- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ерөнхийлөгч “SouthGobi Sands” компанийн хэрэгт “ороогдов”
УУЧЛАЛ ҮЗҮҮЛСЭН ЗАРЛИГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХААР ХАНДЛАА-
"SouthGobi Sands” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Капла болон Санхүүгийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Филлипин улсын иргэн Хиларион В.Кажуком, санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филлипин улсын иргэн Кристобэл Ж.Дэвид нарыг татвараас зайлсхийсэн үндэслэлээр гэм буруутайд тооцсон билээ. Ингээд тэднийг таван жил зургаан сараас таван жил 10 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шүүхийн шийдвэр 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр гарсан байдаг.
Гэхдээ тэд шүүхийн шийдвэрт давж заалдаагүй бөгөөд гэм буруугаа хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүссэнээр Ерөнхийлөгчийн уучлалаар 2015 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр суллагдсан юм.
Харин тэд шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой 35.2 тэрбум төгрөгийг төлөхгүй бөгөөд иргэний хариуцагчаар оролцсон "SouthGobi Sands” компани төлөх ёстой юм. Мөн "SouthGobi Sands” компани нь иргэний хэргийн шүүхэд дээрх хохирлыг учруулсан Жастин Капла нарт гомдол гаргаж, 35.2 тэрбум төгрөгөө нэхэмжлэх боломжтой. Гэвч, тус компани гэм буруутай этгээдүүдээс мөнгөө нэхэмжлээгүй бөгөөд манай улсын Засгийн газар татварын өр төлөх хугацааг сунгах хүсэлт гаргаад байгаа юм.
Харин Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн явдлыг хууль бус гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Г.Уянга, Ц.Даваасүрэн нар тухайн үедээ мэдэгдэж, түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг сөхнө гэж байсан юм.
Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол түүнийг нь Ерөнхийлөгч өөрөө эсвэл УИХ хүчингүй болгож болно гээд Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлд тунхагласны дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлал үзүүлсэн зарлигийг хүчингүй болгуулах асуудлыг хэлэлцэж өгөхийг УИХ-ын дарга З.Энхболдод уламжиллаа. Тэрээр Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгуулах тухай албан бичигтээ
"...Уучлалыг шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоод ял шийтгүүлэгч тодорхой хэмжээгээр ялаа эдэлж байх явцад үзүүлдэг. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө уучлал үзүүлбэл Ерөнхийлөгч шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгааг харуулж байна. Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа Монгол, гадаад аль ч улсын иргэн хуулийн өмнө тэгш эрхтэй. Тиймээс Үндсэн хуулийн энэ зарчим ноцтой зөрчигдөж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын нийт иргэдийн өмнө тангараг өргөсөн атал Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа нь өргөсөн тангарагаасаа няцсан явдал боллоо...” гэжээ.
Тиймээс АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком, мөн улсын иргэн Кристобэл Ж.Дэвид нарт уучлал үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг хүчингүй болгох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж өгөхийг хүссэн байна.
Ерөнхийлөгч уучлал үзүүлэхдээ "Заавал шоронд бариад хийдэг биш, гадна дотно хамаагүй. Таныг бид шоронд барьж хийхгүй, хоёр жилийн хугацаанд багтаж төл гэдэг. Үнэхээр төлөхгүй зугтаад яваад байгаа бол дараагийн арга хэмжээ, хариуцлагыг авах л ёстой байхгүй юу” гэж хэлж байсан удаатай. Гэвч, "SouthGobi Sands” компани өнөөдрийг хүртэл татварын өрөө төлөөгүй байна.
Эх сурвалж: www.assa.mn
Ерөнхийлөгч “SouthGobi Sands” компанийн хэрэгт “ороогдов”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани