- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Сэтгүүлч Хараюүки цөмийн хаягдлыг Монголд булах нууц гэрээг 2012 онд илчилж байжээ
Сэтгүүлч Хараюүки цөмийн хаягдлыг Монголд булах нууц гэрээг 2012 онд илчилж байжээ /Монголчууд мөнгөний төлөө улс орноо Дэлхийн Цөмийн хаягдлын хогийн сав болгох гэж байсан байна/
Японы "Майничи Шимбүн" сонины сэтгүүлч Айкава Хараюүки манай улсад япончууд цөмийн хаягдал булшлах гурван талт гэрээ хэлэлцээр хийх гээд бүтэлгүйтсэн тухай нийтлэлээрээ 2012 онд сэтгүүл зүйн том шагнал хүртэж байжээ. "Уохан Уэйда"-гийн нэрэмжит шагналыг хүртсэн түүний нийтлэлүүдийн эхлэл болсон 2011 оны тавдугаар сарын 9-нд хэвлэгдсэн нийтлэлийг хүргэж байна. Тэрбээр гурав хоногийн өмнөхөн шагнал хүртсэн нийтлэлүүдээ дүгнэн бас нэг тэмдэглэл хийжээ. Харин одоо хамгийн анхны нийтлэлийг хүргэе.
-ЯПОН, АНУ ЦӨМИЙН ХАЯГДЛЫГ БУЛШЛАХ БАЙГУУЛАМЖИЙГ
МОНГОЛД БАЙГУУЛАХААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА-
Монгол улс, Улаанбаатар хот-Японы Эдийн Засаг, Худалдаа Үйлдвэрийн Яам болон АНУ-ын Эрчим Хүчний Яамныхан ашигласан цөмийн түлшний хаягдлыг агуулах, булшлах зориулалттай анхны олон улсын байгууламжийг Монгол улсад барихaap нууцаар хэлэлцэж байсан нь илэрчээ.
Ийм гэрээ байгуулснаар дотооддоо цөмийн хаягдал булшлах байгууламжгүй Америк, Япон зэрэг улсууд Франц, Оростой өрсөлдөх боломжтой болох юм. Учир нь Франц болон ОХУ цөмийн технологио олон улсад зарж борлуулахаар сурталчилахдаа атомын реактор худалдаж авсан нөхцөлд гарсан цөмийн хаягдлыг нь эргүүлэн авч хадгалах иж бүрдэл үйлчилгээний хамтаар санал болгодог аж.
Харин Монголчууд уг гэрээг байгуулсныхаа хариуд Америк, Японоос цөмийн эрчим хүч үйлдвэрлэх технологийн туслалцаа авахаар тохирчээ. Гэвч газар хөдлөлт, цунами болж, Фукүшимагийн нэгдүгээр реакторт цөмийн осол гарсан нь Японы засгийн газрыг цөмийн энергийн бодлогоо эргэн хянахад хүргэсэн бөгөөд цөмийн хог хаягдлаа гуравдагч талд үүрүүлэх гэсэн санаархал нь илэрвээс шүүмжлэлийн галыг өрдөж мэдэхээр байна.
Дээрх гэрээ хэлцлийн талаар сайн мэдэх эх сурвалжийн мэдээлснээс үзвэл гурван улсын хэлэлцээр нь АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниэль Понемэний санаачилгаар өнгөрөгч оны есдүгээр сарын сүүлээр эхэлжээ. Тус асуудлыг хэлэлцэхэд Японы Эдийн Засаг Худалдаа Үйлдвэрийн Яам (ЭЗХҮЯ), Монголын Гадаад Хэргийн Яам тус тус оролцсон байна.
Нэг талаас газар нутагтаа цөмийн хаягдлаа булшлах талаар өдийг болтол тодорхой шийдэлд хүрч чадаагүй Япон болон АНУ-ын ашиг сонирхол, нөгөө талаас цөмийн түлш боловсруулах үйлдвэр, цөмийн түлш хадгалах байгууламжтай болоход технологийн тусламж шаардлагатай буй Монголын хэрэгцээ шаардлага тэднийг нэгтгэх үндэс болжээ.
Цөмийн энерги үйлдвэрлэлийг нүүрс хүчлийн давхар исэл бага ялгаруулдаг гэдэг утгаар нь дэлхийн цаг уурын дулааралтай тэмцэх үр дүнтэй арга хэмээн үздэг. Нөгөөтэйгүүр, ганц реактор л хэдэн зуун тэрбум иений үнэ хүрдэг тул АЦС-ын маркетинг борлуулалт гэдэг бол асар том бизнес юм. Японы засгийн газраас гадаадад цөмийн реактор зарж борлуулах нь үндэсний өсөлт хөгжлийн стратегийн үндэс суурь гэж үздэг байна. Япончууд энэ асуудлаар Вьетнамтай гэрээ байгуулсан бөгөөд Энэтхэг, Турк улстай ч мөн гэрээ хэлцэл хийж байгаа аж. Харин ОХУ зэрэг зарим орон өөрсдийн үйлдвэрлэсэн цөмийн реактораа зарж борлуулахын тулд тус реакторт ашигласан цөмийн түлшний хаягдлыг эргүүлж авах иж бүрдэл үйлчилгээ үзүүлнэ хэмээн сурталчилснаар Япон, АНУ-г ардаа орхиж чаджээ.
АНУ энэ асуудал хүндрэлтэй байна. Өмнөх ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргаанаас 2002 онд Невада мужид цөмийн хаягдлыг эцэслэн булшлах байгууламж барихаар шийдвэрлэсэн боловч орон нутгийн ард иргэд хүчтэй эсэргүүцсэний улмаас 2009 онд ерөнхийлөгч Обама энэхүү төлөвлөгөөг зогсоох тухай шийдвэр гаргажээ. Ингээд асуудал шийдэгдээгүй хэвээр үлдсэн байна.
Ашигласан цөмийн түлшийг буцаан авах чадахгүй байгаа сул талаа нөхөхийн тулд Япон болон АНУ нь хөрс хатуутай Монгол улсад цөмийн хаягдлыг хадгалах, булшлах байгууламж барихаар тохирчээ.
Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Тошиба, Хитачи мэтийн цөмийн реактор үйлдвэрлэгчдийн олон улсад эрхэлж буй цөмийн энергийн бизнесийг дэмжинэ хэмээн Японы Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн Яамныхан үзэж байна. Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагийн мэдэгдсэнээр Монгол улс нь 1.5 сая гаруй ураны нөөцтэй байж болзошгүй бөгөөд, хэрэв тэр нөөцийг олборлон боловсруулвал дэлхийд уран нийлүүлэлтээрээ эхний гуравт орох аж. Тиймээс Монгол улстай хэлэлцэж тохирвол Япон, болон Америк ураны хангамжийн асуудал ч мөн шийдэгдэх боломжтой юм.
Цөмийн хаягдлыг олон улсад тээвэрлэхийн тулд дамжин өнгөрөх улс орнууд болоод хүлээн авах улс зөвшөөрсөн байх ёстойгоос гадна Олон Улсын Цөмийн Энергийн Байгууллага болон бусад холбогдох талуудын журам горимыг мөрдөх шаардлагаа тавигддаг байна. Цөмийн хаягдлыг булшлах байгууламж байгуулах төлөвлөгөө нь хэлэлцэж байх үе шатандаа олон нийтэд ил болвол цөмийн хаягдал түлш дамжин өнгөрөх улсууд болох Хятад болон ОХУ оролцож, мөн түүнчлэн Монголын олон нийт эсэргүүцэн босож магадгүй хэмээн болгоомжилсны үүднээс хэлэлцээрийг машид нууцалж байгаа ажээ.
Энэ оны хоёрдугаар сард АНУ-ын Вашингтон хотод дээр дурдсан гурван улс бүрэн хэмжээний дипломат гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байжээ. Гэвч энэ талаар хоцорч мэдсэн Японы Гадаад Явдлын Яамнаас тус төлөвлөгөөний талаар засгийн газар хангалттай хэмжээнд хэлэлцэж амжаагүй гэдэг үндэслэлээр эсэргүүцэж, гарын үсэг зурах явдлыг хойшлуулсан байна. Харин дараахан нь гуравдугаар сарын 11-нд Японы Зүүн хойд бүс нутагт хүчтэй газар хөдлөлт, цунами болсон учир гэрээнд гарын үсэг зурах шинэ товыг өнөөг хүртэл гаргаагүй байгаа бололтой.
Гуравдугаар сарын 11-ний гамшгаас хойш Япон улсын цөмийн эрчим хүчний бодлогыг нарийвчлан нягталж, шалгаж байгаа. Мэдээж дотоодын бүх атомын станцаа зогсоогоод, ашиглахаа болихоор шийдсэн ч цөмийн хаягдал булшлах байгууламж зайлшгүй шаардагдах нь тодорхой. Хэдий тийм ч, гуравдагч оронд техникийн туслалцаа үзүүлснийхээ хариуд цөмийн хог хаягдлаа хадгалуулахаар барьцаалах нь Фукүшимад АЦС бариулвал орон нутгийнх нь санхүүжилтийг нэмнэ хэмээн амлаж байсан Японы түүхийг санагдуулж байна хэмээн шүүмжилмээр байна.
"Майничи Дэйли" Хараюүки Айкава
https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1703132736632696/?type=3&theater
Сэтгүүлч Хараюүки цөмийн хаягдлыг Монголд булах нууц гэрээг 2012 онд илчилж байжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани