Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Очбадрах: Цээж баяны сэтгэхүй биш төрийн зохицуулалтын бодлого хэрэгтэй байна

Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга Балжиннямын Очбадрахтай цаг үеийн асуудлаар ярилцлаа

 -Манай улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралд нэлээд гүнзгий автлаа. Дөрөвхөн жилийн дотор эдийн засгийн өндөр өсөлтүүд саарч шалдаа унатлаа буурчээ.  Юунаас шалтгаалж ийм байдалд хүрэв?-Эдийн засгийн хямралд автахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, гадаад хүчин зүйлийн нөлөө хүчтэй хэвээр байна. Манай улсын эдийн засаг өмнө нь ЗХУ-ын эдийн засгаас 90 хувийн хамааралтай байсан. Одоо харин эсрэгээрээ Хятадаас 70 шахам хувийн хамааралтай болсон. Тухайн улс эдийн засгийн хувьд аль нэгэн улсаас гуравны хоёр хувийн хамааралтай болвол хараат байдалд орсон гэж үздэг. Манай улсын хувьд ийм хэмжээнд хүрсэн нь аянгийн харанга дэлдэж байна.Хоёрдугаарт манай эдийн засаг бүтцийн хувьд өрөөсгөл. Боловсруулах үйлдвэр хөгжөөгүй, эдийн засагт 6 хувь эзэлдэгээс түүхий эдийг голчлон экспортолдог. Хэдэн жилийн өмнө тонн нүүрсийг 70-90 ам.доллароор экспортолж байсан бол өнөөдөр дөнгөж 30 ам.доллар хүрэхтэй үгүйтэй байна.Гуравдугаарт, эдийн засгийн урт хугацааны тогтвортой  бодлогогүй явж ирсэнээс улбаатай сөрөг нөлөөллүүд манай хөгжил дэвшилд тээг саад учруулсаар иржээ. төрийн харалган бодлого зах зээлийн хөгжилд өөрөө саад бэрхшээлийг буй болгож байна. Байгалийн ашигт малтмал, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй байх үед мөнгөн хуримтлалын сан бүрдүүлж чадаагүй, харин ч шинэ баян цээжээ дэлдэмтгий  гэдэг шиг гарын хурууны салаагаар хөрөнгө мөнгийг урсгаж гагцхүү хэрэглэгчийн байр сууринаас улс орны эдийн засагт үрэлгэн хандаж ирлээ.

-Эдийн засгийн хямралыг даван туулах зорилгоор Засгийн газраас хэд хэдэн удаа бонд гаргаж, хөрш орнуудаасаа хүртэл их, бага хэмжээгээр зээл тусламж авч байсан удаа олон. Одоо ч гэсэн зээл авсаар байна. Энэ алхам нь зөв үү. Үүнийг хэр зэрэг үр ашигтай зарцуулж байна вэ?-Ухаалаг төр хуримтлал үүсгэдэг. Гэтэл манайхан авч болох бүхий л газраас зээл тусламж авч байна. Хойд хормойгоороо урдахыгаа нөхнө гэдэг шиг л зүйл болоод байна. Чингис хааны нэрийг худалдаад 1.5 тэрбум, "Самурай" бонд гээд 500.0 сая, Хөгжлийн банкны шугамаар 600.0 орчим сая ам.долларыг төслийн хөнгөлөлттэй бус, арилжааны нөхцөлтэйгээр оруулж ирсэн. Ерөнхийдөө,  2.4 тэрбум ам.долларыг үр бүтээл багатай дуусгасан. Цементийн үйлдвэр, Улаанбаатар хотын зам зэрэг зарим төсөл боломжийн хэмжээнд хэрэгжсэнийг үгүйсгэхгүй. Дээрх өрийг 2017 оноос төлж эхэлнэ. Энэ нь эдийн засагт маш хүндрэлтэй. Монгол банк своп хэлцэл буюу мөнгөн тэмдэгтээ  солилцох замаар Хятадаас 3.0 их наяд гаруй төгрөгийн юаны өр тавьчихаад байгаа.Ер нь Монгол орны нийт гадаад өр 25.9 тэрбум ам.долларт хүрсэн. Өөрөөр хэлбэл, Монгол улсын иргэн бүр гадаадад 15.0 сая төгрөгийн өртэй гэсэн үг.

ЭДИЙН ЗАСАГТ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

-Ийм их хэмжээний өртэй хэрнээ сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлсэн нэр зүүх гэж орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5, малчны зээлийн хүүг  10 хувь руу шилжүүлсэн. Эдийн засгийн ухаанаар мэргэшсэн хүний хувьд үүнийг та юу гэж дүгнэж байна вэ. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед ийм боломж бий юү?- 78.0 мянган иргэн орон сууцны зээлтэй байгаагаас 56.0 мянга нь 8 хувийн зээлд хамрагдсан тооцоо байдаг. Энэхүү шийдвэр гарснаас  хойш арилжааны банкнаас 346 зээлдэгч 15.0 тэрбум төгрөгийн 5 хувийн хүүтэй, 719 зээлдэгч 44,4 тэрбум төгрөгний 8 хувийн хүүтэй, 3376 зээлдэгч 135,6 тэрбум төгрөгний орон сууцны зээлийн хүүгээ 8-5 хувьд шилжүүлсэн талаар Монгол банк саяхан мэдээлсэн байсан. Уг нь зээлийн хүү буурч л байвал хэрэглэгч-иргэдэд, цаашлаад улс орны эдийн засагт сайн л даа.  Таны асуусан 2 тохиолдлын хувьд тус бүрээр нь тайлбарлая.  Орон сууцны зээлийг 5 хувь болгох нь буруу биш. Эрх баригчид  инфляци 1.9 хувь руу орсон учраас бууруулсан гэж буй нь эдийн засгийн утгаараа үндэслэлттэй тайлбар боловч харамсалтай нь эх үүсвэр нь бодит бус учраас удаан хугацаанд хэрэгжих боломжгүй. Тэд эх үүсвэрийг нь  шинээр бий болгосон Ирээдүйн тэтгэврийн  сангаас санхүүжүүлнэ хэмээн тайлбарлаж байгаа.Энэхүү санд 3.3 их наяд төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдээлж буй ч үнэн хэрэг дээрээ идээд хэрэглэчихсэн зүгээр л зөвхөн цаасан дээрхи хоосон тоо болохоор  Монгол банк  бодит эх үүсвэргүй цаасан мөнгө хэвлэх байх л даа. Энэ нь эргээд  инфляциа хөөрөгдөнө. Зүй нь зээлийн хүүгийн асуудлыг эдийн засгийн цогц утгаар нь шийдье гэвэл инфляци буурсан тохиолдолд хадгаламжийн хүүг харьцангуй бууруулах ёстой. Ингэж шийдэж чадаагүй болохоор орон сууцны зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй.Хоёрт: Малчны зээлийн хүүг ийм хэмжээнд бууруулсан нь  бас зөв шийдвэр. Харамсалтай нь эдийн засгийн утгаараа бас үндэслэлгүй. Монгол улсын бүх банкинд 7.7 их наяд төгрөгийн хадгаламж байдаг. Үүнээсээ малчдад өндөр хүүтэй зээл олгодог. Хадгаламжийн хүү нь 17-18 хувьтай байхад яаж зээлийн хүүг 10 болгож  бууруулах юм. Ямар ч боломжгүй. Тиймээс эх үүсвэрийг нь, аль эсвэл хүүгийн зөрүүг нь Засгийн газраас гаргахаас өөр аргагүй. Үүнийг санхүүжүүлэхийн тулд мөнгөгүй Засгийн газар дахиад л зээл авна гэсэн үг. Эх үүсвэр баталгаатай биш болохоор одоогоор Төрийн банкыг  шахаж байна. Нийт малчдын 13 хувь буюу 17400 орчим нь Төрийн банкинд зээлтэй байдаг. Тус банк малчны зээлийн дөнгөж 17 гаруй хувийг эзэлдэг. Ингээд бодохоор ямар ч үндэслэл, судалгаагүй байгаа юм. Хадгаламжийн хүүг бууруулах чиглэлээр төрийн зохицуулалтын механизм хэрэгжүүлэхгүй бол эдгээр шийдвэр  зүгээр л сонгуулийн өмнөх шоу болж дуусна.Жинхэнэ сонгодог утгаараа зээлийн хүү дэлхийн зах зээлд хоёр гуравхан хувьтай байдаг. Манайх шиг ийм жилийн 25 хувийн дундаж хүүтэй зээл нь  үйлдвэрлэл бүү хэл түргэн эргэлттэй худалдаа, арилжаанд ч ахадсан хүү юм. Тиймээс эдийн засагт төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.

-Орон сууцны, малчны зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүг мөн адил бууруулах нь дээрх шийдвэр хэрэгжих үндэслэл болох юм байна. Гаргасан шийдвэрээ бодит ажил хэрэг болгохын тулд эрх баригчид яагаад энэ зохицуулалтыг хийхгүй байна вэ?-Нийт хадгаламж эзэмшигчийн хоёр хүрэхтэй үгүйтэй хувь нь нийт хадгаламжийн  80 гаруй хувийг эзэлдэг. Тодруулбал, хэдхэн баячууд байдаг. Ихэнх нь шийдвэр гаргах түвшний хүмүүс байгаа учраас хадгаламжийн хүүг бууруулах сонирхолгүй байна. Дашрамд дурьдахад малын тоо 60.0 саяд хүрлээ гэж онгирч байна. Энэ бол худлаа. Ихэнх малчид зээл авахын тулд тоо толгойг нь нэмж тоолуулдаг. Эдийн засагчдын тооцооллоор энэхүү малын тооны 20-30 хувь нь хий тоо гэж үздэг.

-Эдийн засгийн хямрал хэдий хүртэл үргэлжлэх бол. Үүнээс гарах ямар гарц байна вэ? Төрийн бодлого буруу байгаа нь манай улс эдийн засгийн хямралд өртөх бас нэгэн шалтгаан болсон гэж та түрүүн хэлсэн. Энэ салбарт урт хугацааны төрийн ямар бодлого хэрэгтэй гэж харж байна вэ?-Төр засгийн зүгээс хямралаас гарах цогц, ухаалаг бодлого хэрэгжүүлэхгүй бол мэдээж удаан үргэлжилнэ, улам ч хүндэрнэ. Үүнд импортыг орлох, экспортыг дэмжсэн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлсэн бодит эдийн засгийг дэмжих, түүхий эдээс боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн бодлого яаралтай хэрэгжүүлэх ёстой.  Дэд бүтэц рүү хөрөнгө оруулж бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг хий хоосон шүтэх бус Монголдоо ашигтайгаар оруулах, хувийн хэвшлийг дэмжиж төрийн хүнд суртлыг багасган бизнесийн орчноо сайжруулах гэх мэт олон асуудал орно шүү дээ.Мөн мөнгөний зөв бодлого хэрэгжүүлж  хадгаламж болон зээлийн хүүг бууруулж, манай санхүүгийн зах зээлийн 97 хувийг эзэлж байгаа зөвхөн банкны бус хөрөнгийн бирж, даатгал, хөрөнгө оруулалтын сан зэрэг санхүүгийн зах зээлийн бусад хэлбэрүүдийг хөгжүүлж хямд хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэн санхүүгийн зардлыг  хямдруулах шаардлагатай байна. Гаднаас арилжааны өндөр өртөгтэй бус хямд урт хугацаатай санхүүгийн эх үүсвэр олж үр бүтээлтэй төслүүдийг хэрэгжүүлэх гэх мэт олон зүйлээс хамаарна.

-Төрийн байгууллагын ажилчдын цалин, иргэдийнхээ тэтгэвэр, тэтгэмжийг өгч чадахааргүй хүнд нөхцөл байдалд орсон хэрнээ НӨАТ-ийн хуулийг хэрэгжүүлж, их хэмжээний хонжвортой сугалаа явуулж байна. Үүнд иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Та үүнийг юу гэж бодож байна вэ?-Манайд далд эдийн засаг 30 хувьтай байна гэсэн тооцоо байдаг. Үүнийг ил тод болгож буй нь сайн талтай. Гэхдээ хонжворт сугалааны хэлбэртэй болгосноор  нэг худалдан авалтыг жижиглэн олон болгох, ТҮЦ болон зах зэргийн жижиг  худалдагч-бичил бизнес эрхлэгчдэд үнэтэй кассын машин, тоног төхөөрөмж авахтай холбоотой сөрөг, хүндрэлтэй асуудлууд гарч байна. Үүний оронд Хялбаршуулсан  буюу тогтмол татварын тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж би үздэг. Энэ тухай олон жилийн өмнө бичиж байсан.

-Засгийн газраас ямар ч судалгааны үндэслэлгүй гаргасан буруу шийдвэрийн  хохирогчид нь яалт ч үгүй ард иргэд. Тухайлбал, хязгаар нутаг болох Ховд аймгийн иргэдийн аж амьдрал ямар байна вэ?-Хөдөөний ард иргэдийн амьдрал гундуухан байна. Орлогынх нь эх үүсвэр болох мал болон түүхий эд нь борлогдохгүй байна. Нэг жилийн өмнө төлөг 110.0 мянган төгрөгийн үнэтэй байсан одоо 50 гаруй мянган төгрөгт гуйж өгч байна. Ямаа 25.0 мянган төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, нэг мал бараг шил архины үнэтэй тэнцэж байна. Нэхий өлөнтэйгөө 1500 төгрөг. Авчирч өгөөд бензинийхээ үнийг ч төлж дийлэхгүй. Ийм үнэгүйдэл бий боллоо. 

-Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга хүний хувьд орон нутгаа хөгжүүлэх ямар гарцыг харж байна вэ?-Би төрийн бодлогоор хязгаар нутгийн хөгжлийг дэмжих хэрэгтэй талаар 2007 онд дэлгэрэнгүй нийтлэл бичиж байсан. Тухайлбал, хязгаар нутгийн нэмэгдэл хэрэгтэй тухай, мөн шатахууны үнийг хоттой адилхан болгох, алслагдсан нутгийн хил гаалийн татварыг тэглэх, түүнчлэн алс орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэн аж ахуйн нэгжийг эхний 5 жилд татваргүй, удаах 5 жилд 50 хувь   чөлөөлөх, тээврийн зардлыг бууруулах, онгоцны тийзний хөнгөлөлт үзүүлэх Ховд хотыг баруун бүсийн нийслэл болгох, алсдаа Улаанбаатарыг Ховд, Чойбалсантай холбосон  жинхэнэ "Мянганы төмөр зам" мега төсөл хэрэгжүүлэх гэх мэт олон асуудал дэвшүүүлж байсан нь одоо ч ач холбогдлоо алдаагүй.  Тэгэхгүй бол хязгаар нутаг эзэнгүйрлээ. Хөгжил, боломж бололцоогоо дагаад нийслэл рүү шилжээд байна. Монгол улсын хүн амын 40 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна. Хот улс болж өргөн уудам нутаг маань эзгүйрч хаягдах нь үндэсний аюулгүй байдалд ч хортой.

Б.БАТ ugluu.mn

Б.Очбадрах: Цээж баяны сэтгэхүй биш төрийн зохицуулалтын бодлого хэрэгтэй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани