- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уулын Карабахад юу болоод байна вэ?
МОСКВА. /TASS/. Уулын Карабахтай холбоотой Армен болон Азербайжаны
хоорондох зэвсэгт мөргөлдөөн дөрөвдүгээр сарын 2-нд шилжих шөнө дахин
хурцаджээ.
Карбахын мөргөлдөөнд оролцогч талууд холбогдох шугамын дагуу түр
эвлэрэх гэрээг зөрчсөн гэж бие биеэ буруутгасан байна. Армены Батлан
хамгаалах яамнаас мэдээлснээр, харьцангуй ширүүн тулалдаан Уулын
Карбахын өмнөд хэсэгт болон зүүн өмнөд нутагт болж байгаа аж. "Армены
арми дайсны талд ихээхэн хохирол учруулж, дайсныг цохиж хөөн, байдлыг
бүрэн хяналтдаа авлаа” гэж тус улсын Ерөнхий сайд Овик Абрамяны
мэдэгдэлд дурджээ.
Азебайжаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны мэдээллээс үзвэл,
тус улс стратегийн хэд хэдэн өндөрлөгт болон Уулын Карабахын хүн амын
суурингуудад хяналтаа тогтоосон байна. Байлдааны явцад Азербайжаны
армийн 12 цэрэг амь үрэгдэж, Армены 100 гаруй цэргийн албан хаагч
шархадлаа гэж Азербайжаны Батлан хамгаалах яам мэдээлжээ. Армены
Ерөнхийлөгчийн мэдээлснээр, Уулын Карабахын батлан хамгаалах арми 18
хүнээ алдаж, 35 орчим хүн шархадсан байна. Энгийн иргэд мөн амиа алдаж,
шархадсан тухай Азербайжаны Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Армены Ерөнхийлөгч Серж Саргсян улсынхаа үндэсний аюулгүй байдлын
зөвлөлийг хуралдуулсан байна. Төрийн байгууламжууд байдлыг
тогтворжуулахад шаардлагатай алхамуудыг хийхэд бэлэн гэж тус улсын
Ерөнхий сайд Овик Абрамян мэдэгджээ.
Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев мэдэгдэхдээ, тус улс Уулын
Карабахын мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах хүчин чармайлтаа
үргэлжлүүлнэ гэсэн байна. Азербайжаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн
албаны дарга Хикмет Гажиев болсон хэрэг явдалд Арменыг буруутгажээ.
Армены Зэвсэгт хүчин холбогдох шугамын бүс нутаг дахь хүн амын
суурингууд руу их буугаар эрчимтэй гал нээсэн тухай Азербайжаны Батлан
хамгаалах яам мэдээлсэн байна. Тус яамны мэдэгдэлд мөн Азербайжаны
Зэвсэгт хүчний командлал Армены үйлдлийн хариуд хариу гал нээх
шийдвэрийг гаргасан тухай дурджээ.
Уулын Карабахын эргэн тойронд үүссэн байдлыг Европын аюулгүй байдал,
хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Минскийн бүлгийг хамтран
даргалагчид ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон байна.
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн
дарга Николай Бордюжа мөн Уулын Карабахт болсон мөргөлдөөний талаар
Армены Гадаад хэргийн сайд Эдвард Налбандян, Азербайжаны Батлан
хамгаалахын сайд Сейран Оганян нартай хэлэлцжээ. ОХУ-ын Гадаад хэргийн
сайд Сергей Лавров Армен, Азербайжаны Гадаад хэргийн сайд нартай утсаар
ярилцаж, Уулын Карабахын байдалд нөлөөлж, хүчирхийллийг зогсоохыг
уриалжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Уулын Карбахын
мөргөлдөөний бүсэд болсон байлдааны ажиллагааг буруушаагаад, цаашид улам
даамжрахаас зайлсхийхийг уриалсан байна. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга Бан Ги Мүн зэвсэгт мөргөлдөөнийг нэн даруй эцэс болгож,
түр эвлэрэх тухай гэрээнд хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлэхийг
талуудад уриалжээ.
Мөргөлдөөний түүх
Уулын Карабахтай холбоотой Армен, Азербайжаны зэвсэгт мөргөлдөөн
1990-ээд оны эхэн үеэс эхтэй. 1991-1994 онд явуулсан байлдааны идэвхтэй
ажиллагааны улмаас асар олон тооны хүн амиа алдаж, 1 сая орчим хүн
дүрвэгч болжээ. 1994 оны тавдугаар сарын 5-нд ОХУ болон ТУХН-ийн
Парламент хоорондын ассамблейн зуучлалтайгаар Киргизийн нийслэл хотод
1994 оны тавдугаар сарын 12-ноос Уулын Карабахын мөргөлдөөний бүсэд гал
зогсоох тухай гэрээг байгуулжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Уулын Карабахад юу болоод байна вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани