- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Улам бүдгэрэх нүүрсний ирээдүй
JPMorgan Chase банк саяхан АНУ ба хөгжингүй бусад оронд нүүрс шатаадаг цахилгаан станцыг шинээр санхүүжүүлэхгүй гэдгээ зарлав. Bank of America, Citigroup, Morgan Stanley банк мөн өмнө нь ийм алхам хийж, нүүрснээс ямар нэг байдлаар татгалзаж буйгаа мэдэгдсэн. Энэ бол тухайн салбарын хувьд аюултай хандлага.
Standard & Poor-ийн металл ба уул уурхайн шинжээч Чиза Витта "Уналт, сэргэлтийн мөчлөг ээлжилж байдаг. Харин нүүрсний хувьд зогсолтгүй уруудаж байна” гэв. Зарим банк уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэхэд хувь нэмрээ оруулахыг хичээж байна гэдэг. Гэсэн ч банкныханд өөр нарийн шалтгаан бий. Энэ нь нүүрсний компаниудад зээлдэх эрсдэлтэй бөгөөд яваандаа ашиггүй болж магадгүй гэсэн таамаг юм.
Түүнчлэн нүүрсний компаниуд байгалийн хий мэт эрчим хүчний хямд эх үүсвэрийн өрсөлдөөнд шахагдахын зэрэгцээ хатуу зохицуулалттай тулгарч, сэргэх аргагүй боллоо. Зөвхөн банкнаас ч хамаарахгүй. Хедж сан, хувийн байгууллага зэрэг унасан салбар руу хошуурдаг хөрөнгө оруулагчид хүртэл нүүрснээс нүүр буруулав. Ийм сорилтыг үл харгалзан нүүрсний аж үйлдвэр АНУ-д цахилгааны гуравны нэгийг хангадаг. Тус салбарын шинжээчид хэлэхдээ нөөцөө шатааж дуусахаар Хятад зэрэг оронд нүүрсний эрэлт сэргэж, бизнес дахин өснө хэмээн таамаглажээ.
Дойч банк жилдээ нэг гаргадаг корпорацийн хариуцлагын сүүлийн илтгэлдээ байгаль хамгаалагчдын онц хортой гэж үзэж буй төслүүдийн санхүүжилтийг аажмаар багасгах тухай дурдсан. Гэвч бодлогодоо Америкийн зээлдүүлэгчидтэй адил нүүрсний чиглэлээр ажиллахаас татгалзах арга хэмжээг тусгаагүй байна. Үүгээр зогсохгүй Америкийн олонх банк нүүрсний салбарт хөрөнгө оруулалтыг бүхэлд нь хумихгүй. Ялангуяа АНУ-аас бусад оронд нүүрс одоохондоо эрчим хүчний гол эх үүсвэр хэвээр байгааг харгалзжээ.
JPMorgan АНУ зэрэг баян оронд нүүрсний цахилгаан станц шинээр барих ажлыг санхүүжүүлэхгүй ч нүүрсний зах зээл зарим хэсэгтээ өргөжсөөр буй хөгжиж байгаа орнуудын станцад зээл олголтоо үргэлжүүлнэ. Bank of Amer-ica бодлогоо өөрчилсөн нь дээд удирдлага ба дунд шатны ажилтнуудын хооронд зөрчил үүсгэв. Тус банкны нүүрсний шинэ бодлого дээр ажилладаг Жеймс Махони "Удирдлагууд өндөр нүүрстөрөгчөөс бага нүүрстөрөгчтэй эдийн засаг руу шилжих явцыг тусгасан зээлийн стратеги хүсэж байгаа” гэжээ.
Гэвч уг өөрчлөлт нүүрсний салбарт үйлчилдэг зарим хүний санаанд нийцэхгүй байгаа бололтой. Ноён Махони "Олон жил харилц-сан компаниуддаа ‘Бид хамтрахаа болилоо’ гэж хэлэх эвгүй” хэмээн өгүүллээ.
Майкл Коркери
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||