- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хөрсний өвчин сэдэрлээ
Хаврын урьтай золгож хамаг амьтны магнай тэнийж байна. Энэ улиралд хүмүүсийн сэтгэл догдлолтой зэрэгцэн сэдэрдэг бас нэг зүйл бол хөрсний бохирдол. Өвлийн гурван сар утаа ярьсан нийслэлчүүдийг хөрсний бохирдол хэмээх хүндхэн асуудал хүлээж байна. Утаанаас илүү уршиг үзүүлэх хөрсний бохирдлоор бид сэдэв эхлүүллээ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн тодорхойлсноор гэр хорооллын бие засах газар, бохир усны цооног, ил задгай хаясан хатуу, шингэн хог хаягдал, түүхий нүүрс болон автомашины түлшний шаталтаас ялгарч байгаа химийн нэгдлүүд хөрсний бохирдол үүсгэдэг гэсэн байна.
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн 90 гаруй хувь нь энгийн нүхэн жорлон ашигладаг. Эдгээр нь хувинтай, гишгүүрт шалны тавцангүй, нээлттэй нүхтэй, зөөврийн, ил задгай байдаг нь ариун цэврийн шаардлага хангадаггүй. ДЭМБ-ын судалгаагаар гурван хүн тутмын нэг нь шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжтай гэжээ.
Хөрсийг бохирдуулж байгаа дараагийн зүйл бол ил задгай хаясан хатуу, шингэн хог хаягдлууд. Улаанбаатар хотод жилд дунджаар 210-260 мянган тонн хатуу хог хаягдал үүсдэг байна. Мөн бохир усны цэвэрлэх байгууламжаар дамжин хоногт дунджаар 190 мянган метр куб бохир ус урсдаг. Дээр нь гэр хорооллын 184 мянган өрх түүхий нүүрс түлдэг бол нам даралтын халаалтын уурын зуух бүхий аж ахуйн нэгж 3200 орчим байдаг аж. Автомашины түлшний шаталтаас ялгарч буй химийн хорт нэгдлүүдийг 331564 машин ялгаруулдаг. Зөвхөн тоо, баримт дурдахад ийм.
Хөрсний бохирдолтой тэмцэх чиг үүрэгтэй байгууллагууд төрөл бүрийн л зүйл ярьдаг. Тухайлбал, Улаанбаатар хотын хөрснөөс дээж авч шинжилгээ хийхэд хүнд металл, алаг цоог байдлаар тархсан хар тугалга, хром, цайрын бохирдолт ажиглагдаж байна. Арьс ширний үйлдвэр орчим хром зонхилсон хар тугалга, кадми, цайрын бохирдолт багагүй талбайг хамарч байна.
Мөн хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон худалдааны төвүүдийн орчимд аммонийн агууламж маш их, эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их гарсан гэж байна.
Тэгвэл хөрсийг бохирдуулж байгаа дээрх эх үүсвэрүүд хүний эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлдөг бол. Гэтэл хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг ойрын хэдэн жил судлаагүй гэнэ. Тиймээс мэргэжилтнүүд энэ жилээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд захиалга өгч, судалгааны ажил эхлүүлжээ. Ямартаа ч ирэх жилийн өдийд нүдэнд харагдаж, гарт тэмтрэгдэх судалгаатай болсноор нийслэлийн иргэд хөрсний бохирдлоос үүдэн ямар өвчнөөр өвчилж байгаагаа мэдэж болох нь ээ.
ДЭМБ-ын судалгаанаас харахад жил бүр 1.7 сая хүн усны бохирдолт, ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой суулгалт өвчний улмаас нас бардаг. Үүний 10 хүн тутмын ес нь бага насны хүүхэд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрсний бохирдол арьс салстын үрэвсэл, суулгалт, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нь тодорхой байна.
Монгол Улсад ч тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааны нэг нь гэдэсний халдварт өвчнүүд байдаг. Тодруулбал, 2014 онд сальмонеллёз өвчнөөр 95, цусан суулгаар 2312, суулгалт халдвараар 162, цочмог А хепатитаар 325 хүн өвчилжээ. Үүний дийлэнх нь хүүхдүүд юм байна.
1990 оноос хойш Улаанбаатар хотын хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор хөрсний бохирдол ихэссэн. Тиймээс бохирдлын шалтгаан, үүсвэр зэрэгт олон судалгаа хийжээ.
Хамгийн сүүлд Газарзүй геологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын хийсэн судалгаагаар нийт авсан дээжийн 88 хувь нь нянгийн бохирдолтой гарчээ. Мөн хүнд металийн бохирдол багагүй хувийг эзэлж байгаа юм байна. Дунджаар авч үзвэл хүнд металийн 2-10 хувь нь стандартаас их бохирдолтой гэж гарч. Гэхдээ стандарт үзүүлэлтээс гадна бэлчээрийн эрүүл хөрс гэсэн үзүүлэлт байдаг юм байна.
Бэлчээрийн эрүүл хөрстэй Улаанбаатарын хөрсийг харьцуулахад хүнд металийн бохирдол 70-80 хувьтай гарчээ. Тэгэхээр хөрсний бохирдол нь утаа шиг гамшгийн хэмжээнд хүрээгүй ч хүн амьдрахад хүндрэлтэй болж эхэлснийг судлаачид сануулж байна лээ. Хөрсний нян өвөлдөө хөлдөж зогсонги байдалд ороод, хавар газар гэсэх үед идэвхжиж, бохирдол нэмэгддэг байна. Манайд хавар, зуны цагт гэдэсний өвчин гардаг нь үүнтэй холбоотой аж.
Дэлхийн улс оронд хөрсний бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрсэн хотууд байдаг. Тэнд металургийн болон химийн үйлдвэр байрладаг учир хөрсөнд нь химийн бодис нэвчсэн байдаг аж. Харин манайд автомашины түлшинд байгаа хар тугалга хөрсөнд шууд хаягдаж орчноо бохирдуулдаг. Өндөр хөгжилтэй орнуудад хар тугалгагүй бензин хэдийнэ хэрэглэж эхэлсэн байх юм. Харин манайд агаар, хөрс бохирдуулдаг хар тугалгатай бензин хэрэглэсээр байна.
Мөн агаарын бохирдол хөрстэй шууд хамааралтай. Бохир агаар хөрсөнд шууд бууна, хөрсний бохирдол усаа бохирдуулна. Агаар, хөрс, ус холбоотой гэдгийг хүмүүс анзаардаггүй. Тэгэхээр манай ундны усанд ч аюул заналхийлж эхэлснийг Газарзүй геологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын эрхлэгч доктор О.Батхишиг анхааруулсан.
Тэрээр "Улаанбаатар хотын хойд хэсгийн өндөрлөг, уулархаг газар гэр хороолол ихтэй. Тэнд нүхэн жорлон олон учраас хөрс ил ч, гүндээ ч нянгийн бохирдол их байна. Тэр бүх бохирдол бороо орох, шар усны үер болох үед доошоо Сэлбийн гол, Туулын сав газар руу урсч байна. Гэтэл хотын цэвэр усны худгууд Туул голын дагуу байдаг. Тэгэхээр ус маань ч бохирдол ихтэй байх магадлалтай” гэсэн юм.
Хүнд металийн бохирдол авто засварын газрууд, ДА хүрээ зах, хуучнаар Арьс ширний нэгдлийн харьяа цэвэрлэх байгууламжийн орчимд өндөр байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Гэр хорооллын хог хаягдлын 20-30 хувь нь нэгдсэн хогийн цэгт очихгүй, гудамж талбайд ил задгай хаяж байгаа нь хөрс, усыг бохирдуулж байна. Уг нь хогийг эх үүсвэр дээр нь ангилах, хог боловсруулах үйлдвэр байгуулах талаар өчнөөн ярьж байгаа ч хийгдсэн ажил алга.
Харин хотын төвийн хөрсний бохирдол багасч байгаа талаар ганцхан сайн мэдээг сурвалжлагын явцад олж сонссон юм. Энэ нь хотын төвийн гудамж талбайн тохижилт сайжирсантай холбоотой гэнэ. Хэдийгээр хотжилт, хотын соёл хангалттай хэмжээнд очоогүй ч хүмүүсийн ухамсар дээшилж хог хаях, ил задгай газар бие засах, нус цэрээ хаях нь багасч байгаа нь сайшаалтай.
"10 жилийн өмнөхтэй харьцуулахад хог хаягдлын менежмент эрс сайжирч байгаа. Хогны машин олон болж, хог тээвэрлэлт сайжирсан. Улаан чулуутын хогийн цэгийг японууд барьж өглөө. Гудамжаа цэвэрлэдэг цэвэрлэгч олон болсон. Хог цэвэрлэдэг сайн дурын хөдөлгөөнүүд ч их байна. Туул гол, Сэлбийн голыг цэвэрлэж байна.
Энэ бүхэн сайн тал нь. Гэвч хог хаягдал гэдэг нэг өдөр, нэг дор шийдчих асуудал биш. Олон талтай цогц арга хэмжээ авч, хэрэгжүүлж байж арилна. Төр засгийн захирамж шийдвэр гарч захуудыг нүүлгэж, 100 айлыг холдуулж, хоёрдогч түүхий эдийг хотоос гаргаж чадвал хөрсний бохирдол багасна.
Хог хаягдлын тухай хуулинд тамхины иш хаяхад л торгох заалт байсан. Гэвч нэг ч хүнийг торгож байсан түүх үгүй. Тэгэхээр одоо нус цэрээ хаяж байгаа хүмүүсийг хэрхэн хууль дүрэм мөрдүүлэхийг харах л үлдлээ. Гэр хорооллоо эмхэлж, олон нүхэн жорлонг үгүй хийж чадвал их том дэвшил гарна. Мөн бид өөрсдөө ухамсраа дээшлүүлж хотын соёлд суралцаж, хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь хог хаяхгүй болгож сургах, биеэ зөв авч явахыг заах нь том үүрэг юм даа” гэж Газарзүй геологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын эрхлэгч доктор О.Батхишиг ярьсан юм.
Үргэлжлэл бий.
Х.Монголхатан, С.Уянга
Зууны мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||