Орост авсан хориг арга хэмжээний улмаас Канадын олон компани хохирол амсахыг сайн ойлгож байгаа боловч Канад улс Барууны бусад орноос нүүр буруулах боломжгүй гэж Канадын Үйлдвэрийн сайд Жеймс Мүүр хэлжээ.
Түүнчлэн тэрээр компаниуд Канад улсын гадаад бодлогын үндсэн зарчмыг хүндэтгэж, өөрсдөө шинэ зах зээл олж авахад идэвхтэй ажиллаж, хямралыг даван туулах хэрэгтэй гэж хэлсэн байна. Хориг арга хэмжээний улмаас нэн түрүүнд Канадын уул уурхай, иргэний агаарын тээвэр, мах нийлүүлэлтийн салбарын пүүс компаниуд хохирол амсах эрсдэлтэй бөгөөд Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч өгөхийг шаардаж байсан юм.
А.Цацралт