- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Онцгой хамгаалалтын бүсийг 50 метр болголоо
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн мягмар гарагт болсон хуралдаанаар ундны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсийг эргээс 50, энгийн хамгаалалтын бүсийг эргээс 200 метр болгох тогтоолыг баталлаа. Түүнчлэн усан хангамжийн эх үүсвэрийн (худаг) хамгаалалтын бүсийг 500-800 метр байхаар тогтоов.
2030 оны ерөнхий төлөвлөгөөнөөс харахад өдөрт 300 мянган шоо метр цэвэр ус хэрэглэнэ
Нийслэлийн Засаг даргын долоон жилийн өмнө гаргасан 95 дугаар захирамж гэж бий. Үүнд Улаанбаатар хотын усны сан бүхий газрын нөөц талбайг бүрэн хамруулж, тодорхой бүсийн талбайн хэмжээг тогтоогоогүй байсан төдийгүй өнөө хэр хамгаалалтад аваагүй байжээ.
Үүний улмаас тус газарт эмх замбараагүй газар олголт явагдсанаар нийслэлчүүдийн ундны эх үүсвэрийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Энэ нь цаашлаад усны хомсдолд орох, улмаар чанар, найрлага нь муудах зэрэг эрсдэл дагуулж буй.
Тодорхой хэлбэл, өнөөдрийн нөхцөлд Туул голын эх үүсвэр бүхий газраас ердөө 10-20 метр зайтай барилгажилт, гэр хорооллын айл өрх байгаа нь бохирдлын эх үүсвэр болсоор байна. Иймд улаанбаатарчуудын ундны усны хамгаалалт, хязгаарлалтын дэглэмийг нэн яаралтай тогтоох шаардлага гарсан аж.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ асуудалд чиглэл өгснөөр БОНХАЖЯ-наас ундны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүс, газрын доорх усны тэжээгдлийн мужийг тогтоолоо. Мөн түүнд мөрдөх зөвлөмжийг нийслэлийн Засаг даргад өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд явуулжээ.
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ "Улаанбаатар хотын ерөнхий чиг хандлагын судалгаанаас харахад хотын ундны усны хэрэглээ өсөн нэмэгдсээр байна. 2030 оны ерөнхий төлөвлөгөөнөөс үзэхэд бид өдөрт 300 мянган шоо метр цэвэр ус хэрэглэдэг болох нь.
Тиймээс ундны усны асуудалдаа өнөөдрөөс анхаарал хандуулахгүй бол хомсдол үүсэх магадлал өндөр байна. Тиймээс хориглох бүсийг улам тэлсэн шийдвэрийг гаргасан нь ирээдүйгээ харсан ажил боллоо” гэв.
- Усан хангамжийн эх үүсвэрийн (худаг) хамгаалалтын бүсийг 500- 800 метр байхаар тогтоов.
- Туул голын эх үүсвэр бүхий газраас ердөө 10-20 метр зайтай барилгажилт, гэр хорооллын айл өрх байгаа нь бохирдлын эх үүсвэр болсоор байна.
- Одоогийн байдлаар ундны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд 4744 иргэн, аж ахуйн нэгж байгаа аж.
Одоогийн байдлаар ундны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд 4744 иргэн, аж ахуйн нэгж байгаа аж. Тэдэнд онцгой бүсийн газарт оршин суух болон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нэгэнт олгосон тул газар чөлөөлөх асуудлыг ярихгүй.
Онцгой бүсэд орсон 50 метр газарт дахин нэг ч газар олгохгүй
Гэхдээ ундны эх үүсвэрийн газар дээр байгаа иргэдэд мод бут огтлох, төвийн сүлжээнд холбогдоогүй барилга байшин барих, хог хаягдал байршуулах зэрэг тодорхой хориглосон хуулийн заалтыг биелүүлэх шаардлага тавина.
Харин онцгой бүсэд орсон 50 метр газарт үүнээс хойш нэг ч газар олгохгүй. Түүнчлэн газар авсан хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй нөхцөлд эрхийг нь цуцална. Ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс нь зүүнээс баруун тийш таван газар байдаг аж. Тодруулбал, Тэрэлж, Гачуурт, Төв, Нисэх, ДЦС-4 гэсэн эх үүсвэрүүд байдаг.
Б.Бямбасүрэн
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||