- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Цэвдгийн судалгаагаа хийгээгүй “Сентерра Гоулд” ХХК Ноён уулыг ийм болгоод байна
Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул оршдог. Энэ ууланд хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг "Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын лиценз нь "Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Харин "Сентерра Гоулд” ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын дөрвөн лиценз нь хууль бус тул цуцалж өгнө үү хэмээн "Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, өмгөөлөгч Г.Батбаяр нар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан. Улмаар хариуцагчаар Ашигт малтмалын газрыг татсан. АМГ нь гуравдагч этгээдээр Монгол улсын Засгийн газрыг тус тус татснаар шүүх хуралдаан болсон. Энэ хуралдаанаар маргаан бүхий газар буюу Ноён ууланд үзлэг хийх хүсэлтиийг нэхэмжлэгч талаас гаргасан. Тиймээс өнгөрсөн баасан гарагт буюу 2016 оны 4 дүгээр сар 8-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа, хариуцагч Ашигт малтмалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Давааравдан болон "Сентерра Гоулд” ХХК-ийн ерөнхийлөгч Жон Казакоффын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч тал буюу өмгөөлөгч Г.Баябаяр, "Ноён уулаа аваръя” хөдөлгөөний бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс маргаан бүхий газарт үзлэг хийхэд байлцав.
Үзлэгийн үеэр "Сентерра Гоулд” ХХК техникийн асуудал хариуцсан захирал Ж.Бүрэнтөгс: УИХ-ын гишүүд, сэтгүүлчид энд зөндөө ирсэн. Би зөндөө тайлбарласан. 1998 оноос хойш энд нэг ч тэсэлгээ хийгээгүй. Нинжа нар урд болон хойд хэсгээр олборлолт явуулж байсан. Нинжа нарын ухсан нүхийг булсан. Хэзээ, хэчнээн булсаныг бол мэдэхгүй. Би нэг юм хэлчихье. Цэвдгийн судалгааг 5-6-р сараас хийнэ. Үүнийг бид хийхгүй Гео экологи, цэвдэг судлалын хүрээлэнгийн хүмүүс хийнэ. Бид хийхгүй, мэргэжлийн улсууд цэвдэгтэй үгүйг тогтооно.
Онги голоо хамгаалах хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр: Ноён уулыг ухахаар санаархаж байгаа хүмүүс Монголын төрд шургалсан, дээр, дооргүй хууль бус үйл ажиллагаа явуулж үгсэн хуйвалдаж тусгай зөвшөөрөл авсан. Мөн энэ хүмүүсийн бүх үйл ажиллагаа нь анхнаасаа хууль бус байсан. Тэгээд өнөөдөр ч гэсэн энэ үйл ажиллагаа хууль бус байсанг бас тодотгож байгаа ийм баримт болчхож байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээдүүд бол байгаль орчны нарийвчилсан үнэлгээг гаргасан байх ёстой. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргасан, батлагдсан бол энэ бүхэн цэгцэрсэн байх ёстой. Тэр дотор зайлшгүй цэвдэгшлийн судалгаа бүртгэгдсэн байх ёстой. Тэрийгээ хийгээгүй гэдгээ л өөрсдөө нотолж байгаа юм.
Гамшигийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар: Захиргааны хэргийн шүүхээс маргаан үүсгэсний дагуу тухайн газар нутаг дээр ирээд бодит байдалтай танилцлаа. Энд өнгөн харагдах хэсгээсээ илүүтэйгээр зөвшөөрөл авахад нөлөөлсөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, экологи, эдийн засгийн үнэлгээ, төлөв байдлын үнэлгээ байхгүй гэдгийг ойлгосон. Хамгийн гол асуудал нь тухайн газар нутгийн цэвдэг судлалын судалгаа байхгүй байгаа нь ашиг сонирхолтой. Байгаль экологийн үнэлгээ гэдгийг гаргаh ёстой. Тэгэхээр энэ цэвдгийн судалгаа байхгүй юман дээр ашиг сонирхлоороо ашиглалтын лиценз өгсөн нь хардлага төрүүлж байгаа юм. Тэгэхээр энэ тухай орд нь өөрөө босоо тогтоцтой болохоор үүнээс үүдэлтэй экологийн хохирол нь дааж давшгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Түүхийн талаасаа энд хүннүгийн үеийн бунхад байгаа. Энэ нь өнөөдрийг болтол газрын хөрс болон цэвдгийн үр нөлөөгөөр хадгалагдаж байгаа ш дээ. Тэгэхээр уурхай яваад цэвдэг хөндөгдсөн тохиолдолд энэ бунхад маань булш болоод задраад алга болно. Монгол орны түүхээс илүү дэлхийн төр засгийн ёсны анхны түүх хүннүгийн үеийн бунхад үгүй болно. Яагаад гэхээр энэ бол маш тодорхой байгаа юм. Ялангуяа геологийн археологийн судалгааны хүрээлэнгээс гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар тухайн ашиглалтын судалгааны талбай дээр 5-8 илэрц байгаа. Энэ илэрц нь юу вэ гэхээр ямар нэгэн түүхийг хадгалсан бунхад байгаа юм байна гэж ойлгосон.
Тэгэхээр Гацууртын орд бол зөвхөн хөнгөн хөрсөн дээр шороон орд ашиглаад явчихсан. Үндсэн орд болох газрын гүн лүү бол нөлөөлөөгүй. Үндсэн ордод нь цэвдэг байдаг гэдгийг шинжлэх ухаан баталчихсан байдаг. Тэгэхээр үндсэн ордыг хөндөхөөс дэлхий нийт аль болох цэрвэдэг л дээ. Яагаад гэвэл тухайн үндсэн ордоос нөлөөлөх тухайн оройны байгаль орчны нөлөө нь юу вэ гэдгийг маш их анхаардаг. Энд бол тухайн ордыг хөндөх ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл Хараа голын эх, Гацууртын голын эх энэ дээр байгаа. Гацууртын голын гольдорлыг өөрчилсөн үйл ажиллагааг "Сентера Голд” ХХК хууль бусаар явуулсан байдаг. Энийг ямар ч байсан захиргааны хэргийн шүүх үзсэн. Бодит дүгнэлт гаргахад энэ бүгд маш их нөлөөтэй болов уу? Ялангуяа тухайн дөрвөн судалгаа нийлээд энэ байж л хойшдын үйл ажиллагааг ярих ёстой. Тэгэхээр анхнаасаа хайгуулын болон ашиглалтын лиценз өгөхдөө энэ дөрвийн гурав нь байж л хийгддэг. Тэгэхээр энэ бол байхгүй. Тэгэхээр энэ лицензийг цуцлах ёстой гэсэн шаардлагыг иргэний нийгмийнхэн тавьсан болохоор ашиглалтын лиценз цуцлагдах болов уу гэж бодож байгаа юм.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор АМГ-ын төлөөллөөс тодруулга авах гэхэд илтэд эсэргүүцэн тайлбар өгөхөөс татгалзсан юм.
Өмгөөлөгч Г.Батбаяр: "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 30.2-т заасны дагуу шүүхийн үзлэг Ноён ууланд явагдсан. Гэтэл гуравдагч этгээд буюу "Сентерра Гоулд” ХХК-ийнхан зөвхөн зассан замаараа тухайн талбайн 1/5 өчүүхэн хэсгийг үзүүлсэн. Үзүүлэхдээ баруунаас зүүн тийш зассан 2 км шороон зассан замаар явж үзүүлсэн бөгөөд өөр олборлолт явуулж байгаа хэсгийн үзэх аргагүй гэсэн байдлаар дуугараагүй хөдлөөгүй. Бидний явж болохгүй гэсэн хаагдсан газраар өөрсдийнх нь машин давхилдаж байсан. Энэ нь шүүхийн үзлэг хязгаарлагдмал, зөвхөн "Сентерра Гоулд” ХХК-ийн хүсэл зоригийн хүрээнд хийгдсэнг харуулж байгаа. Тухайн газар орон бол 5-6 салбар уулсаас бүрдсэн газар. "Сентерра Гоулд” ХХК олборлолт явуулбал 3000 га газар бүхий уулс, ой мод, ан амьтантайгаа байхгүй болно. Үзлэг явуулахад "Сентерра Гоулд” ХХК-ийнхан дургүйцэх уурлах, аль болох бид нарын ажилд саад болох, энэ муу сайнууд хурдан яваасай гэсэн байдлаар хүнийрхүү сэтгэлээр хандаж байсан нь тэдгээр хүмүүс хууль бус үйлдэл гаргасан түүнийгээ нуун дарагдуулж байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж байна. Шүүхийн үзлэгээр газар орны ерөнхий нөхцөл байдлыг тэдний үзүүлэхийг хүссэн тухайн талбайн урд хэсгээс л харсан. Харин салбар ууланд нуугдсан байгаа олборлолт явуулж байгаа уул уурхайн үйл ажиллагааг харуулаагүй. Гэхдээ олдсон болон байгаа баримтад тулгуурлан шүүхэд мэтгэлцэнэ." гэв.
Нутгийн ард Ноён ууланд олборлолт явуулахыг эсэргүүцэж байгаагаа энэ үеэр мэдэгдэж байсан юм. Ингээд шүүхийн үзлэг хэрхэн явагдсанг гэрэл зургаар хүргэе.
Таны харж байгаа энэхүү уул уг нь битүү модтой байсан. Гэвч нинжа нар олборлохоор ийнхүү жим үүсгэсэн байна.
Шүүхийн үзлэгийг дөрвөн цэгт хийсэн. Үзлэг хийсэн эхний цэг.
Таны харж байгаа энэ газарт өмнө нь ой мод байсан. Гэвч өнөөдөр ийнхүү шороо эргэсэн газар болоод байна. Энэ бол шүүхийн үзлэг хийсэн цэг.
Шүүхийн үзлэгийг дөрвөн цэгт хийсэн. Үзлэг хийсэн эхний цэгт тайлбар хийж байгаа нь.
Шүүхийн үзлэг хийхтэй зэрэгцэн зарим замыг ийнхүү хаасан байв. Хаасан энэ замын цаана нь машин явж байсан бөгөөд шүүхийн үзлэг хийж байсан хэсгийг энд зогсохтой зэрэгцэн "зугтан" одсон.
Хэрвээ Ноён ууланд олборлолт явуулах юм бол таны харж байгаа эдгээр уулнууд ухсан нүх болох юм.
О.Номин
А.Баярмаа
dorgio.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||