- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үлгэр үнэн болох цаг
1949 онд анхны дээж болох 900 тонн нефтиэ олборложээ. Импортын болон дотоодын нөөцөд тулгуурлан газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай санаачилга тэртээ 1974, 1979 онд гарсан ч хөрөнгө мөнгөгүй гэх шалтгаанаар Засгийн газрын дэмжлэг авч чадаагүй юм билээ. 1960 он гартал эрчимтэй өрнөсөн судалгааны ажил бараг 30 жил зогссоны эцэст сэргэснээс хойших түүхийг л залуус бид мэддэг аж.
Тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах санаа, яриа 40 гаруй жилийн түүхтэй. Гэвч дөнгөж 2005 оноос үйлдвэр барих бодит оролдлого эхэлж, өнөөдрийг хүртэл хувийн компаниудад 15 тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Харамсалтай нь 10 гаруй жил өнгөрсөн атал нэг ч үйлдвэр боссонгүй. Газрын тос нь стратегийн бүтээгдэхүүн учраас хувийн компаниуд бор зүрхээрээ зүтгээд барах ажил биш байжээ. Үүнд төрийн нэгдсэн бодлого, дэмжлэг хэрэгтэй гэдгийг ойлгоход ийм урт хугацаа хэрэгтэй болсон байх юм.
Манай улс хэрэгцээт шатахуун, дизелийнхээ 95 хувийг ОХУ-аас импортолдог, тэднээс бүрэн хараат. Тиймээс бид боловсруулах үйлдвэртэй болох нь гарцаагүй шаардлага юм. Үүнийг үе үеийн Засгийн газар, УИХ мэддэг ч намууд асуудлыг улстөржүүлж, улс орныхоо хөгжлийг хойш татсаар ирсэн. Хувийн хэдэн компанид тусгай зөвшөөрөл олгоод л "хаячихдаг” байсан гэхэд болно.
Одоо тэгвэл АҮЯ энэ асуудлыг хариуцаж байгаа. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод тусгайлан энэ яамыг байгуулж, сайдаар нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилох хүртэл үнэндээ уг асуудалд гар дүрж, хариуцаж ажиллахыг хэн ч хүсээгүй. Дайчин зан чанартай, эхэлснээ амжилттай дуусгадаг учраас түүнийг сонгосон биз. Ямартай ч Ч.Сайханбилэг алдсангүй. Д.Эрдэнэбат сайд, түүний удирдсан багийнхан жил гаруйн хугацаанд холбогдох бодлого, хууль тогтоомжийг батлуулж, газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг бэлэн болголоо.
Бэлэн дэд бүтэц, цахилгаан, усны нөөц хүрэлцээтэй газар хэмээн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутгийг сонгосон. Уг төсөлд хөрөнгө оруулж, хэрэгжүүлэх үндэсний компаниудын оролцоотой консорциум байгуулах уралдаант сонгон шалгаруулалтыг өнгөрсөн долоо хоногт зарлав. Тэнд тос боловсруулах үйлдвэрээс гадна 544 км дамжуулах хоолой барих юм. Дамжуулах хоолой болон өргөлтийн дөрвөн станцад 264.5 сая, боловсруулах үйлдвэр барихад 1.3 тэрбум долларын хөрөнгө шаардлагатай. Уг үйлдвэр жилд 1.55 тэрбум долларын борлуулалт хийж, 160 сая долларын цэвэр ашиг олж, хөрөнгө оруулалтаа найман жилд нөхнө гэж тооцжээ.
Монгол Улсын үндэсний компаниуд хэмээн тендер зарлахдаа онцолсон нь учиртай. Бид өөрсдөө хийж, бүтээж чадна. Энэ бол хувийн хэвшил, төр хамтран ажилласнаар амжилтад хүрч чадна гэдгийг харуулах бас нэг боломж юм. Үндэсний компаниуд бүрэлдэхүүнд нь орсон консорциум байх, тэдний аль нэг нь сүүлийн 10 жилд энэ салбарт ажилласан туршлагатай, газрын тос боловсруулахад хэрэглэх технологи эзэмшдэг, эсвэл ийм лиценз авах боломжтой гэсэн үндсэн шалгуурыг хангасан хэн бүхэнд ирэх сарын 6-ны 15.00 цаг хүртэл боломж нээлттэй аж.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||