Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Аз жаргалаа алтаар арилжсан хүмүүс

Аз жаргалаа алтаар арилжсан хүмүүсОлон зуун жил сувд экспортлогч орон байсныг нь эс тооцвол эргэлдэх хөрөнгө гэх юмгүй, Булангийн орнууд дундаа хамгийн ядуу нь байсан Катар ердөө хагас зуун жилийн дотор бүс нутгийнхаа төдийгүй дэлхийн хамгийн чинээлэг улсын нэг болжээ."Forbes” сэтгүүлээс гаргасан саяхны судалгаагаар тус улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд нэгт орж, иргэн бүртээ жил бүр дунджаар 100 мянган ам.доллар хүртээдгээрээ хамгийн чинээлэг улсаар тодроод байна. 150 орчим жил Аль-Танигийн удмынхны мэдэлд буй энэ нутаг 1971 он хүртэл Британийн эзэмшил байв.

Харин Бахрейны жишгийг дагаж, тусгаар тогтнолоо зарлахдаа Арабын Нэгдсэн Эмиратын бүрэлдэхүүнд багтахаас татгалзсан түүхтэй. 1940-өөд оны сүүлчээр газар нутгийнх нь ихэнх хэсгээс газрын тос илэрсэн бөгөөд нефтиэс гадна байгалийн хийн асар их нөөцтэй гэдэг. Дэлхийн хэмжээнд тогтоогдсон байгалийн хийн бүх нөөцийн 15 хувь нь Катарын нутагт бий. 1995 онд хаан эцгээ суудлаас нь буулгаж, засгийн эрхэнд гарсан Хамад бин Халифагийн хаанчлал дор Катар орон өөрчлөгдөн, либерал замыг сонгожээ.

Улс төрийн энэхүү шинэчлэл газрын тос, байгалийн хийн арвин нөөцийг нь эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын сан хөмрөгийг баяжуулсаар байна. Гэвч бэл бэнчинтэй болсон гээд катарчууд сэтгэл хангалуун амьдарч байна уу? 

Катарын нийслэл Доха хот жилийн өдийд сэрүүхэн байдаг. Харин хэдэн долоо хоногийн дараа энд аагим халуун болж, тэсэж тэвчихэд бэрх болно. Тэр үед гудамж талбай эзгүйрч, хүн бүр агааржуулагч, сэнс бараадан барилга байшиндаа бүгнэ. Дохагийн иргэд одоохондоо гадаа гудманд тайван амгалан суух бөгөөд эргэн тойронд нь гэнэтхэн "ургаж” гарч ирэх шил, толь болсон барилга байшин, ган төмөр байгууламжуудыг далдхан түгшүүр нуугдсан харцаар ширтэх ажээ.

Катарын их сургуулийн багш, социологийн ухааны доктор Кальтам Аль-Ганимийн хэлснээр катарчууд хотжихийн хэрээр гэр бүлсэг байдлаа алдаж, эд агуурс руу хошуурч, материаллаг соёлд нэрвэгдээд байгаа гэнэ. "Энэ нь олон улсад байдаг л зүйл. Катар юугаараа өөр вэ” гэж та гайхаж магад.

Дэлхийн аз жаргалын индекст чинээлэг орнуудаас Катар улс л хамгийн доогуур байр эзэлжээ. Катарчууд нийгмийн халамж, үйлчилгээ, амар тайван байдал, төр засагтаа итгэх итгэл зэргээрээ дээгүүрт орсон ч байгаль орчин сүйдсэнд, нийгэм нь дэндүү хурдан өөрчлөгдсөнд сэтгэл дундуур явдаг байна. Доха хотын хаана ч энэ байдлыг мэдэрч болно. Хотын энд тэндгүй хэзээ дуусах нь тодорхойгүй зам засвар, барилгын ажил үргэлжлэх бөгөөд үүнээс болж замын түгжрэл ихсэж, хотын иргэд байнга л яарч, бухимддаг гэнэ.

Орон нутгийн телевизийн мэдээлснээр гэрлэлтээ бүртгүүлж буй катарчуудын дунджаар 40 хувь нь салж, нийт хүн амын гуравны хоёр нь хэт тарган болжээ. Катарчууд төрөөсөө боловсрол, эрүүл мэндийн төлбөргүй үйлчилгээ, баталгаат ажлын байр, хямд сууц, тэр бүү хэл үнэгүй ус, цахилгаанаар хангагддаг ч энэ элбэг дэлбэг байдал нь эргээд олон саад бэрхшээл үүсгэж байна. "Сургууль төгсөгчид дор хаяж 20 ажлын санал хүлээж авдаг. Хүн бүр зөв сонголт хийх хүндхэн сорилттой тулгарч, нийгмийн сэтгэлзүйд дарамт үүсэж байна” гэж Катар дахь Америкийн их сургуулийн нийгэм судлаач хэлэв.

Тус улсын хөдөлмөрийн насныхны долооны нэг хувь нь л Катарын уугуул иргэд бөгөөд хамгийн таатай ажлын байруудаа катарчууд гаднынханд алдах нь нэмэгдсээр байна. Энэ нь ажилдаа сэтгэл хангалуун бус, хэдий их мөнгө олдог ч ямар нэг зүйлээ бусдад булаалгаж, хүний нутагт байгаа мэт мэдрэмж тээж явдаг хүний тоог өсгөжээ. Катарчууд хөгжилд хэт яарч, нийгмийн энэ мэт үнэт өвөө, цаашилбал гэр бүлийн үнэ цэнийг ч алдаж эхэлсэн гэнэ. Өдгөө катар хүүхдүүдийн олонх нь Филиппин, Индонез, Балбаас ирсэн асрагчдын халамжинд хүмүүжиж, эцэг эхээсээ тусдаа төлөвшин, зарим нь бүр тусдаа сууцанд амьдарч байна. 

Доха хотын иргэн, 60 эргэм настай Умм Халаф гэдэг эмэгтэй залуу байх үед нь амьдрал энгийн, сайхан байсан тухай дурсан "Бид ураг саднаараа нийлж, айлсан амьдардаг байсан. Тэр үед зовох юмгүй, бүх зүйл ойлгомжтой, энгийн байжээ” гэж ярилаа.

Доха хотын баруунтаа орших Умм Аль-Афай буюу Могойн газар нэртэй нутагт байх сангийн аж ахуйн эзэн Али Аль-Жехани мөн тэр цагийг дурсаж "Өмнө нь гараа хөдөлгөсөн хүмүүс л мөнгөтэй байсан бол одоо ажилласан, ажиллаагүй ялгаагүй бүгд л хөрөнгөтэй болж. Засгийн газар тусалж байгаа нь энэ гээд иргэддээ амьдралын амтыг мэдрэх боломж олгохгүй байна. Бүх зүйл дэндүү хурдан өөрчлөгдөж байна. Бид алт, мөнгөтэй болох гээд аз жаргалаа өөрсдийн гараар үгүй хийсэн” гэж ярив.

Катарын нийгмийн хурдацтай өөрчлөлт, бүтээн байгуулалтын төлөөх улайрал 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг тус улс зохион байгуулахаар төлөвлөж буйтай холбоотойгоор бүр ч эрчтэй болжээ. Катарчууд энэ наадмыг зохион байгуулахад 200 тэрбум ам.доллар зарцуулна гэж ам гараад байгаа. Үүнийгээ ч хотойхгүй биелүүлнэ. Гэвч катарчуудын олонх нь ДАШТ-ээс болж өдөр тутмын амьдралынх нь хэмнэл бүр алдагдаж, дарамт үүсэх вий гэж эмээж байна.

"Катарчууд айж байгаа. Дэлхий нийт гэнэтхэн л биднийг сонирхож эхэллээ. Бусад оронтой харьцуулахад бид хаалттай нийгэмд амьдарч сурсан. Гэтэл энэ наадмыг үзэх гэж манай жижиг оронд олон хүн ирнэ. Эрх баригчид энэ тэмцээнийг зохион байгуулах гэж дэндүү улайрч байгаа нь энгийн иргэдэд түвэгтэй байна” гэж Мариам Даруж гэдэг сэтгүүлч бичжээ.

Энэ үг бусдад ойлгомжгүй сонсогдож мэднэ. Гэхдээ дээр дурдсан Катар дахь Америкийн их сургуулийн нийгэм судлаачийн хэлснээр катарчууд өмнө нь ойлгож мэддэг байсан бүхнээ, өөрсдөд нь хамаатай хэмээн үнэлж ирсэн болгоноо 20-иодхон жилийн дотор алдсан болохоор дэлхий нийтийн анхаарал тэдэнд хүнд тусаж байгаа нь аргагүй юм.

BBC
Орчуулсан Г.Лхагвадулам
politik.mn
Аз жаргалаа алтаар арилжсан хүмүүс
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани