Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үйлдвэржилт ба сорилт

Монгол орон даяар үйлдвэрийн хүрд эргэж байна. Гэхдээ шинэ бүтээгдэхүүнийг брэнд болгоход бодит сорилтууд тулгарсаар байна. Үндэсний үйлдвэрлэл сэргэж байна. Шинэ үйлдвэрүүд шил шилээ даран босож, бүтээх үйл буцалж буйг та өдөр бүр анзаарч буй биз ээ. 

Чацарганы оргилуун дарснаас Эрдэнэтийн зэсээр хийсэн уртасгагч хүртэл 

Эх орны үйлдвэрлэл эхнээсээ импортыг орлож, гадаадын бүтээгдэхүүнээс дотоодын зах зээлээ эргүүлэн авч буй жишээ олон бий. Том гэгчийн "гахай” чирэн, хил дамнан наймаа хийж, хэд нугалсан ашиг хүртэхийг л бизнес хэмээн ойлгож байсан монголчууд одоо бүтээхийн ид шидийг ухаарч, аж үйлдвэрийн зүг эргэлт буцалтгүй алхлаа.

Өрхөөс эхлээд үндэсний хэмжээний компаниуд хүртэл үйлдвэржих хөдөлгөөнд нэгдэж, цөм бүтээхийн хүсэлд автаж буй. Энэ хөдөлгөөн эх орон даяар өрнөж байна. Монголын баруун хязгаарт чацарганаар шампанск буюу оргилуун дарс нэрж байна. Нийслэлд ч тэр бүр нэрдэггүй энэ идээг алс баруун хязгаарт үйлдвэрлэж эхэлжээ.

Тэгвэл Эрдэнэтийн зэсээр эрчим хүч түгээж байна. Эрдэс баялгаа түүхийгээр нь бус эцсийн бүтээгдэхүүн болгохыг монголчууд мөрөөдсөөр ирсэн. Тэгвэл энэ хүсэл эх нутгийн хойд хязгаарт биелж байна. "Засгийн газрын мэдээ” сонин "Бүтээлч Монгол” буландаа Монгол орон даяар эрчээ авч буй үйлдвэрлэлийг онцлон хүргэж байна.

ХӨДӨӨД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ БОЛОМЖ БИЙ

Говь-Алтай аймгийн "Ентүм” компани "Алтай” нэрийн оргилуун дарс үйлдвэрлэж байна. Энэ оргилуун дарсны гол түүхий эд нь Алтай нутгийн чацаргана. Тиймээс ч жинхэнэ монгол брэнд.

"Алтай” дарсыг амтлахад уруул чимчигнэж, хамар цоргино. Нялуун биш исгэлэн, үл ялиг шорвог энэ дарснаас үл мэдэг чацарганы амт сэнгэнэнэ. Энэ оргилуун дарс амт, үзэмжийн хувьд Оросын "Советское”-оос дутахгүй.

Ер нь оргилуун дарсны борлуулалтын оргил үе нь шинэ жил байдаг аж. "Гэвч ОХУ, Монголын хооронд визгүй зорчдог болсноор иргэд шинэ жилээр хойд хөршөөс их хэмжээний оргилуун дарсыг хяналтгүй оруулж ирэн хямдаар борлуулсан. Ингээд оргил үеэр хангалттай борлуулалт хийгээгүй” гэж "Ентүм” компанийн Улаанбаатар дахь борлуулалтын менежер учирлав.

Импортын зарим бүтээгдэхүүн Монголын хилээр татваргүй нэвтэрдэг. Ингэж "давуу” эрх эдэлсэн импортын бүтээгдэхүүний өмнө хуулийн хүрээнд бизнес эрхэлж буй үндэсний үйлдвэрлэгчид хүчин мөхөсддөг гэдгийг ч "Ентүм” компанийн гүйцэтгэх захирал Т.Гантөмөр бидэнд утсаар хэлсэн юм.

Орон нутагт үйлдвэрлэл эрхлэхэд сав, баглаа боодол тулгамдсан асуудал болдог. Жилд 30 мянган оргилуун дарс борлуулдаг тус компани шилээ нийслэлээс зөөдөг. Ингээд орон нутагт авчран савлаад, Улаанбаатар хот руу буцаагаад тээвэрлэдэг байна. Энэ мэт зардлаас үүдэн бүтээгдэхүүний үнийг өдгөө худалдаж буй 6000 төгрөгөөс буулгах боломжгүй гэдгийг ч компанийн удирдлагууд тайлбарлалаа. Гэхдээ хөдөөд үйлдвэрлэл эрхлэх боломж бүрэн байгааг тэмдэглэв.

САНХҮҮГИЙН БЭРХШЭЭЛ ТУЛГАРЧ БАЙНА

Тэгвэл монголчуудын хувьд шинэ тутам боловч хэрэглээ нь өсөж буй нэгэн бүтээгдэхүүнийг танилцуулъя. Энэ бол шорлогны нүүрс. Хэн хүнгүй хөдөөг бараадаж, голын эрэг, ногоон зүлгийг зүглэдэг цаг хаяанд ирлээ. Голын эрэг дээр мах шорлон сэвээд зогсох хэчнээн сайхан. Ингэж зогсох иргэдийн тоо олширч, шорлогны нүүрсний хэрэглээ нэмэгджээ. Тиймээс шорлог болгох зориулалтын түлшийг монголчууд үйлдвэрлэж байна. МСРТ компани модны хаягдал ашиглан илчлэг өндөр, утаа багатай түлш бүтээжээ.

БНСУ-ын технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн чанарын хувьд олон улсын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц болохыг ч тогтоожээ. Тиймээс экспортлохоор зэхэж буйгаа компанийн гүйцэтгэх захирал Д.Бямбадаш хэлэв. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ Зүүн Азид өндөр байдаг аж.

МСРТ компани дотоодын түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тодруулбал, модны үртэс тэргүүтэй хаягдлаар модны нүүрс хийдэг. Энэ ч утгаараа дэлхийд өрсөлдөх бас нэгэн монгол брэнд. Гэвч үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд санхүүжилтийн бэрхшээл тулгарч байгааг уламжиллаа.

БОРЛУУЛАХ СҮЛЖЭЭ СУЛ БАЙНА

Тэгвэл Эрдэнэтийн зэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус ордын овоолгод олборлолт хийж, катодын зэс үйлдвэрлэдэг "Эрдмин” компани түүхий эдээрээ цахилгааны утас, уртасгагч залгуур бүтээж байна. Тус компани Германы тоног төхөөрөмж, ОХУ-ын технологиор эрчим хүч түгээгч үйлдвэрлэжээ. "Гэвч зах зээлийн багтаамжаас шалтгаалан үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглаж чадахгүй байна” компанийн захирал Ж.Баатар ярилаа.

Бас гадаад зах зээлд нийлүүлэхээр оролдсон ч арга мухарджээ. "Учир нь урд болон хойд хөрш ийм төрлийн бүтээгдэхүүнд импортын өндөр татвар тавьдаг. Ингэснээр нэгж бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, өрсөлдөх чадвар нь буурсан. Гадаадын орнууд үндэсний бүтээгдэхүүнээ ингэж хамгаалдаг” гэж "Эрдмин” компанийн захирал Ж.Баатар хэлэв.

Тус компанийн бүтээгдэхүүн үнийн хувьд ОХУ-аас хямд, чанараар Хятадынхаас хавьгүй илүү гэж компаниас мэдээлсэн. "Эрдмин” компани бүтээгдэхүүнээ гурван сүлжээ дэлгүүрээр борлуулдаг. Монголын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэхэд борлуулалтын сүлжээ сул байгааг ч уламжилж байна. Учир нь томоохон дэлгүүрүүд бүтээгдэхүүний орлогын 30 хувийг авна гэдэг аж. Ийм нөхцөлд үйлдвэрлэгчид ашиг олох боломж бараг байхгүй хэмээн компанийн удирдлага хэллээ.

Ийнхүү Монгол орон даяар үйлдвэрийн хүрд эргэж байна. Харин энэ эриний шинэ бүтээгдэхүүнийг өлгийдөн авч, брэнд болгоход бодит сорилтууд тулгарсаар байна. 

Г.Байгал

Засгийн газрын мэдээ

Үйлдвэржилт ба сорилт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани