийнхэн тэр дундаа үйлдвэрлэл эрхлэгчид хариулж байна. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд харьяалагддаг 30 гаруй холбооны төлөөлөл үйлдвэрлэлийн салбараа сэргээн хөгжүүлэхгүйгээр Монгол Улс цаашид хөгжлийн тухай ярих нь өрөөсгөл гэдгийг нэгэн дуугаар хэлж байна. Энэ ч үүднээс үйлдвэрлэлийн салбарыг тэр дундаа хүнд болон уул уурхайн үйлдвэрлэл зогсонги байдалд орсон энэ үед хамгийн хурдан хугацаанд бүтээн босгож болох хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх бие даасан хуультай болох нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.

"Үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн даваа гаригт Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон холбоодын төлөөлөл дээр дурдсанчлан байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн өнөөгийн эдийн засгийн хямралт байдалд хүрсэн нь зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс буюу 1990-ээд оноос хойш үйлдвэрлэлийн салбараа орхигдуулж, олон арван үйлдвэр үүд хаалгаа барьсантай шууд холбоотой гэдгийг хэлж байлаа. Мэдээж энэ нь төрийн өмчин олон компанийг хууль бусаар хувьчилсантай ч холбогдож таарна. Үнэхээр л тэртээх 1980-аад онд Монгол Улсад үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж, энэ хэрээр улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалт бий болж, олон мянган хүн ажлын байртай байсан нь түүхэн үнэн. Ердөө ганцхан жишээ татахад

1990 онд дотоодын түүхий эдээ бүрэн боловсруулж, жилд 4.2 сая хос гутал үйлдвэрлэж байлаа. Үүний зэрэгцээ савхи боловсруулж, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортод гаргаж байжээ. Гэтэл зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс хүнд үйлдвэрлэлийн буюу ашигт малтмалын болон уул уурхайн салбарыг дагнан шүтсэн нь өнөөдөр хөнгөн үйлдвэрлэлийн салбар зогсонги байдалд хүрэхэд нөлөөлснийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Аливаа улсын хөгжлийн гол түлхүүр нь аж үйлдвэрийн хөгжил байдаг. Үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байсан 1980-аад онд Монголчууд маш олон төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг байлаа. Энэ үед томоохон 18 үйлдвэрт 13 мянган хүн ажиллаж жилдээ 500 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан сайн түүх бидэнд бий. Түүнчлэн орон нутагт тархсан мал эмнэлгийн сүлжээ, арьс ширний болон түүхий эд боловсруулах үйлдвэр, мах комбинат, сүүн завод, өлөн боловсруулах болон нэхмэлийн үйлдвэр, гутлын үйлдвэр, ноос угаах үйлдвэр гэх мэтчилэн бүхий л салбар хүчээ аван язганаж байлаа. Энэ хэрээр олон мянган иргэн ажлын байртай, ардах амьдрал нь баталгаатай байв. Энэ үед аж үйлдвэрийн салбар нь үндэсний нийт орлогын гуравны нэгийг бүрдүүлэхийн зэрэгцээ ажлын байр бий болгогч томоохон хүч байсан нь өдгөө түүхийн шарласан хуудсанд л үлдэж. Ингэснээр эдийн засагт эзлэх аж үйлдвэрийн салбарын хувь хэмжээ хурдацтай доройтож эхэлсэн байдаг. Тухайлбал, 1990 онд ДНБ-ий 36 хувьтай тэнцэж байсан бол 2000 он гэхэд зургаан хувь болтлоо буурсан дүн мэдээг Үндэсний статистикийн газраас өгч байна. Мэдээж энэ бүх тоон үзүүлэлтийг дагаад үйлдвэрлэлийн салбар дахь ажлын байрны тоо эрс цөөрсөн юм. Харин өнөөдөр тэртээх зууны их бүтээн байгуулалтаас уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр, Багануур, Налайхын нүүрсний уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг хуруу дарам цөөхөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

Нэгэн цагт бид зөвхөн үйлдвэрлэлийнхээ салбараар, дотоодынхоо баялаг бүтээгчдийн хүчээр эдийн засгаа чирч явсан. Харин энэ салбарыг цаашид хөгжүүлэх боломж бий юү гэвэл нээлттэй. Гагцхүү төрийн бодлого дутагдаж байгааг үндэсний үйлдвэрлэгчид хэлдэг. Тухайлбал, үйлдвэрлэгчдэд олгодог өндөр хүүтэй зээл тэднийг сөхрүүлэх нэг гол хөшүүрэг болдог байна. Өнөөдрийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл нийт экспортын 81 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг ч төсөвт үзүүлэх үр нөлөө нь дөнгөж 17 хувь байгаа аж. Өөрөөр хэлбэл, Монголчууд ганцхан уул уурхай шүтэж байгаа ч төсвийн 87 хувийг үйлдвэрлэлийн салбар бүрдүүлж байна. Гэтэл үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар нийт бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь жилийн 18-20 хувийн хүүтэй зээл авч, бизнес эрхэлдэг болохоо мэдүүлжээ. Харин ийм өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл эрхлэх боломж хязгаарлагдмал байдаг төдийгүй нэгэнт авсан зээлээ төлөхөөс аргагүйд хүрдэг учраас үйлдвэрлэлээ өргөжүүлж амжилгүйгээр өрөө төлөх хугацаатай тулдаг байна. Тиймээс Монгол Улс үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл бага хүү, урт хугацаатай зээл олгох нь чухал байдаг аж. Бизнес эрхлэгчдэд тулгарч буй дараагийн бэрхшээл нь валютын ханшийн өсөлт. Ямар ч бизнес эрхэлсэн түүхий эдээ гаднаас оруулж ирэх шаардлага үүсдэг учраас эдийн засгийн тогтворгүй орчин буюу валютын ханшийн савлагаа ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Мэдээж бас нэг асуудал нь татварын орчин. Монголчууд байтугай гаднын хөрөнгө оруулагчид манай улсын татварын орчин яагаад ингэж их савладгийг гайхдаг. Ингэхээс ч өөр аргагүй. Улс төрийн тогтворгүй байдал нь бүх салбарт нөлөөлснөөр нэг нам засгийн эрхэнд гарахад нэгэнт тогтсон татварын хувь хэмжээг орвонгоор нь эргүүлж орхидог. Харин энэ нь эргээд дотоодын төдийгүй гаднын бизнес эрхлэгчдийг дампууралд хөтлөх улмаар үйл ажиллагаагаа зогсооход хүргэдэг байна. Тиймээс л төр засгийн зүгээс тогтвортой бодлого гаргаж, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжвэл Монгол Улсын хөгжлийн гарцыг хол гэж харахгүй байна.

Сүүлийн үеийн судалгаанаас харахад манай улс нийт хэрэглээнийхээ 88 орчим хувийг импортоор авч, мах, гурил, ногоо гэх мэт дөнгөж 12 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. Ургамлын тос, хүнсний бэлэн бүтээгдэхүүн, мод, модон эдлэл, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, гутал хувцас гэсэн таван нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортоор авахад жилд 468 сая ам. доллар зарцуулдаг байна. Тиймээс ийнхүү гадагшлах мөнгөний урсгалыг зогсоохын тулд дотоодын үйлдвэрлэлээ сэргээх нь чухал болоод буйг мэргэжлийнхэн хэлж эхэлсэн. Цаашлаад ийнхүү хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн тулд мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэхийг цаг үе шаардаж эхэлжээ. 1960 оноос техник мэргэжлийн сургууль бий бролж, 1980 он гэхэд жил тутам 10 мянга орчим мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргаж байсан түүх бий. Бидэнд хийж бүтээж байсан арвин туршлага байна. Гагцхүү өдгөө энэ бүхнээ сэргээж, эдийн засгаа бодитоор дэмжих цаг иржээ. Монголчууд нэгэн цагт зөвхөн өөрсдөө бүгдийг бүтээж, гаднаас хараат бусаар амьдарч байсан түүхтэй. Аж үйлдвэрийн бүхий л салбарт хүн бүр хүчин зүтгэж, эх орныхоо бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулж асан тэр цагийг эргэн авчрах цаг нэгэнт иржээ.

 

Хөгжлийн түүчээ болж явсан хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг сэргээе
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани