- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ММС болон Энержи Ресурс компани их өрөө төлүүлэх гэж зорьжээ
Хаврын чуулганы нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд Таван толгойн ордыг ашиглах эсэх тухай онцлон мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ "Одоогоос яг нэг жилийн өмнө энэ танхимд УИХ-ын чуулганы нээлтээр Таван толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол улсын эрх ашигт нийцээгүй тухай, мөн энэ гэрээг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга, дэд дарга нар нэгдсэн байр суурьтайгаар энэ асуудалд хариуцлагатай хандсан. УИХ-ын Ажлын хэсэг гэрээнүүдийг шалган дүгнэлт гаргасан. Тавантолгойн ордыг ашиглах компани санхүүгийн хувьд боломжгүй болсон. Харин хөрөнгө оруулалтыг хийх боломжгүй байсан талаар тус компани зээлийн төлбөрөө хийх чадваргүй болсноо саяхан зарласан. Энэ байдал нь УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр батлагдаж байгаа.
Түүнчлэн ММС болон Энержи Ресурс компани нь олон улсын банк, санхүүгийн байгууллагад тавьсан өөрсдийн их хэмжээний өрийг Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрийн дор хаах зорилготой байсан. Энэ асуудлыг УИХ-ын Ажлын хэсэг илрүүлсэн. Компанийнхаа өрийг төрийн өмчийн ашигт малтмалын ордоор хаах санаархлыг УИХ хэзээ ч зөвшөөрөхгүй.” онцлов.
"Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгойн ордыг ашиглах лицензтэй хэдий ч хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 2,5 сая иргэн, дотоодын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг үнэгүйдүүлсэн. Тэдний ашиг сонирхол, эрх ашгийг зөрчсөн гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг УИХ-аас анхааруулав.
Хууль зөрчсөн гэрээг зогсоогоогүй бол ард түмний өмч төдийгүй Тавантолгойн орд өнөөдөр Кэйманы арлын офшор бүс дэх ММС компанийн өрийн төлбөрт гадаадын компанид бүрэн шилжих байжээ. Мөн тус компанийн "Энержи ресурс” охин компани ч өр багтаж байгаа юм.
Энэхүү УИХ нь нэг жилийн байтугай хэдэн арван жилийн алсыг харсан, Монголын эрх ашгийг дээдэлсэн шийдвэр гаргаж чаджээ.Харин одоо Тавантолгойн нүүрсний ордыг Монгол улс цаашид хэрхэн ашиглах вэ гэсэн асуудал үлдэж байгаа юм. Тавантолгойн нүүрсний орд бол коксжих нүүрс, чулуун нүүрс аль алиныг нь агуулсан дэлхийд ховорт тооцогдох том орд юм байна.
Тавантолгойн ордын коксжих нүүрсийг манай Засгийн газар дэлхийн зах зээлийн үнээр борлуулахаар болжээ. Үүний тулд Ухаа худаг-Гашуунсухайт,Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг барьж дуусгах шаардлагатай гэж чуулганы үеэр мэдэгдэж байлаа.
Хамгийн гол нь Тавантолгойн ордын чулуун нүүрсийг байгалийн хий болгон хувиргаж Улаанбаатарыг утаагүй түлшээр хангах зорилготой гэлээ. Үлдсэн хэсгийг нь хуванцар эдлэлийн үндсэн түүхий эд болгож, Япон Улс руу болон бусад орны зах зээлд экспортлохоор хэлэлцэж байна. Эдгээр арга замууд нь Тавантолгойн ордыг Монголын иргэдэд хамгийн үр өгөөжтэй ашиглах бодитой үр дүн гарна гэж үзжээ.
Б.Учирмаа
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||