Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гурван цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэлнэ

"Клин Энержи Ази” компанийн төслийн захирал Т.Хишигтээс Өмнөговь аймгийн Цогтцэций суманд барихаар төлөвлөж байгаа 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийн явц болон Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн байдлын талаар тодрууллаа. Шинэ станц барих төслийн бэлтгэл ажил бараг л хангагдсан хэмээн тэрбээр онцолж байна.

-Сэргээгдэх эрчим хүчний салбарт энэ онд ямар төслүүд хэрэгжихээр хүлээгдэж байгаа вэ?
-Энэ оны хувьд сэргээгдэх эрчим хүчний салбарт гурван ч томоохон төсөл барилгын ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Үүний нэг нь манай компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд барихаар төлөвлөж байгаа 50 МВт-ын салхин цахилгаан станцын төсөл.

Төслийн бэлтгэл ажил 95 хувьтай байна

 

Хоёр дахь нь 52 МВт-ын хүчин чадалтай Сайншандын салхин цахилгаан станцын төсөл. Гурав дахь, нь Чойрт барихаар төлөвлөж байгаа Туркийн "Айдинер глобал” компанийн 50.4 МВт- ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын төсөл. Манай төслөөс гадна дээрх хоёр төсөл энэ онд барилга угсралтын ажлаа эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа.

-Манай орны аль хэсгийг салхины арвин нөөцтэй гэж үздэг вэ. Энэ талаар хийсэн нарийн тооцоо, судалгаа байдаг уу?
-Өмнөговь, Дундговь, Дорноговь болон Сүхбаатар аймгийн нутагт байх тал газрууд салхины маш арвин нөөцтэй. Энэ газрууд нь их бага хэмжээгээр Өмнөд говийн бүс нутагт оршдог. Манай улсын нийт газар нутгийн 10 хувь нь салхины эрчим хүчний сайнаас маш сайн гэсэн ангилалд орох нөөцтэй. Салхины эрчим хүчний нягтрал нь өндөр гэсэн үг.

Энэ утгаараа өндөр хүчин чадлын салхин цахилгаан станцыг барьж байгуулах боломжтой гэж үздэг. Мөн АНУ-ын Сэргээгдэх хүчний лабораторийн боловсруулсан Салхины эрчим хүчний атласын тайланд нөөцийн талаар дурдсан байдаг. Бидэнд ашиглаж л чадвал асар их нөөц, боломж бий.

Гэхдээ байгаль дээрх нөөц гэдэг өөр ойлголт юм. Тиймээс өмнө нь маш сайн судалгаа, тооцоо хийх шаардлагатай байдаг. Байгаль дээрх нөөцийг техник, технологи ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулж, хүний хэрэгцээг хангадаг. Тэгэхээр ойлголтын хувьд өөр болчихож байгаа юм.

  •  Өмнөговь аймгийн Цогтцэций суманд барихаар төлөвлөж байгаа салхин цахилгаан станц нь 50 МВт-ын хүчин чадалтай.
  •  Төлөвлөгөөний дагуу салхин цахилгаан станц 2017 онд ашиглалтад орно.
  •  Манай улсын нийт газар нутгийн 10 хувьд салхины эрчим хүчний сайнаас маш сайн гэсэн ангилалд орох нөөцтэй.
  •  Станц жилд 180 сая орчим кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэнэ.

-Асар их хэмжээний нөөц, боломжоо ашиглаж эрчим хүч экспортлох талаар сүүлийн жилүүдэд идэвхтэй ярьж байна. Ийм боломж хэр ойрхон байна вэ?
-Сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглаж цахилгаан үйлдвэрлэж, улмаар түүнийгээ Зүүн хойд Азийн орнуудад экспортлох санаачилга нэлээд эртнээс гарсан. Энэ хүрээнд урьдчилсан судалгаа, хэлэлцээ тодорхой түвшинд хийж ирсэн.

Гэхдээ улс орнуудын хилийг дамнасан цахилгаан дамжуулах, эрчим хүч арилжих нөхцөл, хоорондын хамтын ажиллагаа, ачааллаа тохируулах зэрэг техникийн нарийн асуудал шийдэгдэх түвшинд хараахан хүрээгүй байгаа. Ирээдүйд ийм боломж байхгүй гэж болохгүй. Гэхдээ бодит байдал дээр ажил хэрэг болгоход багагүй цаг хугацаа орно. Тиймээс зохих түвшинд хамтарсан судалгаа, тооцооллыг эртнээс хийх хэрэгтэй. Ингэснээр энэ асуудлыг боломжтой, эсэхийг нь судалж тогтооно.

-Танай төслийн бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх вэ?
-Барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөсөн. Одоогоор нарийн тов гаргаагүй байна. Төлөвлөгөөний дагуу салхин цахилгаан станц 2017 онд ашиглалтад оруулахаар зэхсэн. Бүтээн байгуулалтын өмнөх бэлтгэл ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна. Тусгай зөвшөөрлүүдээ холбогдох газраас нь хууль, журмын дагуу шаардлагаа хангаж авсан. Төслийн техник, эдийн засгийн үндэслэл батлагдсан. Төсөлд зээл олгох хөрөнгө оруулагчид магадлан шалгалтаа хийгээд эхэлчихсэн.

-Станц жилд хэдий хэмжээний цахилгаан үйлдвэрлэх вэ. Салхины нөөцөө нарийвчлан тогтоосон уу?
-Төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа газарт олон улсын стандарт хангасан хэмжилтийн станцыг зургаан жилийн өмнөөс суурилуулсан. Одоогоор үргэлжлүүлэн хэмжиж байгаа. Салхины нөөцийг тогтоохын тулд аль болох олон жилийн хугацаанд тасралтгүй хэмжих ёстой байдаг. Салхи гэдэг өдөр, сар, улирал тутам хувьсан, байнга өөрчлөгддөг. Техник болон хөрөнгө оруулалтын тооцоог нөөцөд түшиглэдэг. Станц жилд 180 сая орчим кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэнэ.

-Төсөлд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?
-110 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүний 70 орчим хувийг олон улсын банкнаас зээлнэ. Үлдсэнийг нь өөрийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөж байгаа.

-Барилгын ажил хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Барилга угсралтын ажилд наад зах нь 1.5 жил шаардлагатай. Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж эрчим хүч гарган авах хандлага улам бүр нэмэгдэж байна. Тэр утгаараа сэргээгдэх эрчим хүч гарган авах технологийн өртөг жил ирэх бүр багасаж байгаа. Энэ нь нааштай өөрчлөлт юм.

-Сэргээгдэх эрчим хүчний станцууд өөрийн өртгөө хэдий хугацаанд нөхөх боломжтой байдаг вэ?
-Нарны цахилгаан станцын модуль ашиглалтын хугацаа нь 20-25 жил байдаг. Энэ хугацаанд ашиглах боломжтой гэж үздэг. Гэхдээ дээрх хугацаанд тухайн төхөөрөмжийн гарах үзүүлэлт нь тодорхой хэмжээгээр буурч байдаг. Салхин цахилгаан станцын хувьд эргэлдэгч эд ангитай учраас түргэн элэгддэг. Тиймээс богино хугацаанд солих шаардлага гардаг. Сүүлийн үед зарим үйлдвэрлэгч 15-20 жилийн баталгаа гаргаж өгдөг болсон.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ

Гурван цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани