Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Даваацэрэн: Инновацийн бодлого гаргасан, сайн үр дүн авчирсан хүмүүсийг үр дүнгээр нь шагнана

2016-04-01 030

УИХ-ын дарга З.Энхболдыг Орхон аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийх үеэр "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн мэдээлэл хийсэн юм. Улс даяар яригдаж байгаа "Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирлууд еврогоор урамшуулал авдаг тухай, Улаанбаатар хотод өндөр үнэтэй орон сууцны дэмжлэг хүртсэн талаарх мэдээлэлд анх удаа тайлбар өглөө. "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн дээрх асуудлаар ярьсан яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Монгол улсын төр засаг надад, манай багт "Эрдэнэт үйлдвэр”-ийг удирдах ажилд ажиллахыг хүсч, энэ албан тушаалд томилсон юм. Би юуны өмнө хэлэхэд, төр засгийнхаа итгэлийг алдаагүй. З.Энхболд дарга ажил авсаны дараа надад шууд хэлсэн, "Танай Эрдэнэтэд УИХ-ын чуулган завсарлангуут манай гишүүд танай үйлдвэр дээр очно, урлаг, соёлын одод чуулдаг юм байна лээ. Чи Эрдэнэт үйлдвэрийг шахааны бизнесээс салгах ёстой” гэж хэлсэн. Үүний дагуу би гурван жил зүтгэлээ. Би ирээд хоёр зүйлийг онцолж багийнхандаа хэлсэн. Нэг тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өөрийн өртөг 6625 ам.доллар байна. Илүү өндөр үнээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна, үүнийг хэмнэе. Хэмнэлтийн бодлого хэрэгжүүлье. Хоёр дахь нь инновацийн бодлого хэрэгжүүлье, Монгол улс Инновацийн тухай хуультай, хэн илүү сэтгэж, хэн оюуны хөдөлмөрөө үйлдвэрлэлд нэвтрүүлж байна, тэр хүнд харамгүй шагнал өгнө гэсэн хоёр болзлыг тавьсан. Бид жил бүр 1000 инженерийн уулзалт зөвлөгөөнийг хийж байгаа. Инновацийн ажлыг эхлүүлчихсэн явж байгаа. Хэмнэлтийн бодлогын үр дүн хэрэгжээд явж байна. Гурван жилийн хугацаанд 259 тэрбум төгрөгийн үр ашгийг манай баг авчирчээ. Саяхан би хоёрдугаар сарын 26-нд энэ индэр дээрээс гурван жилийн хугацааны нэгдсэн тайлангаа тавьж байсан. Энэ тайлангаар 259 тэрбум төгрөгийн үр ашгийг манай баг авчирчээ гэж гарсан. Үүнээсээ бид бүх ажилчиддаа хүртээсэн. Үүний 10 хувь гээд байх юм байхгүй. Энэ нь 22.2 тэрбум төгрөгийг гурван жилийн хугацаанд бүх ажилчиддаа цалингаас нь гадна дэмжлэгийн эх үүсвэрээс олгосон. Өөрийнхөө өмнө хариуцлага хүлээсэн удирдлагын багтаа, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр нүүрээ улайлган явсан захирлууддаа би энэ хэмнэлтээс байр авч өгсөн. Гэхдээ өмнөх үеийн орлогч захирлууд үйлдвэр дээр шахаа хийчихээд мөнгө авдаг байсан, дээрээс нь байр авдаг байснаас огт өөр зүйл. Өөрөө баялгийг бий болгоод, баялгийнхаа эх үүсвэрээс урамшуулал авсан юм. Би хууль зерчөөгүй, надад оногдсон эрхийн хүрээнд шийдсэн. Хаана ч хариуцлага хүлээхэд бэлэн байгаа.

