- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хямд өртгөөр өрсөлдөх үе
Экспортын орлогын 60 хүртэлх хувийг дангаар бүрдүүлж байсан нүүрсний салбарт өнөөдрийн байдлаар 30 орчим уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Нүүрсний салбарт 3000 хүн ажиллаж байна
Эдгээр уурхай өнгөрсөн сард нийт 3.6 сая тонн нүүрс олборлож, үүнээс 1.4 сая тонныг экспортолсныг Ашигт малтмалын газраас мэдээллээ. Нүүрсний экспортыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 16 хувиар буурсан байна. Харин олборлолтын хэмжээ 10.5 хувиар өссөн дүнтэй гарчээ.
Нүүрс олборлож, борлуулж буй дээрх 30 уурхайн дийлэнх нь дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэглээг хангаж байна. Харин 4-5 нь экспортын нийт нүүрсний 80-90 хувийг нийлүүлж байгаа юм.
Экспортын зах зээлийг горилж буй дотоодын компаниудын хувьд нөхцөл байдал тун хүндхэн байна. Тэд өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах гэж чармайх болсон. Энэ нь уналттай зах зээлийн хатуу нөхцөлд тэсч үлдэх шалгуур болж байна. "Хар алт” хэмээн тодотгох нүүрсний зах зээлийн төлөв эмзэг байгаа нь дээрх байдлыг улам ч дордуулж буй.
Коксжих нүүрсний зах зээлийн өрсөлдөөн хүч сорих "уралдаан” болсон нь өртөг ихтэй үйлдвэрлэл явуулж буй манай экспортын компаниудад бэрхшээл дагуулж байна. Үүнээс шалтгаалж дотоодын нүүрсний компаниудын олон улсын зах зээлд өрсөлдөх чадварт сөрөг нөлөө үзүүлэх болсон.
Энэ нь үйлдвэрлэгчид өртөг, зардлаа бууруулж бүсээ чангалахад хүргээд байгаа. Бүтээгдэхүүний гарц, түүний чанарыг сайжруулах замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зах зээлийн шаардлагатай экспортлогчид нүүр туллаа.
Коксжих нүүрсний салбар хямд өртөг, зардлаар өрсөлдөж эхэллээ
БНХАУ-ын Ганц модны боомт дээрх угаасан нүүрс нэг тонн нь 50 орчим ам.долларын орчимд хэлбэлзэж байна. Хилийн үнэ дэлхийн зах зээлээс гурав дахин хямд байгаа аж.
Тэр дундаа уурхайн амнаас борлуулж буй нэг тонн нүүрсний үнэ үүнээс 3.5 дахин буюу 30 ам.доллараас доогуур үнэлгээтэй байна. Улсын хэмжээнд нүүрсний салбарт ажиллаж буй компаниудын тоо 40 хүртэлх хувиар багассан бол ажилчдын тоо өнгөрсөн хугацаанд хоёр дахин буурчээ. Нүүрсний салбарт өнөөгийн байдлаар 3000 хүн ажиллаж байна.
- Экспортын орлогын 60 хувийг нүүрс бүрдүүлдэг.
- Өнгөрсөн сард нийт 3.6 сая тонн нүүрс олборлож, 1.4 сая тонныг хилийн чанадад борлуулжээ.
- Нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 16 хувиар буурчээ.
- 4-5 нь экспортын нийт нүүрсний 80-90 хувийг нийлүүлж байгаа юм.
Өмнөд хөршийн эдийн засгийн удаашрал, үүнийг дагаж бий болсон аж үйлдвэрлэлийн салбар дахь түүхий эдийн эрэлт, хэрэгцээ агшсан дүр зурагтай байгаа юм. Манай улсын экспортын нүүрсний гуравны нэгийг өнгөрсөн онд бүрдүүлсэн "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд энэ онд хамгийн их нүүрсний экспорт хийхээр байгаа.
Гэвч бодит нөхцөлд тийм ч таатай биш байна. Хятадын гангийн салбарт үүссэн хүндрэл нь нүүрс экспортлогч орнуудыг томоохон цохилтод оруулсан төдийгүй доройтох эхлэл болсныг зарим шинжээч дурдсан нь бий.
Тогтвортой хэвийн байдлаа хэдийнэ алдаж эхэлсэн өмнөд хөршийн боловсруулах үйлдвэрүүдийн уналтад өртөг ихтэй үйлдвэрлэл эрхэлж ирсэн, дэд бүтцийн сул хөгжилтэй орнууд эхнээсээ нэрвэгдэж байна. БНХАУ-ын импортолсон нүүрсний хэмжээ буурах болсон нь үүнтэй ч шууд холбоотой юм. Хятадын нүүрсний импорт 2015 онд хоёр жилийн өмнөх оргил цэгээсээ даруй 38 хувиар буурчээ.
Үлэмж хэмжээгээр үнэ нь доошилсон коксжих нүүрсний зах зээлд дахин сэргэлтийн тухай ярихад эрт байгаа бололтой. Үнийн доод цэгтээ ирээд буй гэх коксжих нүүрсний хэрэглээ дорвитой өсөх, эсэх нь бүрхэг байна. Хандлага тааруу байгаа нь нүүрсний зах зээлээс ихийг хүлээх хэрэггүй гэж үзэж болохоор байгаа юм.
Дэлхийн нийт гангийн үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг эзэлж ирсэн өмнөд хөрш нүүрсний хэрэглээгээ эрс танах болсон. Энэ нь жилд 20 хүртэлх сая тонн коксжих нүүрс экспортлох хүсэлтэй манай улсын хувьд үүсээд байгаа эмзэг байдлыг улам дэвэргэх эрсдэлтэй аж. Коксжих нүүрсний үнийн оргил үе үндсэндээ түүх болж, энэ салбар хямд өртөг, зардлаар хоорондоо өрсөлдөж эхэллээ.
Б.Баяртогтох
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||