Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголд хөрөнгө оруулагчдыг залилсан этгээд Монголыг муугаар сурталчилж явна

 

Монгол Улсыг "ашигт малтмалын арвин нөөц баялаг” хэмээх төсөөллөөр гадаадын хөрөнгө оруулагчид ид сонирхож байх үед Мiningolia гэж нэрийдэх наад захын хэрэг байлаа. Чухам тэрхүү хөөсрөлийн үед Монголд хөрөнгө оруулагчид эдийн засгийн үр ашигтай төслүүдийг санал болгож байсан ч тэдний дунд санхүүгийн луйвар хийх шуналтнууд ч бэлэн загвартайгаа хамт шургалсны нэг сонгодог гэмээр жишээ нь Мохамед Ибрахим Мунши юм.
Олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сангийнхны хувьд танил болсон луйврын схемийг эзэмшиж, үүгээрээ тэдний мэдээллийн санд бүртгэгдсэн Мо Мунши хэмээх пакистан эр уул уурхайн шуум үүсч байх үед Монголд хөл тавьж, нүүрсний орд газрын лицензээр барьцаалан 180 сая орчим ам.долларын санхүүжилтыг татсан нь тогтоогдоод байгаа талаар бид өмнөх дугаарууддаа мэдээлсэн.
Тэрбээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас IPO хийх замаар биш гэрээний зарчмаар их хэмжээний мөнгө татан төвлөрүүлсэн ч тэдний өмнө ямар ч хариуцлага хүлээлгүй хэтэрхий урт хугацаанд таг чиг болсон тул өдгөө хуулийн байгууллагын хаалга татжээ.
Бритиш Виржинийн арал хэмээх оффшор бүсэд бүртгэлтэй толгой компанийнх нь охин компаниуд Монголд ашигт малтмалын лиценз эзэмшдэг бөгөөд тэдгээрийн нэрээр дээр дурдсан 180 сая орчим ам.долларыг зээлж авсан гэдгийг хуулийн байгууллага тогтоогоод байгаа. Хамгийн гол асуудал нь гэвэл Мо Мунши зээлдэгчийн хувиар хэний ч өмнө хариуцлага хүлээгээгүй, хүлээх ч бодолгүй, цаашилбал анхнаасаа залилах төлөвлөгөөтэй байсан нь өнөөдөр ил болжээ.
Үүний цаана Монголын ард түмний баялаг /үүнийг Үндсэн хууль тодорхой заасан байдаг/ болох ашигт малтмалын маш олон тооны лиценз санхүүгийн луйврын хэрэгсэл болж ашиглагдсан нь анхаарал татаж буй юм. Тэдгээр ордын баялагт түшиглэсэн компанийн нэр дээр хөрөнгө оруулагчдаас зээл авахдаа "Хувьцаа захиалгын гэрээ” байгуулж байсан ч тэдгээрт хувьцаа олгоогүй өдийг хүрчээ. Ийм хохирогчдын нэг нь "Моннис” компани бөгөөд 2010-2011 оны хооронд 25.5 сая ам.долларыг Хувьцаа худалдан авах гэрээний нөхцөлөөр Мо Муншигийн компанид өгсөн ч өнөөдрийг хүртэл тэндээс хувьцаа, ашиг хүртэх нь бүү хэл, анх гэрээ байгуулсан Мо Муншиг ч дахин олж хараагүй байгаа юм. Энэ хугацаанд Мо Мунши "Моннис Интернэйшнл” компанийн захирал Б.Чулуунбаатарт жилдээ нэг удаа шинэ жилээр мэндчилгээ дэвшүүлсэн мэйл л ирж байжээ. Мо Муншигийн шинэ жилийн мэндчилгээг авахын тулд 25.5 сая ам.доллараа өгөөгүй нь тодорхой учраас Б.Чулуунбаатар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгээд ч Мо Мунши хэмээх зартай этгээдэд мөнгөө дээрх байдлаар алдсан хөрөнгө оруулагч ганц Б.Чулуунбаатар биш учраас хилийн чанадад ч нэг бус хуулийн этгээд түүний эсрэг гомдол гаргаад байгаа. Энэ тоолонд Баянхонгор аймгийн Шинэжинст, Говь-Алтай аймгийн Зээгтийн нүүрсний ордын лицензийг эзэмшдэг Гоби Коул энд Энержи компанийн нэр сөхөгдөж байдаг. Яагаад гэхээр тус компанийн нэр дээр гадаадын томоохон компани, хөрөнгө оруулалтын сангууд нийтдээ 180 сая ам.доллар орчим зээл өгсний дотор БНХАУ-д бүртгэлтэй Ориго Партнерс Пи Эл Си компани 15 сая ам.доллар, Арабын Аабар сан 90 гаруй сая ам.доллар, Малайзын Засгийн газрын мэдлийн Тэтгэврийн сангаас 1MDB компанийн нэрээ авсан дөрвөн тэрбум ренгит, хөрөнгө оруулалтын Capital Group-ийн 3 сая ам.долларын хөрөнгө оруулалт, мөн "Моннис интернэйшнл” компани 25.5 сая ам.доллар бичигдэж байна. Эдгээрээс Малайзын Тэтгэврийн сан зээлийн асуудлаа улстөрийн түвшинд маш хүчтэй тавьж байгаа бөгөөд тус улсын эрхбаригчид оролцсон дээрх мөнгөний хойноос АНУ-ын Холбооны мөрдөх товчоо мөрдлөг явуулж буй талаар олон улсын мэдээллийн агентлагууд жил гаруйн өмнөөс цацаж эхэлсэн юм.
Монголын цагдаагийн байгууллагад шалгагдаж, хил давах эрхгүй болчихоод байгаа Мо Мунши өөрийнхөө буруутай үйлддүүдийг хүлээн зөвшөөрсөн ч бусдад учруулсан хохирлоо барагдуулах асуудлаас зугтаж байгаа аж. Хачирхалтай нь үүнээс өөрөө бултахын тулд эхнэр Д.Уранбилэг рүүгээ бүхнийг түлхэж, тэрчлэн эхнэр биш хамтран амьдрагч гэж хэлдэг байна. Үнэндээ ч Мо Муншигийн эхнэр Д.Уранбилэг гэмгүй ч биш. Мо Мунши ихээхэн хэмжээний мөнгийг бусдаас залилан авахад Д.Уранбилэг, түүний эгч Д.Энхжаргал, хүргэн ах Л.Энхбаяр нар оролцсон, бүх банкны гүйлгээг тэрбээр эхнэрийнхээ болон өөрийнхөө нэрээр хийдэг байсан, орж ирсэн мөнгийг Д.Уранбилэгийн нэр дээрх Сурименежмент компанийн данс руу үйлчилгээний хөлс хэлбэрээр шилжүүлэн гаргаж авдаг байсан гээд олон баримт бий.
Гоби Коул энд Энержи компанийн нэрээр бусдаас "Хувьцаа худалдах гэрээ” гэгчээр их хэмжээний мөнгө татаж авахдаа үедээ тэрбээр "сайн чанарын коксжсон нүүрсний нөөцийг эзэмшдэг” гэж танилцуулж байсан ч үнэндээ бол Эрдэс баялгийн зөвлөлөөр нөөцийн хэмжээг ч тогтоолгоогүй байжээ. Одоо хэр нь хувьцаа өгнө гэж "хулхидсан” хөрөнгө оруулагчдадаа ордын нөөц, компанийн үнэ цэн, хувьцааны нэгжийн үнэ хэд болох, тэрчлэн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг ч мэдээлээгүй. Тэр ч бүү хэл хувьцаа эзэмшигчид нь хэн болохыг хүртэл нууж, өөр хооронд нь харьцуулдаггүй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн хурал огт хийж байгаагүй. Олон улсын аудит хийлгэсэн гэж амаар хэлдэг ч компанийн жинхэнэ эзэд болох хувьцаа эзэмшигчдэдээ ч тайлан балансаа ил болгодоггүйгээс нь харахад нэг бол тайлан балансаа аудитын компаниар огт хянуулж баталгаажуулаагүй, эсвэл бусдаас авсан хөрөнгө оруулалтын мөнгийг хувьдаа завшиж луйвардсан гэдгийг нь соёлтой агуулгаар илэрхийлсэн "тайлан гаргах боломжгүй, татгалзсан” гэсэн тайлбартай тайланг аудитын компаниасаа хүлээн авснаа нууж байгаа хэрэг биз. Ил тод мэдээлэх үнэн зүйл гэж байхгүй болохоор, магадгүй эхнээсээ л залилан мэхлэх зорилготой байсан учраас арга ч үгүй биз ээ. Тэр бүү хэл хэнээс хэрхэн мөнгө босговол дараа нь хэлэх үггүйгээр хариуцлагаас мултарч болохоо ч Мо Мунши шиг өндөр түвшний санхүүгийн луйварчид /энэ үгийг интернэт дэх түүний талаарх мэдээллээс авч хэрэглэлээ/ тооцоолдог бололтой. Яагаад гэхээр түүнд мөнгөө залилуулсан томоохон Хөрөнгө оруулалтын сангууд өнөөдөр энэ асуудлыг ил тод ярьж, хэл зарга үүсгэнэ гэвэл өөрсдөө л улам бүр эрсдэлтэй байдалд орох нь ойлгомжтой юм. Яг л банкны адилаар олон нийтийн итгэл дээр дөрөөлөн эх үүсвэр татаж, хөрөнгө бүрдүүлдэг Хөрөнгө оруулалтын сангууд тэдний мөнгийг Мунши мэтийн этгээдүүдэд эргэн төлөгдөх баталгаагүйгээр алдаж байдгийг мэдэх юм бол хэн ч дахиад мөнгөө хадгалуулахыг хүсэхгүй. Мо Муншид итгэн Гоби Коул компанид мөнгөө оруулсан хөрөнгө оруулагч нарыг "мөнгийг маань хэзээ эргүүлж өгөх вэ” гэж асуухад хариуд нь Мо Мунши "Монголын Засгийн газар авлигад идэгдсэн, намайг шахаж хавчсан, ашигт малтмалын зөвшөөрлүүдийг маань цуцалсан, нүүрсний үнэ унасан, хятадаас шууд хамааралтай, IPO хийх цаг нь болоогүй, хөрөнгө оруулсан та нар, би ч бас хохирлоо” гэх зэргээр буруу тайлбар өгч, өөрийнхөө хийсэн алдааг нууж, Монгол улс руу бурууг чихэж, тэдгээр хөрөнгө оруулагч нар Монголд дахин нэг ч долларын хөрөнгө оруулахааргүй болгож, Монголыг дэндүү муухайгаар сурталчилж явна. Хөрөнгө оруулагч нэрээр ямархуу луйврын схем хэрэгждэг, яаж тэд бусдын мөнгийг салгадгийг "Моннис” компани харин ч монголчууддаа хэлж сануулж, гашуун туршлагаасаа хуваалцах ёстой байх. Төрийн өндөр тушаалтнаар дамжуулан танилцсан түүхээсээ эхлээд бүгдийг ярьж өгвөл бусдадаа сургамж болно доо.
Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монголчууд гадаадын хөрөнгө оруулагчийг таньдаг болсон. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчид тавих шалгуураа тодорхой болгож, олон улсад нэр хүндтэй Ernst and Yang, KPMG, Deloitte гэх мэт аудитын компаниар тайлан балансаа хийлгэж "Бүрэн зөв тайлагнасан” гэж дүгнэсэн баталгаат тайлантай, үйл ажиллагаа, санхүүгийн байдал нь ил тод болсон, бирж дээр гарсан хөрөнгө оруулагчийг гадаадын хөрөнгө оруулагч гэх нь зүйтэй юм. Хүмүүс хэдийгээр муу хэлдэг ч Оюутолгой, Саусгоби Сэндс зэрэг компаниуд дээрх шалгуурыг хангасан, бирж дээр гарсан, үйл ажиллагаа нь ил тод явагддаг, "шилэн данстай болсон” компаниуд, гадаадын хөрөнгө оруулагчид Монголд олноороо бий. Харин тэдэнтэй адилхан "хөрөнгө оруулагч” нэр зүүсэн луйварчдыг бид ялгаж, салгаж таних хэрэгтэй болжээ. Энд яригдаж буй Мо Мунши Монгол Улсын Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагаа ч үл тоож, өнөөдөр ч гэсэн IPO хийнэ гэж бусдаас мөнгө залилж авах үйлдлээ үргэлжлүүлэн хийсээр явна, 10 жилийн дараа ч яг л энэ аргаа хэрэглэсээр байх нь гарцаагүй. Америк, Европын хөгжсөн орнуудад иймэрхүү луйварчид бизнес хийх, худал залилах ямар ч боломж байдаггүй. Иймд Монголын минь нэрийг барьж, хайгуулын лиценз олж авч гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нараас мөнгө босгож, казиногийн зарчмаар 5 доллар төлж, 100 болгож авч хувьдаа завших гэсэн Мо Мунши ийн луйварчдаас эх орноо хамгаалах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг анхаарах цаг нэгэнт болжээ.
Монгол Улс Хөрөнгө оруулалтын хуулиндаа гадаадын хөрөнгө оруулагчийг зөв тодорхойлж, шалгуурыг чангатгаж чадвал гар хоосон орж ирээд бусдыг луйвардан тэрбумтан болдог Мо Мунши шиг этгээдээс эх орноо хамгаалж чадна. Ийм л луйварчдаас болж манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт 20 гаруй хувиар багасч байгаа нь нууц биш юм.

Эх сурвалж:

Монголд хөрөнгө оруулагчдыг залилсан этгээд Монголыг муугаар сурталчилж явна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани