- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Таван толгойн гэрээг "гацаасан" шалтгаан
Таван толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг зогсоосонтой холбоотой асуудлыг улстөрчид ярьсаар:.. Гэвч тэд тархи угаасан, улстөржүүлэх тайлбар хийж байгаа нь харамсалтай. Тэгвэл тэр гэрээг "гацаасан” зөвхөн нэг шалтгааныг тайлбарлая.
Таван толгойн хөрөнгө-оруулалтын гэрээний ‘‘Нэмэлт хайгуул хийх, нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх” гэсэн хэсгийн 2.2-ын (а), (с), (с1) зүйл заалтыг харъя:
Таван толгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээний 2.2 дахь хэсгийн (а) Төслийн компани (Төслийн компани гэдэг нь Энержи Ресурс компани юм) Цанхийн талбайн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт хайгуулын ажил хийнэ; мөн хэсгийн (с) Төслийн компанийн хийсэн хайгуулын ажлын явцад тогтоогдсон буюу үйлдвэрлэлд тохиромжтой гэж үзсэн нэмэлт нөөцийг Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрөлд нэмэлт нөөцөөр бүртгэх бөгөөд Төслийн компани нь Уул уурхайн үйл ажиллагааныхаа хүрээнд уг нөөцийг ашиглах, олборлох эрхтэй байна”.
Энэ хоёр заалт уншаад өнгөрөхөд энгийн харагдана. Төслийн компани буюу Энержи Ресурс нь нэмэлт хайгуул хийх юм байна, тэгээд олсон нөөцийг ашиглах эрхтэй. Тэгээд болохгүй зүйл юу байна гэж бодохоор... Тэгвэл энэ заалтын үр дагавар ямар ноцтой болохыг тайлбарлая.
Төслийн компани (Гэрээнд зааснаар Люксембургийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Энержи Ресурс Корпораци”, Хятадын "Шенхуа” хамтарсан "Энержи Ресурс” компани) Цанхийн талбайн нөөцийг нэмэгдүүлэхээр нэмэлт хайгуул хийнэ гэсэн энэ заалтад нэмэлт хайгуул хийх газар нутгийн хязгаарлалт байхгүй. Иймээс энэ заалтаар тус компани нь гэрээнд заасан Цанхийн ордыг төдийгүй таамаг нөөц тогтоогдсон Тавантолгойн бүлэг орд болох Бортээг, Ончхараат, Оорцог, Бортолгой гэсэн ордуудад хайгуул хийж тогтоосон нөөцийг ашиглах, олборлох эрхтэй болно.
Энэ аргаар "Энержи Ресурс” компани нь Таван толгойн ордыг бүхэлд нь авах юм. Цанхийн талбайд хөрөнгө оруулалт хийх гэрээ нь хайгуул нэрийн дор Таван толгойн бусад бүх лицензит талбайг бүгдийг нь авах заалтыг өөртөө агуулж байна. Таван толгойн нүүрсний орд бол дэлхийн коксжих нүүрсний хамгийн том орд гэдгийг энэ дашрамд сануулах нь зүйтэй.
Гэхдээ зөвхөн үүгээр зогсохгүй, нэмэлт хайгуул хийх газар нутгийн хязгаарлалт гэрээнд байхгүй учир Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт нүүрсний хайгуул хийж, тогтоогдсон нөөцийг өөртөө авах боломжтой. Өөрөөр хэлбэл, гэрээний дээрх заалтуудаар тус компани Таван толгойн нүүрсны ордыг ашиглахын зэрэгцээ нүүрсний нэмэлт хайгуулыг Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт хүссэн газраа хийж тогтоогдсон нүүрсний нөөцийг өөртөө авах эрх олгогджээ. Монгол Улс нутаг дэвсгэрийнхээ 47 хувьд ашигт малтмалын хайгуул хийсэн бөгөөд одоогоор 158 орчим тэрбум тонн нүүрсний таамаг нөөц тогтоогдсон болно. Энэ нь дэлхийд гуравдугаар байрт орох үзүүлэлт юм. Дэлхийд АНУ 247 тэрбум тонн нөөцөөр тэргүүлдэг бөгөөд ОХУ 174 тэрбум тонн нөөцөөр удаалдаг. Манай урд хөрш БНХАУ 114,5 тэрбум тонн нөөцтэй.
Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 30 жил, сунгалтын 30 жил буюу нийт 60 жилийн хугацаанд "Шенхуа Энержи” гэдэг Хятадын төрийн өмчит аварга компанийн хөрөнгө оруулалт бүхий ‘Энержи Ресурс" компани Монгол Улс даяар нүүрсний хайгуул хийж олсон бүх нөөцийг өөртөө бүртгэж, олборлох эрхтэй байна гээд үзэхээр энэхүү заалт нь Монгол Улсын эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх хэмжээний агуулгыг илэрхийлсэн байгаа гэдэгтэй маргах монгол хүн эрхбиш гарахгүй болов уу гэж найдах юм.
Ингээд Гэрээний 2.2 (а), 2.2 (с) хоёр зүйл ангийг нэгтгээд үзэхээр ерөөсөө энэ заалт нь Цанхийн ордоос гадна Монгол Улсын нүүрсний нийт нөөцийг ямар ч хязгааргүй олж эзэмших, олсон баялгийг нь өөрсдөө авах эрхийг баталгаажуулжээ.
Мөн Гэрээний 2.2 (с)) заалт "Нэмэлт хайгуулын ажилд зарцуулсан Төслийн компанийн зардлыг энэхүү гэрээний 9.2 (i) хэсэгт заасны дагуу Төслийн компанийн татвар ногдох орлогоос хасч тооцно" гэжээ. Энэ заалтын үр дагаврыг тайлбарлая. Хэрвээ Энержи Ресурс компани нэмэлт хайгуулын явцад нөөц олдвол, гаргасан зардлыг татвараас суутгахын дашрамд олсон бүх нүүрсний нөөцийг эзэмших, ашиглах олборлох эрхтэй. 2) Хэрвээ нэмэлт хайгуулын явцад нөөц олдохгүй бол хайгуулд гаргасан зардлыг гэрээний 9.2 (i) дагуу татвараас суутгаж хохиролгүй болно. Цанхийн талбайгаас гадна Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт 60 жилийн хугацаанд нүүрсний хайгуул хийгээд нүүрс олсон ч олоогүй ч уг хайгуулын ажилд гаргасан зардлаа татвар ногдох орлогоос буцааж суутгаж авна.
Тэгэхээр Хөрөнгө оруулалтын гэрээний 2.2 Нэмэлт хайгуул хийх, нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх хэсэг тэр чигтээ Монгол Улсын эдийн засгийн язгуур эрх ашгийн эсрэг бодлого бөгөөд, геополитикийн давхар сөрөг нөлөө Монголд үүсэх нь тодорхой байна. Учир нь Монгол Улсын нийт экспортын 90 хувийг ашигт малтмал эзэлдэг бол энэ 90 хувийн 60-аас дээш хувийг дангаараа нүүрс эзэлдэг.
Монгол Улсын экспортын орлогын 60 гаруй хувийг бүрдүүлдэг нүүрсний нөөцөд гадаадын компани бүрэн хяналт тогтоож байгаа нь Монголын эдийн засгийн онцгой, стратегийн ач холбогдолтой баялагт нэгэн жаран (60), түүнээс дээш хугацаагаар (магадгүй хязгаагүй үргэлжлэх) хянаж, улмаар Монгол Улсын эдийн засагт бүрэн хяналт тогтоох эрсдэлийг үүсгэж байна. Энэ бүгдийг нэгтгээд үзвэл, Монгол Улсын Засгийн газрын алдаатай буруу шийдвэрийн үр дүнд Т аван толгой нүүрсний ордоор тогтохгүй Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт байгаа нүүрсний нөөцийг эзэмших, ашиглах эрхийг Хятад улсын төрийн өмчит компани олж авч байсан болно. Ийм гэрээг л миний удирдсан 10 гишүүнтэй УИХ-ын Ажлын хэсэг "гацаасан” болно.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн дарга Л. Эрдэнэчимэг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||