- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Инноваци, шилдэг технологийг санал болгосон “Mongolia mining-2016”
Монголын уул уурхайн салбарт дэлхийн дэвшилтэт технологи нэвтрүүлж,
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч аж
ахуйн нэгжүүдийг танилцуулдаг "Mongolia mining-2016” олон улсын
үзэсгэлэн өчигдөр "Буянт-Ухаа” цогцолборт уламжлал ёсоор харанга дэлдэн
үүдээ дэлгэлээ.
Энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй үзэсгэлэнг Уул
уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг нээж үг хэлсэн юм.
Тэрээр "Өнгөрсөн жилүүдэд Уул уурхайн яамнаас Монгол Улсын эдийн засгийн
өсөлтийг хангах зорилгоор геологи, уул уурхайн салбарыг эрчимтэй
хөгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр багагүй ажлыг
хийж гүйцэтгэлээ. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын
баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Энэхүү бодлогын баримт бичигт
тулгуурлан салбарын гол хуулиудыг шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт
оруулсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль, Газрын тосны болон
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих
тухай хуулийн шинэчилсэн найруулга зэргийг дурдаж болно. Цаашид Газрын
хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялгийн биржийн тухай
хууль, Үндэсний геологийн алба байгуулах, геологийн мэдээллийг
боловсронгуй болгох зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна”
гэсэн юм.
Өнгөрсөн хугацаанд уул уурхай дангаараа ДНБ-ий 16.1 хувь, экспортын
орлогын 78.8 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 62.2 хувийг бүрдүүлсээр
ирсэн. Энэ нь тус салбарыг эдийн засгийн тэргүүлэгч салбаруудын нэг
болгосон юм. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналттай
холбоотойгоор Монголын эдийн засгийн өсөлт саарч, уул уурхайн салбарын
томоохон төслүүдийн хэрэгжилт цаг хугацааны хувьд удааширсан ч бүр
зогсчихоогүй л байна. Үүнийг өнөөдөр янз бүрийн өнцгөөс өөр өөрийнхөөрөө
дүгнэж, багагүй сургамж, туршлага хуримтлуулж байгаа билээ, монголчууд.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав "Монголчууд нэг зүйлийг гарцаагүй
ойлгож эхэлж байгаа. Газрын хэвлийн баялгийг эзэмшихэд дэвшилтэт
технологи, компанийн засаглалтай сайн компани, инноваци, ажиллах хүч
хэрэгтэйг бүгд гадарлаж эхэлж байна. Нөгөөтэйгүүр, дэлхий дээрх хамгийн
орчин үеийн сүүлийн технологи Монголд одоохондоо уул уурхайгаар дамжиж
ирнэ. Өнөөдөр Монголд 2000 км-ын газрын гүнд хамгийн сүүлийн үеийн
технологиор ажиллах Оюутолгойн II хэсэг ажиллаж эхлэх гэж байна. Энэ
технологиор монголчууд дэлхийн дэвшилтэт технологийг нутагшуулж чаддаг
гэдгээ харуулна. Нөгөөтэйгүүр, бид инновацигүй хуучин технологи, үр
ашиггүй байдлаараа байгаль орчноо ямар болгосноо дэлхийд бас харуулсан”
гэж дүгнэж байна.
Үзэсгэлэнд 15 орны 120 компани оролцож орж байгаа юм. "Mongolia
mining-2016” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах хорооны дарга
Т.Баттулга "Дэлхийд нэрээ дуурсгасан, салбартаа тэргүүлэгч компаниуд
энэхүү үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүнээ танилцуулдаг” гэдгийг онцолж
байв.
"Эрдэнэс Монгол” компани энэхүү олон улсын үзэсгэлэнг сүүлийн гурван
жил хамтран зохион байгуулж байгаа билээ. Тус компанийн тэргүүн дэд
захирал Б.Ариунболд "Үзэсгэлэнгийн цар хүрээ, агуулга улам сайжирч,
оролцогчдын тоо өсч, уул уурхайн салбарынхны хүсэн хүлээдэг арга
хэмжээний нэг болж чадсан. Манай компанийн зүгээс хэрэгжүүлж буй төсөл
хөтөлбөрүүдээ оролцогчдод танилцуулах болно. Мөн энэ онд хэрэгжүүлэх
төлөвлөгөө, худалдан авалтын бодлогоо хамтрагчидтайгаа ярилцах юм. Уул
уурхайн салбар хүнд цаг үеийг туулж байгаа энэ үед бид бүхнээс бүтээмжээ
дээшлүүлж, зардлаа бууруулах, санхүүгийн болон үйл ажиллагааны
менежментээ сайжруулахыг шаардаж байна. Тиймээс өндөр бүтээмж бүхий уул
уурхайн шилдэг технологи, орчин үеийн дэвшилтэт арга ажиллагааг
нэвтрүүлэхэд энэ үзэсгэлэн тусална гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн
брэндүүдийг дэргэдээс нь үзэж, судалж танилцана гэдэг уул уурхайн
салбарынхны хувьд зардлаа бууруулах бас нэг арга” гэдэг гарцыг олжээ.
Үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч "Вагнер Ази” компанийн гүйцэтгэх захирал
Стив Поттер "Уул уурхайн салбар өнөөдөр зөвхөн сорилт бэрхшээлтэй
тулгарч байгаа юм биш. Боломжууд бас нээлттэй байгаа гэдгийг энэ
үзэсгэлэн харууллаа. Анх манай компанийн ажилчдын 80 хувь америк
иргэдээс бүрдэж байсан бол эдүгээ 80 гаруй хувь нь монгол мэргэжилтнүүд
болсон байна. Уул уурхайн салбарт тоног төхөөрөмжөөс гадна түүнийг
ашиглах технологи чухал. Тиймээс энэхүү салбарт шилдэг технологийг
нэвтрүүлэх нь чухал, ийм боломжтой гэдгийг энэхүү үзэсгэлэнгээс харж
байна” гэв.
Энэ үеэр зарим оролцогчтой ярилцлаа.
УС, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ТЕХНОЛОГИ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
"Veolia” компанийн захирал: Aмауря Рачурка:
-Манай компани Монгол дахь төлөөлөгч "Евро хан” компанитай хамтран энэ
үзэсгэлэнд хоёр дахь удаагаа оролцож байна. Бид ус, эрчим хүчний
зарцуулалтыг хэмнэлттэйгээр дахин боловсруулах технологийг танилцуулж
байгаа. Ихэвчлэн уул уурхайн чиглэлээр ажилладаг. Дэлхий дээр энэ
чиглэлийн компани цөөхөн, ер нь ганц хоёрхон бий. Түүний нэг нь
"Veolia”. Бид ус, цахилгаан, хог хаягдлыг цогцоор нь шийдэж зохицуулах
системийг санал болгодог. Зөвхөн тоног төхөөрөмж биш, байгаль орчинд
ээлтэй шийдлийг санал болгодог юм.
БИД НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ БҮРЭН ХИЙДЭГ
"UBT” компанийн гүйцэтгэх захирал Э.Батчимэг:
-Манайх энэхүү олон улсын үзэсгэлэнд гурав дахь удаагаа урилгаар
оролцож байна. "Бороо гоулд”, "Монполимент”, "Хурд” групптэй Туул голын
эхэнд 800 га газрыг ойжуулсан. Нөхөн сэргээлт хийгээд гурван жил болж
байна. Ургалт 96 хувьтай байгаа. Ингэснээрээ Туул голын ундаргыг
сайжруулсан. Бид компаниудтай гурван жилийн гэрээгээр нөхөн сэргээлтийн
ажил хийж, модоо 100 хувь хүлээлгэж өгдөг.
ЗАМ, БАРИЛГА, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ Ч ХАМТАРНА
БНХАУ-ын Хэбэй мужийн "Руйдүн” үйлдвэрийн захирал Хүй Тие Вэй:
-Бид энэ үзэсгэлэнд анх удаа оролцож байгаа. Тиймээс энэ удаа тогтоох
харилцаа холбоо маш чухал. Манай үйлдвэр 70 жилийн түүхтэй. Гэхдээ
зөвхөн уул уурхайд ашиглах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Зам гүүр,
барилга, хөдөө аж ахуйн салбарт манай бүтээгдэхүүнийг ашиглах боломжтой”
Г.Ганчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Инноваци, шилдэг технологийг санал болгосон “Mongolia mining-2016”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани