Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Та “Улаан ном”-ыг хэр сайн мэдэх вэ?

БОНХАЖЯ, түүний харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, санаачлан Байгал хамгаалах сан, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн ЕБС-ийн захиргаад хамтран  БОНХАЖ-ын сайдын ивээл дор "Монгол Улсын "Улаан

 

ном”-ыг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт сургалт, танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулна. 
Уг тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн сурагчид хоёр үе шатанд өрсөлдөх аж. 
Эхний шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 16-19-нд болж, дүүрэг тус бүрээс хоёр баг шалгаруулах юм. Шалгарсан багууд мөн сарын 24-нд эцсийн шатанд өрсөлдөнө. 
"Монгол Улсын "Улаан ном”-ыг хэн сайн мэдэх вэ?” уралдаант тэмцээнд оролцогчдын бүртгэл  дөрөвдүгээр сарын 15-ныг дуустал үргэлжлэх бөгөөд уг тэмцээн нь нийт зургаан сая төгрөгийн шагналын сантай юм. Түүнчлэн тэмцээний эцсийн шатанд багш нар хоорондоо өрсөлдөх хийгээд эхний гурван байр мөнгөн шагналтай юм байна.

Тус төвөөс "Хүрээлэн буй орчинд бидний оролцоо” уриан дор жил бүр ЕБС-ийн сурагчдын дунд танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Сурагчдын хүрээлэн буй орчин, экологийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой тус тэмцээнийг зохион байгуулдаг ажээ.


Уг зорилгын хүрээнд энэ жилийн уралдаант тэмцээнийг БОНХАЖ-ын сайдын ивээл дор "Улаан номыг хэн сайн мэдэх вэ” сэдвийн хүрээнд зарлаж байна


Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалын хүрээнд Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд тархац нутаг нь хумигдаж, тоо толгой нь цөөрч, устах аюулд орсон биологийн төрөл зүйлүүдийн талаар мэдлэг, мэдээлэл олгох, байгаль хамгаалах үйлсэд сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, 
тэдэнд учир шалтгааныг таниулж, байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах төлөвшил олгоход уралдаант тэмцээний гол зорилго оршиж байгаа. Өнөөдрийн байдлаар 42 сургууль оролцохоор бүртүүлээд байна гэж Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Ө.Сумъяабаатар ярилаа. 
    
    "Улаан ном”-ыг бичсэн Редакцын зөвлөлийн хэлэлцүүлэг
 
Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв 2016.04.01

Мөн тус төвөөс өнгөрсөн долоо хоногт Улаан номыг бичихэд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрдэмтэн, судлаачдыг  урьж хэлэлцүүлэг хийсэн байна. Хэлэлцүүлэгт Биологийн шинжлэх ухааны доктор Л.Амгалан, Ц.Шийрэвдамба, Б.Мэндсайхан, Г.Цэрэнханд зэрэг эрдэмтэд оролцож, Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд тархац нутаг нь хумигдаж, тоо толгой нь цөөрч устах аюулд орсон биологийн төрөл зүйлүүд болон тэмцээний ач холбогдлын талаар санал солилцсон юм. Мөн байгаль хамгаалах үйлсэд сурагчдын оролцоог нэмэгдүүлж, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах  төлөвшил олгох тэмцээнийг зохион байгуулах гэж байгаад талархалаа илэрхийлэн, тэмцээний бүхий л үйл явцад анхаарч хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
Дашрамд дурьдахад, Та "Монгол Улсын Улаан ном”-ыг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн facebook хуудаснаас татаж унших боломжтой бөгөөд тус төвийн номын сангаар ч үйлчлүүлэх боломжтой юм.
Улаан номын тодруулга:
Дэлхийн байгаль хамгаалах холбоо 1948 онд устаж, ховордож байгаа ургамал, амьтны зүйлийг бүртгэх комисс байгуулжээ. Энэ комисс нь дэлхий дахиныг хамарсан мэдээ баримт цуглуулан бүртгэж,”Улаан ном” бий болгох бэлтгэх ажлыг хангасан байна. Улмаар 1969 онд дэлхийн "Улаан ном”-ын анхны эхийг хэвлэхэд манай орноос тахь, хулан, хавтгай, япон тогоруу зэрэг дөрвөн зүйлийн амьтан багтжээ. Энэ ном нь нийтдээ 660 гаруй зүйлийн ховор буюу ховордож буй амьтад, олон тооны ургамлыг мэдээлсэн юм. 

Дэлхийн "Улаан ном” хэвлэгдсэний дараа улс орнууд өөрийн нутаг орны хэмжээнд энэ ажлыг үргэлжлүүлж, эдүгээ 70 гаруй орон нэгэнт "Улаан ном”-той болжээ. Энэ нь аливаа улсын хэмжээнд ургамал, амьтны зүйлүүд ховордож буй эсэхийг бүх нийтээрээ хянан анхаарч байх баримт бичиг юм. Уг номыг улаан өнгөтэй хэвлэдэг нь "Анхаар! устана” гэсэн санааг илэрхийлдэг юм байна. Энэ нь, улаан чоно, соргог бөхөн мэтийн устаад байгаа, мазаалай баавгай, хар мөрний молцог хандгай зэрэг устаж болзошгүй амьтан, түүнчлэн ургамлыг хамгаалах төрийн бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг мөрдүүлэх, ховор, нэн ховор зүйлүүдийг авран хамгаалах, өсгөн үржүүлэх, тарьж ургуулах шинжлэх ухааны үндэслэл болох баримт бичиг ажээ.  Түүнчлэн "Улаан ном” нь устах аюулд орсон болон орж болзошгүй амьтан, ургамлыг сурталчлан таниулж, энэ талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд олгоход чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Олон улсын байгууллага, улс орнуудтай амьтан, ургамлын мэдээлэл солилцох, тэдгээрийг хамгаалах, өсгөн арвижуулах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. 

Монгол Улсын тухайд, 1985 оны 12 дугаар сарын 23-нд анхны "Улаан ном”-ыг хэвлүүлэхээр шийдвэрлэж, 1987 онд хэвлэсэн. Энэ эхэд 23 зүйлийн хөхтөн, 19 зүйлийн шувуу, зургаан зүйлийн хоёр нутагтан ба хэвлээр явагч, хоёр зүйлийн загас, 86 зүйлийн ургамлыг багтаасан байдаг. Түүнээс хойш 1997, 2013 онд шинэчлэн хэвлүүлжээ. Хамгийн сүүлчийн шинэчилсэн эхэд нийт 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамлыг багтаав. Шилүүс, суусар булга, ойн булга, хүрэн  баавгай зэрэг зургаан хөхтөн, цагаан тогоруу, усны нөмрөг бүргэд, одой галуу, ооч ёл, манхин галуу зэрэг 18 зүйл шувуу, эгэл загалмайт могой нэг зүйл мөлхөгч зэрэг нийт 25 зүйл амьтныг шинээр оруулсан байна. Монгол "Улсын Улаан ном”-д зөвхөн Монголд байдаг унаган амьтан хоёр зүйл, үлдвэр амьтан нэг зүйл, унаган ургамал 27 зүйл, үлдвэр /өнө эртний/ ургамал 13 зүйл тус тус багтжээ.  Мөн 95 зүйл дээд ургамал, таван зүйл хаг, 11 зүйл хөвд, зургаан зүйл мөөг, 13 зүйлийн замаг шинээр бүртгэсэн байна. 

Харин өмнөх "Улаан ном”-д багтсан байсан зургаан зүйл хөхтөн, 13 зүйлийн шувуу, 60 зүйлийн дээд ургамал, хоёр зүйл хаг, гурван зүйлийн хөвд, нэг зүйлийн замаг хасагджээ. 
"Улаан ном”-ын шинэчилсэн эхэд амьтан, ургамлын зүйл тус бүрийн монгол, латин нэр, статус, таних шинж, тархац, байршил нутаг, тухайн амьтны амьдралын онцлог, ургамлын үржил, тоо толгой, түүний хомсдох шалтгаан, хамгаалахаар авсан болон цаашид хамгаалах арга хэмжээг холбогдох судалгаа, шинжилгээний шинэ соргог мэдээ болон төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилттэй уялдуулан монгол, англи хэлнээ бичсэн байна.

"Улаан ном”-ыг шинэчлэн хэвлүүлэх ажилд Монгол Улсын амьтан, ургамлын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил дагнан эрхэлдэг, өнднэр хүндтэй 60 орчим эрдэмтэн, судлаачид хамтран ажиллажээ.

Та “Улаан ном”-ыг хэр сайн мэдэх вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани