- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Сонгуулийн өмнөх сондгойрол
Сэтгэцийн шинжлэх ухааны нэр томьёонд хэрэглэгддэг шизофрени өвчний шинж тэмдэг сонгууль дөхөөд ирэхээр зарим улстөрчөөс гардаг болоод олон оныг үдэж байгаа. Нийтэд таалагдах гэсэн хийрхэлтэй улстөрчдийн араншин, үйлдэл, популист амлалтууд тэднийг сэтгэцийн гажигтай юм шиг нийтэд харагдуулдаг ч үүнд нь монголчууд дасчихааад байсан. Олон сонгуулиар тэдний энэ занд хулхидуулсан иргэд энэ удаад тэдний популист амлалтад хууртахааргүй хашир болжээ. Нийгмийн сүлжээнийхэн тэдний энэ алдааг цаг алдалгүй шүүн хэлэлцэж, дургүйцэн элэглэдэг болоод байгаа. Хашир нэг нь нийгмийн сүлжээнийхний тохуурхалын бай болохгүй хэмээн үг үйлдлээ нэлээн хязгаарлаж байгаа бол масст л таалагдаж байвал ямар ч араншин үзүүлж болно, юу ч гээд хэлчихсэн болно гэсэн бодлоосоо зарим нэг нь салаагүй л явна. Масст таалагдаж л байвал нүцгэлэж байж ч мэдэхээр гаж үйлдэл үзүүлж, гайхалтай мэдэгдэл хийдэг улстөрчдийг хүмүүс эсэргүүцэн шүүмжилж байсан ч тэдний энэ араншинг олж үзэхээр санаархагчдын сонирхол буурдаггүй учраас тэд шезофрины шинж тэмдэгтэй гэмээр үйлдлээсээ татгалздаггүй байж мэдэх юм.
Сонгууль-2016 марафоны хамгийн том популист амлалтын нэг
УИХ-ын сонгуулийн тов болоход хоёр сар илүү хугацаа үлдээд байна. Сонгууль болох өдрөөс өмнө нэр дэвшихээр горилж буй улстөрчид сурталчилгаа явуулах эрхгүй. Тиймээс горилогчид хүссэн ч хүсээгүй ч энэ аргуудыг сонгон авч олны анхаарлыг өөртөө татах аргыг хэрэглэцгээж эхэллээ. Саяхан Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж эхлэх нь хамгийн зөв цаг үе гэж ирээд л мэдэгдсэн байх юм. Бид Дорнод аймгаас газрын тос олборлоод удаж байгаа ч өнөөдрийг хүртэл крантаа хяналтдаа авч чадаагүй яваа. Нефть боловсруулах үйлдвэрийн сураг дуулдаад арав гаруй жил болж байгаа ч хэзээ хэрхэн яаж барьж байгуулах дээрээ тохиролцож чадаагүй ирсэн. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед нэг бол Дарханд эс бол Дорнодод барина хэмээн яригдаж байсан энэ үйлдвэрийг Д.Нэмэхбаяр Говь-Сүмбэрт барихаар болсон гэж мэдэгдэв. Тухайн үед Н.Алтанхуягийн ТЭЗҮ нь бэлэн шахуу юм. Японы хөрөнгө оруулалтаар эхлүүлнэ гэж байсан энэ үйлдвэр одоо Унгарын "Евройл” гэх компанийн ТЭЗҮ-ээр баригдахаар болсон юм байх. Ингэхдээ Засгийн газрын 2015 оны 113 дугаар тогтоолын дагуу зүүн бүсэд 300 мянган тоннын, говийн бүсэд 2.3 сая тоннын хүчин чадалтай газрын тос боловсруулах хоёр үйлдвэр баригдахаар болж байгаа гэнэ. Жилдээ нэг сая гаруй тонн нефть импортоор авдаг монголчуудын хувьд энэ бол сайхан мэдээ л дээ. Иргэд энэ үйлдвэрийг олон жилийн турш хүлээж байгаа.
Гэхдээ өнөөдрийн өнгөөр харахад үйлдвэр баригдах найдлага тун бага байгаа төдийгүй хүмүүс энэ мэдээнд нэлээн болгоомжтой хандаж байна. АН засгийн эрхийг бариад дөрвөн жил болсон. Энэ дөрвөн жилд нефть боловсруулах үйлдвэрийн сураг дуулдсаар байсан ч байршил нь байн байн өөрчлөгдсөн. Явсаар сонгуулийн товыг угтуулан зарлахдаа байршил нь мөн л солигдож, бүр хоёроороо ихэрлэсэн байгаа нь "Нефть боловсруулах үйлдвэр эрх баригч намын хамгийн том популист амлалт” байж мэднэ гэж хаширсан хүмүүс хардаж эхэллээ. Үнэхээр ч ТЭЗҮ нь бэлэн, нийгмийн хүлээлт нь бэлэн, Чингис бондын мөнгө нь бэлэн байхад баригдаагүй энэ үйлдвэрийн чимээ Сонгууль-2016 марафоны хамгийн том популист амлалтын нэг байж болохоор байна.
"Алтанхуяг стайл”
УИХ дахь сонгуулийн шизофрени өвчний вирусыг дориухан тээсэн гишүүдийн нэг нь О.Баасанхүү. Яавал олны анхаарлыг татах вэ гэсэн бодол энэ хүнээс мөд салахгүй наалдсан гэмээр. Хэн ч өөрийг нь сайд болгох талаар яриагүй байхад л "Би Ч.Сайханбилэгийн Засгийн газарт сайд бол гэсэн ч болохгүй гэдгээ хэлчихсэн юм. Сайдад дургүйдээ ч юм уу, тэр албан тушаалаас айж сүрдсэндээ, ажиллаж чадахгүй гэж бодсондоо тэгж хэлээгүй. Зүгээр, Ч.Сайханбилэг гэдэг Eрөнхий сайд байгаа учраас орохгүй гэж байгаа юм” хэмээн мэдэгдэж олныг алмайруулсан. Дараа нь Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаж ч үзсэн. Болоогүй ээ, саяхан "МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийг би ахлах ёстой гэж дориухан мэдэгдэв. Тэгэхдээ бас "МАН, АН-ын өөдөөс чанга дуугарч чадах нь хэн юм бэ. Би л байдаг биз дээ. Бүлгийн дарга гэдэг эрх мэдэл биш. Та нар намайг яагаад Бүлгийн дарга болохыг хүсээд байгааг сонирхож байхаар яагаад Бүлгийн дарга болгохгүй байгааг л сонирхмоор юм” гэсэн үгийг ч дагуулахаа мартаагүй юм.
Ингэснээрээ олон нийтэд таалагдана, тэднээс оноо авна гэж үзэж байгаа нь илт О.Баасанхүүгийн энэ үйлдэл хэтэрхий ойр ойрхон өрнөх ба бүлгийн даргаар сонгогдоно гэж ярихдаа Н.Алтанхуягийн Eрөнхий сайд байхдаа хэлсэн "Ардын нам, АТГ хоёр намайг ажил хийлгэхгүй байна” гэсэн брэнд үгийг өөриймшүүлж, "Алтанхуяг стайл”-ыг сэргээх гэж оролдов. Тодруулбал О.Баасанхүү "Намайг УИХ-ын гишүүн болсноос хойш дөрвөн жил Н.Энхбаяр дарга, Ардчилсан нам хоёр ажил хийлгэсэнгүй. Би дөрвөн жилийнхээ ажлын тайланг хараад Н.Алтанхуяг даргын үгийг санасан. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад Ардын нам, АТГ хоёр түүний улс төрийн карьeрыг нь үгүй хийсэн бол Н.Энхбаяр дарга, Ардчилсан нам хоёр намайг гудамжинд гаргахын түүс болчихсон явна” гэж пээдийсэн юм. Улс төрийн хүрээнд түүний үгийг тоож байгаа нэг ч хүн алга. Масс ч энэ шавилхан биетэй гишүүний аяглах ааш болон гэнэтийн цочир мэдэгдлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөчихдөг болж. Харин энэ бүгдийг мэдрэх сөхөөгүй яваа гишүүн маань сонгууль-2016 марафоны дараа хөрсөн дээрээ буух биз ээ.
"Мунтазер стайл”
Дуулиантай эхэлсэн Эдийн засгийн чуулга уулзалт дээр нэгэн бизнесмэн форумын төгсгөлд үг хэлж байсан УИХ-ын дарга З.Энхболд руу оймс чулуудаж гэнэтхэн тодров. 2008 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш руу Иракийн сэтгүүлч Мунтазер Аль-Заиди гутлаа шидэж дэлхий даяар дуулиан тарьсан. Мунтазер гэх энэ эр лалын ертөнцөд баатар болж хувирсан ч шүүхээс гурван жилийн ял авч есөн cap хоригдоод суллагдсан байдаг. Үүнээс хойш 2014 оны дөрөвдүгээр сард Лас-Вегас хотын Mandalay Bay зочид буудалд лекц уншиж байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон руу нэгэн эмэгтэй гутлаа шидсэн байдаг юм. Энэ төрлийн халдварт "вирус”-ыг тээсэн бизнесмэн УИХ-ын дарга руу оймсоо чулуудахад З.Энхболд "Ийм өвчтэй хүмүүс байдаг аа, Сонгууль ойртсоны шинж” гэж ирээд намба алдаж, ингэснээрээ өөрөө түрүүлээд шүүжмлэлийн бай болчихов.
Төрийн ордонд оймсны хэрэг мандаасан Л.Наранбаатар нь Дархан аймгийн Ардчилсан намын дарга байсан. Дараа нь тус аймгийн АН-ыг хувийн компани болгочихсон гэддэг ах дүү Дашуудад "мөргүүлж” суудлаа өгөөд Дарханы АН-ыг шинэчлэх хөдөлгөөн гээчийг байгуулж явсан мэдээллүүд байна
Сонирхолтой нь, мань Л.Наранбаатар МАН-ын залуучуудын байгууллага НАМЗХ-ны Бага хурлын гишүүн байсан. Бага хурлын гишүүдийн бүртгэлд 82 дугаартай, "Л.Наранбаатар "Гложекс” ХХК-ийн захирал” гэсэн хүснэгт бүхий мэдээлэл хоёр жилийн өмнө цахим ертөнцөд аялаж, энэ талаар зарим мэдээллийн хэрэгсэл дурдсан байх юм. Л.Наранбаатарын оймс шидэхдээ хэлсэн үг нь "Монголын эдийн засгийн алуурчин огцор”. Улс орны эдийн засгаа шалдаа буутал уначихаад байгаа нь үнэн ч Л.Наранбаатар Дарханаас нэг бол УИХ-д эс бол аймгийн ИТХ-д нэр дэвших бодолтойгоор олны анхаарлыг татах гэж "Мунтазер стайл”-ийг хэрэглэсэн байж магадгүй гэх таамаг төрж байгаа. Нэмж хэлэхэд түүний МАН-ын залуучуудын байгууллага НАМЗХ-ны Бага хурлын гишүүн байсан тухай мэдээллийг тухайн үедээ УИХ-ын дарга З.Энхболд твиттерээр нэлээд идэвхитэй тарааж байсан гэж эх сурвалжууд мэдээлсэн байна билээ.
POLITIK
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||