- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
MMC "haircut"-д орох уу, дампуурлаа зарлах уу
Түүхий эдийн үнэ 1999 оноос хойшхи хамгийн доод түвшиндээ хүрснээр дэлхий даяар уул уурхайн компаниуд бэлэн мөнгөний хомсдолд орж бараг бүх компани өр төлбөрийнхөө асуудал дээр амлалтдаа хүрч чадахгүйд хүрээд байна. Нүүрсний үнэ гэхэд л сүүлийн таван жилийн дотор 60 хувиар уналаа.
Үүний гол шалтгааныг Хятад улсын эдийн засгийн бүтцийн шинэчлэл, түүний өсөлтийн удаашралтай холбон тайлбарлаж байгаа. Хятад улсын нүүрсний хэрэглээ гэхэд л өнгөрсөн гурван жилийн хугацаанд агшиж 2014 оноос хойш хэрэглээ болон үйлдвэрлэл жилд дунджаар гурван хувь буурч байгаа бөгөөд энэ жил мөн хоёр орчим хувийн бууралттай байна хэмээн тооцоолсон байна.
Ийнхүү түүхий эдийн үнийн уналт, Хятадын зах зээлийн хумигдлаас үүдэн Азийн томоохон уурхайнууд жишээлбэл PT Berau Coal Energy, Winsway Enterprises Holdings, Hidili Industry International Development, Homebuilder Kaisa Group Holdings Ltd команиуд өнгөрсөн онд гаргасан бондын төлбөрөө ч төлж чадаагүй юм. Winsway, Хятадын коксжсон нүүрс импортлогч, гэхэд л 309.2 сая ам.долларын бондын хүү болох 13.2 сая ам.долларын төлбөрийг өнгөрсөн онд төлж чадаагүй ба үүнийхээ улмаас дефолт болсон байдаг.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд л уул уурхайн акулуудын нэг Peabody energy сүүлийн дөрвөн жил дараалан алдагдалтай ажилласнаар өнгөрөгч сарын дундуур төлөх ёстой байсан зээлийн хүүгийн төлбөрийг төлж чадаагүй ба 30 хоногийн дотор төлж амжихгүй бол дампуурлаа зарлаж болзошгүй хэмээн мэдэгдэж байгаа билээ.
Яг энэ нөхцөл байдал манай нүүрс экспортлогчдод ч хүндээр тусч байна. Хэдхэн жилийн өмнө Хонгконгийн хөрөнгийн зах дээр IPO хийж 650 сая доллар босгож, нэгж хувьцаа нь 10 хонконг доллар хүрч байсан Mongolian Mining Corporation өнөөдөр нэгж хувьцаа нь 0.05 хонконг доллар, зах зээлийн үнэлгээ нь 426 сая хонконг доллар буюу 54 сая ам.доллараар хэмжигдэж байна. Өнгөрсөн хоёр жилд тус компани нийт 470 орчим сая долларын алдагдалтай ажилласан гээд бодоод үзэхэд л ямар хүнд үеийг туулж байгааг анзаарч болно. Улмаар ММС компани өнгөрөгч сарын 22-нд төлөх байсан 93 сая ам.долларын зээлийн төлбөр, 29-нд төлөх байсан 600 сая ам.долларын бондын хүүгийн төлбөр 26.6 сая ам.долларыг цаг хугацаандаа төлж барагдуулж чадаагүй билээ. Гэхдээ тус компанийг дампуурсан мэтээр ярьж байгаа нь буруу ойлголт юм. Компанид үүссэн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хэд хэдэн янзаар дүгнэн авч үздэг. Зээлдэгч төлөх ёстой байсан өр төлбөрөө цаг тухайд нь төлж чадалгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхийг дефолт хэмээнэ.
Харин төлбөрийн чадварын хүндрэлд орж дефолт зарласан компанийн асуудлаар өөр компани эсвэл зээлдүүлэгчийн хүсэлтийн дагуу шүүхийн оролцоотойгоор шийдвэр гарахыг дампуурал хэмээн ойлгодог.
Санхүүгийн эдгээр үүссэн нөхцөл байдлын хувьд компанийн санхүүгийн үзүүлэлтүүд өөр өөр байдаг. Жишээлбэл компанийн хөрөнгө нь өр төлбөрөөсөө их боловч хөрвөх чадваргүй болсон байвал компанийг төлбөрийн чадварын хүндрэлтэй байдалд орж байна гэж үзэх. Хэрэв компанийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өр төлбөрөөсөө бага болж эхлэвэл компанийг дампуурч байна гэж үзэх. Тэгэхээр MMC-ийн хувьд үүсээд байгаа нөхцөл байдал нь сонин хэвлэлээр болон ам дамжин яригдаж байгаа шиг компанийн дампуурал биш зээлийн төлбөрүүд дээрээ дефолт болсон гэж ойлгож болохоор. Ийм нөхцөл байдалд орсон компаниуд зээл олгогч, бонд эзэмшигч нартай харилцан тохиролцон зээлийн бүтэц, нөхцлөө өөрчлөх замаар асуудлыг шийдээд явах тохиолдлууд зөндөө байдаг. Энэ ч утгаараа ММС зээлийн бүтэц, нөхцөлийг шинэчлэх хэлэлцээрийг эхлүүлээд байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Зээлийн бүтэц, нөхцөлийг өөрчлөх олон төрлийн арга хэрэгсэл байдаг. Жишээлбэл арай хөнгөн нөхцөлтэй, урт хугацаат бага хүүтэй зээл авах замаар өмнөх өрөө төлөх буюу дахин санхүүжүүлэх эсвэл зээлдүүлэгч зээлдэгч нар тохиролцох замаар зээлийн хэмжээг бууруулах. Үүнийг "haircut" гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч бүгдийг алдснаас багыг ч гэсэн эргүүлж авах хэлэлцээрийг хийнэ гэсэн үг юм. 2002 онд Аргентины өрийн 25-35 хувийг л зээлдүүлэгчид авсан байдаг. Олон улсын шинжээчид Хятадын баримталж буй эдийн засгийн бодлоготой уялдан эрчим хүчний болон коксжих нүүрсний хэрэглээний бууралт цаашид ч үргэлжлэх хандлагатай мөн Хятадын дотоодын хэрэглээ буурах тусам экспортын хэмжээ нэмэгдэж ханшийг бууруулах эрсдэлтэй гэж үзэж байгаа ба нүүрсний зах зээлийн байдал ойрын үед сэргэх ирээдүйгүй хэмээн таамаглаж байна.
Энэ нь ММС компани болон манай дотоодын нүүрс экспортлогчдын хувьд таагүй ирээдүй хүлээж байна гэсэн үг. Ийм нөхцөл байдлын улмаас ММС компанийн бонд эзэмшигчид "haircut" хэлэлцээрт орох магадлал өндөр, эсхүл компанийн бүтцийн өөрчлөлт хийх замаар асуудлыг шийдэж ч магадгүй (дампуурлаа зарлах нэг хэлбэр), гэхдээ өөр нэг гарц байгаа нь Засгийн газрын санхүүгийн тусламж байхыг ч үгүйсгэхгүй юм.
Эх сурвалж:
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||