2016-04-01 014

Хэмнэлтийн 131 тэрбум төгрөг бол УИХ-ын гишүүн, урлаг, соёлын оддын компанийн чуулдаг байсан тэр шахааны бизнесээс олсон хөрөнгө юм шүү. Үйлдвэрийн шахааны бизнесийг үгүй болгож, 90 хувийн ашиг олсноосоо 10 хувийг нь ажилчиддаа шагнал болгож өгсөн юм. Энэ бол бидний бий болгосон баялаг. Цалингийн хувьд манай нарийн мэргэжлийн инженерүүдийн цалин бусад жишиг үйлдвэрээс харьцангуй бага. Оюутолгойгоос 10 мянган ам.долларын цалинтай геологийн инженерийг би гуйж авчирчихаад, 2 мянган ам.доллар хүрэхгүй цалин өгч байна. Иймд онцгой, гоц авьяасыг худалдан авах хуулийн дагуу гэрээ контракт хийж ажиллаж байна. Урдны удирдлага өөрийн багтаа 36 хүнтэй гэрээ байгуулаад ажиллаж байсан бол би 12 хүнтэй гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Би үйлдвэрийнхээ технологийн бодлогыг нуруундаа үүрч яваа гол инженерүүдтэйгээ, гол хүмүүстэйгээ гэрээ байгуулаад, өгөх зүйлээ ч, цалингаа ч өгнө. Би энэ бодлогоосоо ичихгүй, айхгүй. Яагаад гэвэл энэ үйлдвэрийн технологийн бодлого монгол инженерүүдийн оюуны бодлого дээр явж ирсэн. Хэдхэн жилийн өмнө гол бодлогыг орос мэргэжилтнүүд хариуцдаг байсан юм. Өнөөдөр монголчууд бодлогоо авч явж чадаж байгаа. Би үүгээр бахархаж, гол хүмүүсээ дэмжих болно.

Нийгмийн хариуцлагын асуудал дээр "Эрдэнэт үйлдвэр” боломжтой бодлого барьж байгаа. З.Энхболд даргын ярьсан моргейжийн зээлийн дагуу 1450 ажилчинд 8 сая төгрөгийн хөнгөлөлт өгч, орон сууцтай болгосон. Харин төр засгийн зүгээс моргейжийн зээлийг нь таван хувь болгож байгаад талархалтай байгаа, ажилчдынхаа өмнөөс. Үүний зэрэгцээ ажилчдаа орон сууцтай болгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр боловсруулсан. "Эко-400” хорооллын зураг төслийг хийгээд, Зөвлөлийн хурлаар батлуулчихсан. Санхүүгийн боломжтой үед 400 айлын орон сууцыг барьж ажилчиддаа өгнө. Гэхдээ энэ хөтөлбөрийг газар төлөвлөлтийн бодлоготой уялдуулж, өөрийн өмчийн газартай, орон сууцтай болох нөхцлийг бүрдүүлсэн зураг төслийг хийгээд Зөвлөлийн хурлаар батлуулсан. Мөн "Залуус-600”, "Москва-300” орон сууцны зураг төслийг хийгээд Зөвлөлийн хурлаар батлуулсан. Эрүүл мэндийн 5,6 км замыг бид ашиглалтанд орууллаа. Манай ажилчид дугуйгаар, явган замаар алхаж ажилдаа ирж очиж байна. Энэ бол ажилчдынхаа эрүүл мэндийн төлөө хийсэн томоохон хөрөнгө оруулалт гэж бодож байгаа. Өр барагдуулах ажлын дагуу бид 64 орон сууцыг хураан авч, ажилчиддаа өгсөн. Хэдийгээр бага тоо ч банкны хүүгүйгээр 64 айлыг орон сууцанд оруулсан. Одоо бид гэр хороололд амьдардаг ажилчиддаа эко нөхцөлөө сайжруулахад нь 8 сая төгрөг олгох эрхийг нээгээд өгчихсөн. Утаагүй байх, ус, дулаанаа өөрсдөө шийдэх боломжийг нь ажилчиддаа олгож байгаа. Цаашдаа бид "Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөө инновацийн бодлого гаргасан, сайн үр дүн авчирсан хүмүүсийг үр дүнгээр нь шагнана. Цалингаа аваад бий болгож байгаа нийтийн баялгаас биш, өнөөдрийн өгч байгаа үр дүнгийн шагнал бол өөрсдийнх нь бий болгосон баялаг юм. Инновацийн бодлогоор таны оюуны өмчийг эргэлтэнд оруулна. "Эрдэнэт үйлдвэр” инновацийн бодлогыг боловсруулж ажилласнаар сайн үр дүнг авчирсан. Инновацийн хөгжлийг бид үр дүн болгоно. Үүний үр дүнд "Эрдэнэт үйлдвэр” хөгжиж, ажлын байр аюулгүй болох ёстой, цалин, үр дүн нь харагдах ёстой. Үүнийг хязгаарлаж болохгүй. Сая яригдаад байгаа орон сууцнуудыг ил тодоор Санхүүгийн бүх тайланд тусгасан. Татварыг нь төлүүлсэн. Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь тусгуулаад Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байгаа. Тийм учраас далд идэж байсан үйлдвэрийн далд эдийн засгийг байхгүй болгохын төлөө зүтгэсэн хүмүүсээ бодитой урамшуулсан. Би үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ц.Даваацэрэн: Инновацийн бодлого гаргасан, сайн үр дүн авчирсан хүмүүсийг үр дүнгээр нь шагнана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

Өнөөдөр, 09:32
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани