- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн салбар экспортын орлогын 78.8 хувийг бүрдүүлж байна
Монгол Улсын эдийн засгийн тулгуур болох уул уурхайн салбарыг хөгжүүлэх, дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх, гадаадын томоохон компаниудаас туршлага судлах зорилго бүхий "Mining Mongolia-2016” олон улсын үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Уг үзэсгэлэнд Монгол, АНУ, БНХАУ зэрэг 15 орны уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг 120 аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.
100 жилийн түүхтэй Монгол Улсын уул уурхайн салбар эдүгээ ДНБ-ий 16,1 хувь, экспортын орлогын 78.8 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67.2 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тиймээс энэхүү салбарыг хөгжлийг дэмжих зорилгоор "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг УИХ-аар батлуулсан.
Энэхүү бодлогын баримт бичигт тулгуурлан салбарын гол хуулиудыг шинэчлэн найруулж, нэмэлт, өөрчлөлт оруулсан хэмээн УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцлов. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр "Оюутолгой”, "Эрдэнэс Монгол”, "Эрдэнэс Таван толгой” зэрэг Монголын томоохон компаниуд үйл ажиллагаа, цаашдын зорилтоо танилцуулав.
Тухайлбал, "Оюутолгой” компани өнгөрсөн онд 819 мянга 800 тонн зэсийн баяжмал борлуулж, 1.6 тэрбум ам.долларын орлого олсон байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд 2016 оны 1 дүгээр улиралд багтаан техник, эдийн засгийн үндэслэлийн капитал хөрөнгийн зардлын тооцоог шинэчилж дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм.
"Оюу толгой” уурхай 2015 онд баяжмал дэх металлын хувьд 202 мянган 200 тонн зэс, 653 мянган унци алт үйлдвэрлэжээ. 2015 онд олсон орлого нь 2014 онтой харьцуулахад 5.8 хувиар буурсан. Энэ нь дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнийн уналттай холбоотой юм. 2016 онд "Оюу толгой” компани баяжмал дахь агуулгаар 175–195 мянган тонн зэс, 210–260 унци алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Ил уурхайд 2, 3, 6 дугаар үе шатны хэсгүүдээс олборлолт хийж, 4 дүгээр үе шатны хөрс хуулалтыг эхлүүлэх аж.
Харин "Эрдэнэс-Таван Толгой” компани өнгөрсөн онд Монгол Улсын нүүрсний экспортын 29 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Тус компанийн мэдээлснээр 2015 оны эцсийн гүйцэтгэлээр нийт 4.2 сая тонн нүүрс экспортод гаргаж, 114 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Экспортыг задлаад харвал Цанхийн баруун уурхайгаас 3.8 сая тонныг, үлдсэн хэсгийг Цанхийн зүүн уурхайгаас гаргасан байна.
Одоогоор Цанхийн баруун уурхайн гүйцэтгэгч "Монгол уурхайчид түншлэл”-тэй байгуулсан гэрээний хугацаа дуусаж, олборлолт түр хугацаанд зогссон байна. Ойрын хугацаанд гэрээлэгч компанийг шалгаруулж үйл ажиллагааг сэргээхээр төлөвлөжээ. "Эрдэнэс-Таван Толгой” компани өнгөрсөн оны сүүлээр Цанхийн зүүн уурхайн гүйцэтгэлийн гэрээг "TT JV CO” компанитай шинэчлэн байгуулж, олборлолтыг эхлүүлсэн байна. Одоогоор нийт 300 мянган тонн нүүрс олборложээ. Цанхийн зүүн уурхайн нүүрсийг "Chalco” компанийн өрөнд өгдөг бөгөөд үндсэн төлбөрийн үлдэгдэл 120 сая ам.доллар байгааг тус компаниас мэдээлсэн юм.
Өнөөдөр нээлтээ хийсэн үзэсгэлэн энэ сарын 08-нийг дуустал үргэлжилнэ. Маргааш буюу энэ сарын 07-нд "Оюутолгой” компани энэ оны худалдан авалтын төлөвлөгөөгөө танилцуулах бол "Вагнер Ази”, "Сани групп”, "Юнайтед Белаз Машинери” компаниуд өөрсдийн үйл ажиллагаа сурталчлах юм.
Ч.Ариунболд
МОНЦАМЭ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||