- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойн нэмэлт хөрөнгө оруулалт яг юунаас болж зогссон юм бэ?
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Оюутолгойн төслийн талаар "Төслийг удирдах,
санхүүжүүлэх эрх хөрөнгө оруулагчид бий шүү дээ. Гэрээндээ ингээд
заачихсан. Санхүүжилтийг хэзээ хэрхэн шийдэх, ажлыг хэзээ эхлүүлэх эрх
нь нөгөө талдаа байна гэсэн үг” гэж хэлжээ. Ерөнхий сайд ч мөн үүнийг
баталгаажуулаад "дэлхийн зах зээлд түүхий эд үнэ унасан болохоор
оюутолгойн хөрөнгө оруулагчид нэг их яарахгүй байх шиг байна” гэж нэмж
хэлэв. Гэтэл Рио Тинто компаний зүгээс "Уг төслийг Монгол Улсын Засгийн
газраас зогсоогоод байгаа. Далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээг
эцэслэн шийдэхгүй байна” гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр
мэдээлж байна. Ингэснээр Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр болсон уг
төслийг зогсоогоод байгаа шалтгаан чухам аль талдаа байгааг ойлгох
аргагүй боллоо.
Өмнө нь Засгийн газар "Хөрөнгө оруулалтын төсөв 20 хувиар хэтэрсэнийг тогтоох ёстой. УИХ энэ үүнийг шийдэх ёстой” гэж асуудлыг өөрөөсөө түлхэж УИХ-д хандсан. Харин УИХ-аас Засгийн газарт гэрээ байгуулах эрх олгосон тул асуудлаа өөрсдийнхөө хүрээнд хэлэлцэн шийд гэсэн үүргийг өгснөөр буух эзэн буцах хаяггүйгээр төслийг гацаасан эзэн нь Засгийн газар болсон билээ. Хоёр жил тойрон маргаантай байгаа уг асуудлаар уул уурхайн сайд Д.Ганхуяг "хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно, хөрөнгө оруулалтын хэмжээ гэрээний дүнгээс өссөнийг хүлээн зөвшөөрөхгүй, нягталж шалгана” зэрэг хатуу байр суурь илэрхийлж ирсэн. Гэтэл өнөөдөр "Бид яагаачгүй ш дээ. Тэд нар хөрөнгөө оруулаад ажлаа хийгээд явах ёстой” гэж хэлэх болжээ. Угтаа бол яаруулж, хөрөнгө оруулахыг шахаж шаардаж, гэрээний хугацаанд төслийн дараагийн шатыг эхлүүлэх ёстой хүн нь Д.Ганхуяг байлтай. Гэтэл "хөрөнгө оруулагчид яарахгүй байна өө” гэсэн шиг тайван таваргаж явааг чухам юу гэж ойлгох вэ?
Нөгөө талдаа "санхүүжилтээ өөрсдөө шийдээд явах ёстой” гэсэн байр суурийг юу гэж ойлгох вэ. Оюутолгой төслийн гэрээ анхны хөрөнгө оруулалтыг 4.7 тэрбумаар тооцож түүнийгээ нөхсний дараа Монголын талын ноогдох ашгийн хэмжээг нэмэгдүүлэх тохиролцоотойгоор хийгдсэн. "Рио Тинто" явцын дунд анхны хөрөнгө оруулалтаа 7.1 тэрбум доллар болгон өсгөснөөр уг төсөл гацаанд орох болсон. Гэтэл "Рио Тинто" хөрөнгө оруулалтын хэмжээгээ 7.1-ээс 9 тэрбум доллар болгон өсгөж Монголын талд шахалт үзүүлж байгааг эх сурвалж мэдээллэж ирсэн. Уул уурхайн сайд Д.Ганхуяг "өөрсдөө мэд” гэж хөрөнгө оруулагчиддаа зөвшөөрөөд байгаа санхүүжилтийн хэмжээ нь яг хэд юм бэ? 7.1 тэрбум доллар уу? 9 тэрбум доллар уу? Үүнийг Засгийн газар, Уул уурхайн сайд маш тодорхой хэлэх ёстой. Учир нь хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх тусам Монголчуудын ашиг хүртэх хугацаа хойшилно. Гэтэл төслийг зогсоохдоо тун шаламгай хөдөлчихөөд, эргэж сэргээх болохоороо зах зээл өөрөө босгоно гээд сууж байгаа нь тун булчимгүй үйлдэл юм. Энэ мэтээр Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой маш тодорхой байр суурийг уул уурхайн сайд илэрхийлэх шаардлагатай байна. Санхүүжилт хийх эрхийг нь олгосон гэж байгаа юм бол яг хэдэн долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг нь хүлээн зөвшөөрөөд байгаа? гэрээгээ өөрчилж чадсан юм уу? чадаагүй юм уу? хөрөнгө оруулагчиддаа буулт хийсэн юм уу? Эсвэл буулгаж авсан юм уу? Гэдгээ тодорхой хэлж хариуцлага хүлээнэ гэж хэлсэн амандаа хүрэх юм уу? Бултах юм уу? Гэдгээ ярихыг олон нийт шаардах болжээ.
Засгийн газар Хятадын төрийн өмчит Чалко компанид нийлүүлдэг нүүрснийхээ үнийг 70 доллар байсныг чамалж, олборлолтоо зогсоосноор байдлыг бүр ч дордуулж 30 доллараар нийлүүлэх болсон. Үүнтэй ижил Оюутолгойн төсөлд хөрөнгө оруулагчдаа чамалж, гэрээг нь хоёр жил гацаачихаад, одоо гэнэт "за за та нар өөсрдөө мэдээд хөрөнгөө оруулчих” гэсэн утгатай зүйлийг ярьж яваагийн бурууг хэн хүлээх вэ? Зэрэг олон асуудалд уул уурхайн сайд Д.Ганхуяг хариулт өгөхийг хүлээж байна.

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани