Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсийн орд “агнах” Хятадын төлөвлөгөө үргэлжилсээр

Зэсийн орд “агнах” Хятадын төлөвлөгөө үргэлжилсээрУул уурхайн томоохон төслүүд царцаж, таваарын үнийн төлөв тодорхойгүй байгаа ч Хятад улс шаргал металлын хангамжийн найдвартай байдлыг хадгалах зорилгоор хилийн чанадад зэсийн уурхай, орд худалдаж авах ажлаа үргэлжлүүлнэ гэдгийг тус улсын металлын томоохон борлуулагч хэлж байна.

Хятадын Minmetals- ийн дэд тэргүүн Жерри Жяо "Хятад зэсийн тун бага нөөцтэй орон. Зэсийн хангамжийг тогтворжуулах цорын ганц арга бол бусад улс орны зэсийн ордыг худалдаж авах” хэмээн Чилийн нийслэл Сантьягод болсон Дэлхийн зэсийн чуулганд оролцохдоо хэлжээ.

Дэлхийн уул уурхайн аваргууд өрийн ачааллаа буруулах зорилгоор хөрөнгөө багасгах арга зам эрэлхийлж, олон төрлийн түүхий эдэд чиглэсэн өргөн цар хүрээтэй бизнесийн загвараас татгалзаж эхлээд байна. Швейцарийн олборлогч Glencore Чили дэх зэсийн Lomas Bayas уурхайгаа худалдахаар зэхэж буй бол АНУ-ын зэсийн олборлогч Freeport-McMoRan Өмнөд Америк дахь El Abra уурхайн тодорхой хувийг зарж магадгүй тухай мэдээлэл цацагдах боллоо.

Хятадын Minmetals бол энэ жилээс усан тээврээр зэсийн экспорт хийж эхлээд буй Перуд байдаг зэсийн томоохон уурхай болох Las Bambas-ийг эзэмшигч юм. Minmetals уурхайгаас олборлосон зэсийн баяжмалаа Перу дэх Хятадын Citic группийн салбарт нэгдүгээр сараас борлуулж эхэлснээ мэдэгдэв. Энэ тухай ноён Жяо "Las Bambas шиг том орд олон байдаггүй. Том уурхайг ажиллуулна гэдэг амаргүй. Нэг тонн зэс олборлох ажил улам л ажиллагаатай, ярвигтай болж байна” хэмээв.

Арванхоёрдугаар сард Хятадын төрийн өмчит Хөрөнгийн хяналт, удирдлагын комиссоос 1950 онд байгуулагдсан Minmetals Хятадын дэд бүтэц, барилгын Metallurgical Corp-тай нэгдэнэ хэмээн мэдэгдсэн. Ингэснээр уул уурхайгаас барилгын салбарт ашиглах металлын эцсийн бүтээгдэхүүн үүсэх үйл явцыг хамтын аж ахуйн нэгж хянах боломжтой болох аж.

Өнгөрсөн жил Minmetals- ын зэсийн олборлолт 217 мянган тоннд хүрч, хамгийн өндөр амжилт тогтоосныг төрийн мэдээллийн Шиньхуа агентлаг мэдээлж байсан юм. Гэхдээ Minmetals шаргал металлын ирээдүйг эергээр харж буй Rio Tinto болон BHP Billiton зэрэг аваргуудтай зэсийн ордын ширүүхэн өрсөлдөөнд орж магадгүй юм. Барууны хоёр аваргын хэн хэн нь ямар ч төслийг мөнгө цохиод авчих хөрөнгийн бядтай. Энэ арван жилийн төгсгөлд шаргал металлын нийлүүлэлтэд хомсдол үүсэх төлөвтэй байгаагаас аварга олборлогчдын аль нь ч зэсийн томоохон ордуудаа зараагүй нь тайлан тооцооны хүснэгтээс харагдана.

Хятад өнгөрсөн арван жилд металл хайлуулах үйлдвэрийн багтаамжаа зэрэгцэн нэмэгдүүлснээр хэрэглээ нь өсөж, дэлхийн зэсийн 40 орчим хувийг эзлэх болсон. Гэсэн хэдий ч зэсийн түүхий эдийн үйлдвэрлэл нь гаднын ордуудаас хамааралтай хэвээр байгаа. Хятадын зэсийн хэрэглээ уруугаа харсан пирамидтай төстэй гэдгийг ноён Жяо учирлажээ.

Тодруулбал, долоон сая тонн зэсийн катод үйлдвэрлэхийн тулд 11 сая тонн зэс хэрэглэдэг байна. Харин дотоодын уурхайнууд дээрх хэмжээнээс дөнгөж 1.7 сая тонныг нь л хангаж дөнгөдөг аж. "Зэс хайлуулах үйлдвэр барих нь хятадуудад ядах юм биш. Гол нь нөөц олох л амаргүй. Зэсийн баяжмал олборлохын тулд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарын багагүй хэсгийг өөрийн болгосоор байх болно” хэмээв.

Автомашин, сэргээгдэх эрчим хүч зэрэг Хятадад хүч түрэн хөгжиж буй үйлдвэрлэлийн салбарт зэсийн хэрэглээ мөн нэмэгдэж буйг ноён Жяо онцлов. Гэхдээ металлын үнийн төлөв нь Хятад улс тэдгээр шинэ үйлдвэрүүдээ эдийн засгийн тэргүүлэх салбар болгож, үеэ өнгөрөөж буй аж үйлдвэрийн салбаруудаа орхих эдийн засгийн шилжилтийг хэр амжилттай хийж чадахаас шалтгаалах юм.

Тэгвэл зэс болон таваарын бусад төлөвийг бууруулдаг банкуудын нэг болох Goldman Sachs Хятадын хэрэглээнд тулгуурласан эдийн засгийн шилжилт амжилттай болсон цагт л зэсийн эрэлт нэмэгдэж, 0-ээс гурван хувьд хүрнэ хэмээн анхааруулав.

Хэнри Сандерсон

Засгийн газрын мэдээ

Зэсийн орд “агнах” Хятадын төлөвлөгөө үргэлжилсээр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани