Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын эрх баригчид Хан Ресурсийн 70 саяыг өгнө гэдгээ амласан ч халаас нь хоосорчээ

 

Fronteranews.com цахим хуудсанд Филл Хайнес гэх авторын бичсэн Монголын урантай холбоотой "Ураны дуулиан буюу Монгол, Орос барууны хөрөнгө оруулагчдын эсрэг хэрхэн хуйвилдсан тухай" гарчиг бүхий гурван цуврал өгүүлэл нийтлэгдсэний НЭГ болон ХОЁРУДГААР хэсгийг бид өмнө нь орчуулан хүргэсэн. Тэгвэл энэ удаад уг цувралын гуравдугаар хэсгийг сонирхуулж байна.

Канадын иргэн 59 настай Жэймс Дөүк гэдэг эр 2015 оны дөрөвдүгээр сард Засгийн газартай нь тохиролцохоор Монголд хөл төвьжээ. Түүний Хан Ресурс компани Дорнод дахь уранийн төслөө зогсоолгосныхоо төлөөсөнд зуун сая доллар авахаар болсон. Гэвч Монолын засаг төлөхгүй байсаар л байна. Том захирал Ж.Дөк, Гүйцэтгэх захирал Грант Идайгийнхаа хамт дөрөвдүгээр сарын 22-ны өдөр албаныхантай уулзлаа. Ж.Дөүкийн буудалласан зочид буудалд тэд үдийн зоог барьсан бөгөөд бие нь муудаж, нислэгээ хүртэл өрөөндөө амрахаар явжээ. Түүнийг утсаа авахгүй болохоор зочид буудлын ажилтан өрөөнд нь орж үзжээ. Тэр нас барсан байлаа. Задлан шинжилгээний дүнгээр талийгч нэгдүгээр зэргийн чихрийн шижин өвчин нь эцсийн шатандаа орсноос амьсгал хураасан гэнэ. Ж.Дөүкийн үхэлд хэт их эмзэглэж, гунигласандаа ч юм уу, Монголын Хууль зүйн яамны сайд мэдэгдэл хийж, Хан Ресурст өгөх ёстой мөнгөө өгнө, олон улсын арбитрын хуулийн шийдвэрийг дагана гэж амлалт өглөө.

Ураны уурхайг задлах ухаан

Ж.Дөүкийн үхлээс ямар нэгэн сэжиг төрсөнгүй. Монголын бизнес, улс төрийнхний хүрээнд ч ямар нэгэн цуурхал гарсангүй. Харин тус улс дахь Хан Ресурсийн хөрөнгө хэрхэв? Монголын Засгийн газар 2009 онд гаргасан Цөмийн энергийн хуулиараа дахин бамбай хийж, Дорнодын ураны уурхайн лицензийг бүр мөсөн түдгэлзүүлээд ОХУ-ын талд зарах нь тодорхой байна. Баталсан хуулиа зөрчсөнөө нуун дарагдуулахын тулд зарим нэг дэлгэрэнгүй заалтыг нь хүртэл хассан байгаа юм. Хуульд зааснаар бол Монголын Цөмийн энергийн агентлагийн МонАтом, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар гадаадын хөрөнгө оруулагчдад луйвардуулахаас сэргийлэх нэрийн дор өмнө нь лицензийг нь түдгэлзүүлсэн эзэд лицензээ дахин бүртгүүлж, шинээр хүсэлт гаргаад дахиад бүргэлжүүлэх ёстой гэсэн давхар давхар эсвэл эргэлдсэн аргачлалтай болжээ.

Нэг бүр нь 65 канад центийн үнэтэй хувьцааг худалдан авах саналыг Оросын тал АРМЗ-аараа дамжуулан гаргасаар л байв. Өр уучлах, хөдөө аж ахуйн зээл өгөх, дэд бүтцийн санхүүжилт хийх мөн цөмийн эрчим хүчний станц барих зэрэг нэмэлт басхүү шүүслэг саналыг өмнөд хөршдөө тавилаа. Харин Хятадын тал Үндэсний цөмийн корпорациараа дамжуулан Хан Ресурсийн хувьцааг нэг бүрийг нь 96 Канад центээр худалдаж авах санал дэвшүүлэв. Хан Ресурсийнхан Хятадын саналыг хүлээж аваад хоёр ч хонолгүй Монголын тал лицензийг нь дахин гаргаж өгснийг дурдахын дээдээр дурдсан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Хан Ресурс өөрсдөд олгогдсон арилжааны эрхийн дагуу дээрх наймааг хийсэн юм. Гэсэн хэдий ч хэр барагийн хүнийг урдаа гаргахаар шинэ хууль, Хятадын эсрэг үзлийн нөлөөгөөр Засгийн газар нь Хятад-Канадын компанийг үндэсний аюулгүй байдалд халтай хэмээн хориг тавьж орхилоо. Хан Ресурс Хятадын талын саналын хүлээн авснаараа лицензийн техникийн нөхцлийг бүрэн хангасан юм. Гэвч Монголын тал яриа хэлэлцэл ч хийсэнгүй, лицензийг нь түдгэлзүүлсэн ч үгүй шууд л хурааж аваад Орост гардуулаав өгчихөв. Хан Ресурс сонгуулийн жилийн уур амьсгалыг ойлгоогүйдээ Хятадтай бизнес хийж, аварга том алдаа гаргачихжээ. Саяхан Хятадын Үндэсний цөмийн корпораци тун сонирхолтой мэдээлэл гаргасан байна. Ойрын өдрүүдэд 2015 оны сонхүүгийн жил дуусч байгаа бөгөөд Хонг Конгийн Хувьцаа солилцооныхон анх нийтэлсэн юм.

Хятадын Үндэсний цөмийн корпораци мэдээлэлдээ: "Монгол улсад ураны уурхай ажиллуулах хувь нийлүүлсэн компанийн харилцаатай уялдуулан тус улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй өнгөрсөн жил хэлэлцээр хийлээ. Манай групп одоог хүртэл хариу ирэхийг хүлээсээр байна" гэжээ.

Гэсэн ч одоог хүртэл энэхүү хувь нийлүүлсэн компанийн чөн чанар тодорхойгүй байсаар байгаа аж. Дорнодын төсөлд Хятадын Үндэсний цөмийн корпораци үнэхээр оролцох эсэх нь тодорхой болбол тун сонирхолтой байх болно.

Сэтгэл нь хувирав уу?

Одоо бүр чухал асуулт: өөрчлөлт гарав уу? Сонгууль хүртэлх сүүлийн энэ хэдэн сард өрнөж буй бүх зүйл 2012 оны мөн үеийг нэвт шувт санагдуулна. Өнгөрсөн он 2013 онд хураан авсан лицензийг сэргээж, дахин тендер зарласан их жил байлаа. Мөн Рио Тинтогийн цас ханзарч долоогийн долоон жилийн дараа асуудал нь нааштайгаар шийдэгдэж, ажилдаа орохоор болсон. Хан Ресурс хүртэл таван жил гаруй үзэлцэж байж 70 сая долларын төлбөр авахаар болсон шүү дээ. Гэхдээ энэ олон үйл явдал, ойр ойрхон давтагдсан их амжилт бол ердөө л гар нь татганасан Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдийн итгэлийг хага шидэхээсээ өмнө гаргадаг байдаг л нэг араншин мэт харагдана.

Энэ бүх алхам бол зүгээр л олон нийтийн сонирхлыг татах гэсэн сонгуулийн ажиллагаа. Бодит байдал дээрээ Монгол улс бол зүгээр л овгийн хамгаалалт хэмээх хуучинсаг системдээ үндсэрхэг улс төрийн царай нааж хачирласан улс юм. Тэнд арын хаалганы гэрээ хэлэлцээр хэвийн зүйл. Тиймдээ ч эдийн засгийн хямрал нь өндрөө аваад байгаа хэрэг. Тус улсын парламентийн 76 гишүүн нь ДНБ-ий найман хувийг хянадаг гэсэн тоон баримт 2014 онд гарчээ. Ер нь сонгогчид Засгийн газар нь ашигт малтмалын гэрээ байгуулахдаа олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэдэггүй гэж итгэхээ больсон нь ч аргагүй. Эдийн засгийнх нь энэ түгшүүртэй байдал улстөрийнх нь ялзралаас шууд гаралтай.

Энэ жилийн сонгуульд жижиг намууд нэлээд нөлөө үзүүлэх хандлагатай байгаа. Гэхдээ жижиг намуудаас гадна фракцуудад хуваагдаж, өөр хоорондоо жийлцэж байгаа учраас 2016 оны сонгууль түүхэн дэх хамгийн муу сонгуулиар тодорч гарч ирсэн эвслийн Засгийн газар нь урдахаасаа улам дордох биз. Монголд удирдлагууд нь хагарах тусмаа хар дарсан зүүд нь улам аймшигтай болж, улс төрөөс бизнест үүрүүлэх эрсдэл бүр ихээр нэмэгдэж, дэлхийн уул уурхайн салбар дахь нэр хүнд нь шалдаа бууж, гадаадын хөрөнгө оруулагчдаа элдэн хөөсөөр л байх болно. Боломж гэдэг хар үүлэн цаагуур орно. Боловсролтой ажиглагчийн нүдэнд Рио Тинтогийн ажил, Хан Ресурсийн төслийн хэрэгжилтийн гараа хоёроос л эдийн засаг нь шинэчлэгдэж, хөрөнгө оруулагчдийн харилцаа сайжрах байлаа. Даан ч гол намууд нь популист.

Өөр ямар худал байна вэ?

Гадаадын хөрөнгө оруулагчид итгэл алдарсан ч гэсэн энэ сонгуулиас их зүйл хүлээж байгаа. Монголын Засгийн газар ч толгой мэдэн том том шийдвэрүүд гаргасаар гурав дахь сонгуулийн нүүрийг үзэж байна. Монголын эрх баригчид хахир хатуу хуулиа өөрчилж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олох болов уу? Эсвэл өмнөх байдлаараа гай гамшиг дагуулсаар өөрийн эдийн засгийг бүлж орхих уу?

Засгийн газар эвтэй, хүчтэй байж гэмээнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлогыг боловсруулж чаддаг билээ. Даанч тэд 2012 оны сонгуулийн дараагаас эв эвдрэлцэж, болсон болоогүй дүнгэнэсээр дөрвөн жилийн дараах зургаадугаар сараа хүлээгээд л сууна. Түнжин муутай жижиг намууд, Засгийн газрын лидерүүдийн хүнд суртлаас салах нь улс төрийн хувьд нэн чухал зорилт. Монголын хамгийн хэцүү тал нь хувийн секторуудын эзэд нь бизнесменүүд биш дандаа улстөрчид байдагт л байгаа юм. Ерөөсөө тэд л эдийн засгийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөнө. Бараг бүгдээрээ шахуу амиа бодож, хувийн ашиг сонирхлоо дээдэлж, фракц, нэг овгийнхоныгоо л гэнэ. Дараагаар нь улсын эдийн засгийн эрүүл мэнд, урт наслах тухай яригдана. Яригддаг гэхэд ч хэцүү дээ. Монголын эрх баригчид Хан Ресурсийн 70 саяыг өгнө гэдгээ амласан. Гэвч халаас нь бараг хоосорч олон улсын бондын зах зээлээд шахагдан гараад хоёр жил гаруй болж байдаг. Стандарт энд Пүүрс, Фитч компаниуд үнэлгээг нь бууруулж, "В" зэрэглэлд оруулсан. Хонг Конг, Сингапур, АНУ-ын бондын зах зээлээс капитал босгох гээд хэдэнтээ бүдэрсэн Монгол Улсын Сангийн сайд өнгөрсөн сарын эхээр Креит Сүйсс банкнаас зээл авч эдийн засгаа хямралаас гаргана гаргана гэж зарлав.

Монголын Засгийн газар, Сангийн яамны хувьд ирэх сарын 16-ны өдрийн даваа гарагийн өглөө маш сонирхолтой өглөө болох болно. Хэрэв Хан Ресурс өчүүхэн гэмээнэ өрөвч сэтгэл гаргаж байж л нөхөн төлбөрөө төлөх хугацааг дахиад жаахан л хойшлуулах биз.

Орчуулсан С.Дамдин

Монголын эрх баригчид Хан Ресурсийн 70 саяыг өгнө гэдгээ амласан ч халаас нь хоосорчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани