Шатахууны үнийг буу руулах асуудлаар өчигдөр Монголын үйлдвэрчний эв лэл, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ний гэм лэгийн нэгдсэн хол боо, ШӨХТГаас нефть им порт логчидтой хэлэл цэхээр тов лосон ч газрын тосныхон хэлэлцүүлэгт орол цохгүйгээ мэдэгдэж, импорт логчдын төлөөлөл мөн ирээгүй учраас хэлэлцүүлгийг хойшлууллаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ШӨХТГ гуравдугаар сарын дундуур шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр бууруулах боломжтой гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.
Гэтэл дөрөвдүгээр сар гарчихаад байхад үнийг бууруулахгүй байгаа учраас хэрэглэгчдийг төлөөлдөг дээрх холбоод шатахууны үнийг буулгах асуудалд нэг дэн тооцоо судалгаа хийж, импортлогчидтой хэлэл цэхийг хүссэн нь талаар бол лоо. Газрын тосны газар нефтийн үнийг тогтоох биш бодлого зохицуулах үүрэгтэй байгууллага. Гэтэл сүүлийн үед нефть импортлогч ком паниудын менежер шиг ажилладаг болсон гэдгийг хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн төлөөлөгчид онцолсон. Үүнийг нотлох нэг үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон нь Газрын тосны газрын холбогдох албаны хүмүүс "Шатахууны үнэ буурахгүй” хэмээн мэдэгдсэн явдал байв. Уг нь ШӨХТГ хяналт шалгалт хийж, тоо цоо судалгаа хийсний үндсэн дээр шатахууны үнийг бууруулах боломжтой гэж мэдээлсэн байж таарна. Харин Засгийн газар энэ асуудалд хойрго хандаж байгаа нь дээрх байдлаас илэрхий байна. Мэдээж шатахууны үнэ гадаад зах зээлээс хамаарна. Дэлхийн зах зээлд хоёр жилийн өмнө нэг барелль түүхий нефтийн үнэ 130 орчим ам.доллар байсан бол өнөөдөр 30 ам.долларт хэлбэлзэж бай гаа. Хоёр хоногийн өмнөх олон улсын зах зээлийн мэдээллээс үзэхэд газрын тосны үнэ дахин 67 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Шатахууны үнэ бусад өргөн хэрэглээний барааны суурь үнэд нөлөөлдөг чухал стра тегийн бүтээгдэхүүн юм.
Тухайлбал, тээврийн зардлаас хамаарч бүтээг дэхүүний үнэ хэлбэлз дэг. Шатахуун импортлогчид хоёр жилийн өмнө газрын тосны үнэ өсөлттэй байхад "шатахууны үнийг өсгөнө” хэмээн сүрдүүлж байгаад Засгийн газраас шатахуун импортлогч 13 компанид 167 тэрбум төгрөгийн сан хүүжилтийн эх үүсвэрийг шийдүүлж, гаалийн болон бусад онцгой албан татварыг тэглүүлж байсныг санаж байгаа байх. Энэ нь өнөөгийн газрын тосны үнийн уналттай уялдаад шатахууны үнийг бууруулах таатай нөхцөл бүрдсэн гэж үзэж болохоор байгаа юм. Засгийн газраас шатахуун импортлогчдод татварын хөнгөлөлт үзүүлс нээр алслагдмал аймаг, сумдад шатахууны үнийг бууруулсан хэмээн эрх баригчид тууз хайчилж байв. Тэгвэл орон нутгийн малчдад эрэлт хэрэгцээтэй А80 шатахууны үнэ төдийлөн буураагүй учраас үр дүнгээ үзүүлэхгүй байна хэмээн шүүмжилж байгаа.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилээр нэвтрээд л нэг литр А92 шатахууныг 900 төгрөгөөр авч байна хэмээн иргэд мэдээлж буй. Гэхдээ шатахууны үнийн талаар импортлогч оронтой барьцах нь харьцангуй ойлголт. ОХУаас оруулж ирж байгаа нефтийн бүтээг дэхүүнийг валютаар авдаг. Түүнээс гадна онцгой албан татвар, тээврийн зардал шингэхээр шууд 1000 төгрөг болгох ёстой хэмээн шахаж шаардахад хэцүү болов уу. Гэхдээ бусад улс оронд газрын тосны үнээс шалтгаалж 40 хүртэлх хувиар шатахууны үнийг бууруулчихаад бай хад манай улс 50, 100 төгрөгөөр бууруулах асуудал ярьж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй гэж үзэхэд хүргэж байгаа аж. Сар шинийн дараахан шатахууны үнийг 150 төгрөгөөр буу руулсан.
Тэгвэл газрын тосны үнээс хамаарч дахин доод тал нь 100 төгрөгөөр бууруулах боломжтой гэдгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нь шаардаад байхад импортлогч компаниуд улсад татвар төлж байгаагаараа түрүү барьж, бодлого зохицуулах эрх бүхий бай гууллага нь тэдний өмнөөс үнийг бууруулах боломжгүй хэмээн мэдэгдэж байгаа нь монополь байдлыг бий болгож байна. Өмнө нь шатахууны үнийг импортлогч компаниуд үгсэн тохирч үнээ хөөрөгдсөн асуудлаар 2011 оны нэгдүгээр сард ШӨХТГ аас 17 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр ногдуулж удтал шүүхийн шатанд маргаан өрнөсөөр Дээд шүүх импортлогчдын талд шийдвэрээ гаргасан нь олныг эгдүүцэхэд хүргэж байлаа. Ямартай ч Засгийн газраас цалин тэтгэврийг нэмэхгүй, улсын төсөв хасах баланстай байгаа энэ цаг үед нефть импортлогчид үнэ бууруулах асуудлаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэхийг хэрэг лэгчид шаардаад байгаа юм.
Б.Цэцэгдэлгэр