- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
9240 МВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ СТАНЦ БОДИТОЙ ЮУ ЭСВЭЛ СОНГУУЛИЙН МӨРӨӨДӨЛ ҮҮ
Шивээ-Овоогийн нүүрсний ордод түшиглэн 9240 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай станц барих "Шивээ-Энержи” төсөл хэрэгжүүлэх тухай өнгөрсөн долоо хоногт зөвлөлдөх уулзалт болсон. Энэ асуудлыг тойрсон шүүмжлэл ба дэмжсэн яриа ид өрнөж байна.
Манай улс 150 орчим тэрбум тоннын нөөц бүхий нүүрстэй, нүүрснийхээ нөөцөөр дэлхийд 10-д бичигдэг гэдэг билээ. Түүнийхээ коксжих хэсгийг нь олборлож, гадагш экспортлох, харин эрчим хүчний нүүрсийг олборлож, түүгээрээ эрчим хүч үйлдвэрлэх томоохон станцууд байгуулах тухай сүүлийн 10 орчим жил мөрөөдсөөр ирлээ.
Нүүрс экспортлоод ахиухан мөнгө олж болох боломжийг хаашаа, ямар царигтай төмөр зам тавих вэ гэсэн маргаанаар далимдуулан гацааж, ашиглаж чадаагүй Монголчууд бид одоо ч уг асуудлаар маргалдсаар л буй.
Тэгвэл сүүлийн 10 гаран жилд чулуун нүүрсний ихээхэн нөөцтэй ордуудаа түшиглэн их чадлын цахилгаан станцууд байгуулж, Монгол улсаа хангаад илүү гарсныг урд хөршид экспортолж олз ашиг арвиныг олох тухай бараг л бүх Засгийн газрууд санал санаачилга гаргаж ирсэн билээ.
Өмнө нь Тавантолгойд хэд мянгаас эхлээд хэдэн зуун мВт хүчин чадалтай станц барина гэж ярихаас эхлээд нийслэл орчимд V цахилгаан станц, мөн Шивээ-Овоод 3600 мВт хүчин чадалтай станц барина гэсээр одоо хүртэл аль нь ч сураггүй ба баригдаж эхлээгүй л байна.
Тэгэхээр энэ удаа 9240 мВт хүчин чадалтай станц барина, түүнийг ердөө 2020 он гэхэд ашиглалтад оруулна гэж байгаа нь бас л үлгэр үү. Эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газраас энэ чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний нэг нь "Шивээ Энержи” төсөл юм гэсэн. Уг төслийг хэрэгжүүлснээр Оюутолгойгоос хоёр дахин их хөрөнгө оруулалт Монголд орж ирнэ гэж тооцоолжээ.
"Шивээ Энержи” төсөл амжилттай хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад нийтдээ 11 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр төлөвлөгдөж байгаа гэсэн. Төслийн хүрээнд Говьсүмбэр болон Дорноговь аймгаар дамжин нийтдээ 1300 километр эрчим хүчний шугам тавигдахаас гадна Шивээ-Овоогийн нүүрсийг түүхийгээр нь биш нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон экспортолно.
Шивээ-Овоогийн ордыг ийнхүү эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монголын хүрэн нүүрсний зах зээлд томоохон "тэсрэлт” гарна гэсэн хүлээлт байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн тортог ихтэй, чанар муутай хэмээн "адлагддаг” Шивээ-Овоогийн нүүрсний уурхай дээр "Шивээ-Энержи” төслийг Монгол Улс амжилттай хэрэгжүүлж чадвал газрын доор байгаа 150 тэрбум тонн нүүрсний үнэ цэнэ өсч, зөвхөн коксжих нүүрсээрээ "амьдрах” шаардлагагүй болох юм байх.
9240 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэх чадалтай цахилгаан станц баригдвал энэ нь одоо Монгол Улсад эрчим хүч үйлдвэрлэж байгаа цахилгаан станцуудтай харьцуулбал бараг 10 дахин илүү хүчин чадалтай байх гэнэ. Энэхүү эрчим хүчний үйлдвэрт жилдээ 34 сая тонн нүүрс нийлүүлэх боломжтой болох юм. Монголын хүрэн нүүрсний салбарт ажиллаж буй нүүрсний уурхайнуудын үйл ажиллагааг тэтгэж, ингэснээр энэ салбарт ажлын байр олноор бий болно гэсэн эдийн засгийн тооцоо байна.
Төсөл хэрэгжих сургаар хүрэн нүүрсний олборлолт эрхэлдэг компаниуд "Эрдэнэс Шивээ-Овоо” гэсэн компани байгуулж, хэдийнэ нүүрсээ нөөцлөөд эхэлсэн аж.
Төсөл хэрэгжүүлэх ажлыг Монголын талаас эрчим хүчний экспортын "Шивээ Энержи” цогцолбор төслийн нэгж, БНХАУ-ын талаас Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпораци болох "State Grid” групп компани хариуцан ажиллах гэнэ.
Шивээ-Овоогийн нүүрсний орд нь нийт 29500 га талбайг хамардаг бөгөөд нийт 2708.7 сая тонн нүүрсний нөөцтэй, гурван үндсэн хэсгээс бүрддэг. Энэ ордод 11 тэрбумын хөрөнгө оруулалттай "Шивээ-Энержи” төслийг хэрэгжүүлснээр нийтдээ 3500 хүн тогтмол ажлын байртай болох гэнэ. Мөн төслийг гүйцэтгэх явцад 20 мянган хүн ажлын байраар хангагдах аж.
Гол нь Монголын талаас бизнес эрхлэх зөвшөөрлийг нь цаг алдалгүй шийдвэрлэх, төр засгийн байгууллагын уялдаа холбоо холбоогоо сайжруулж, дунд, доод шатандаа хүнд суртлаа багасгавал төсөл амжилттай хэрэгжих боломж байгаа гэнэ.
Хөрөнгө оруулагчдын зүгээс өмнө нь хийсэн геологийн газрын шинжилгээ, судалгааны зүйлстэй дэлгэрэнгүй танилцах шаардлагатай байгаа аж. Салбарын яам болон холбогдох агентлагууд нь хөрөнгө оруулагчдын хүсэлтийг хангах талаас нь анхаарч ажиллах нь зүйтэй гэнэ.
Хэрэв Монголын талаас төслийг хэрэгжүүлэх ажилд тулгарч буй асуудлыг нь цаг алдалгүй шийдээд өгвөл бүтээн байгуулалт нь 2017 оноос буюу ирэх жилээс эхэлнэ. Цахилгаан станцын бүтээн байгуулалт дөрвөн жил үргэлжлэх бөгөөд, 2020 он гэхэд ашиглалтад орж чадвал Хятадаас өндөр үнэтэй эрчим хүч импортолж авах биш, эрчим хүчээ хятадуудад өндөр үнээр экспортлох үүд хаалга нээгдэнэ гэжээ.
Тэгвэл салбарын яам болон эдийн засагчид, эрдэмтэд "Шивээ-Энержи” төслийн үр дүнг доорх байдлаар тодорхойлж байна.
1.Экспортыг төрөлжүүлнэ
2.Улсын татварын орлого нэмэгдэнэ
3.Гадаад валютын тогтмол эх үүсвэр бүрэлдэнэ
4.Нүүрсний ордоо эдийн засгийн эргэлтэнд оруулна
5.Ажлын байр олноор нэмэгдэнэ
6.Хөрөнгө оруулалт татна
7.Нэмүү өртөг бүтээнэ
8.Дотоодын нийлүүлэлт нэмэгдэнэ
9. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэнэ
10.Бүс нутгийн хөгжлийг дэмжинэ
11.Хотжилт үүснэ. Эцэст нь "Шивээ-Энержи” төсөл амжилттай хэрэгжвэл Монгол улс жинхэнээсээ дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч болно гэсэн үг аж.
Гэвч энэ одоохондоо бас л мөрөөдөл хэвээр үлдэх байх. Учир нь манай УИХ-аас баталсан эрчим хүчний бодлогын бичиг баримтад тусгаснаар бол 2023 он гэхэд дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж, 2024-2030 онд эрчим хүч экспорлогч орон болно гэсэн зорилго тавьсан байгаа.
Үүнээс гадна манайд улстөрийн нөхцөл байдлаас болж том төслүүд хэрэгжилгүй 10-15 жил өнгөрч буйг бодолцоод үзэх юм бол 9240 мВт станц бол одоохондоо мөрөөдлийн хязгаарт байгаа асуудал гэдэг ойлгомжтой мэт.
Мөн хэдий 2017 он гэхэд Засгийн газраас бүх зөвшөөрөл сэлтээ авлаа гэхэд дөрөвхөн жилд барьж амжихгүй л болов уу. "Шивээ-Энержи” нь нийслэл орчимд баригдах V цахилгаан станц шиг газрын асуудалгүй байлаа гэхэд бусад асуудал их бий.
Манай салбарын сайд Д.Зоригтоос эхлээд Тавантолгой дээр 450 мВт-ын цахилгаан станц барих нэгжийн дарга нарынхаар бол нэг цахилгаан станц байгуулахад дор хаяж 6-7 жил зарцуулах ёстой.
Гэтэл энэ нөхдүүд дөрвөн жилийн дотор Тавантолгойнхоос 20 дахин том станц байгуулна гэж байгаа нь итгэхэд хэцүү мөрөөдөл. Тиймээс энэхүү станцын ажил манай Засгийн эрх баригчдын сонгууль угтсан томоохон амлалт мөрөөдөл болох нь ойлгомжтой мэт.
Г.Самбаа
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||