- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэс Монгол”-ын цараа
"Эрдэнэс Монгол” компани хөрөнгө оруулалт татах бэлтгэлээ хангаж байна. Саяхан охин компаниуддаа аудитын шалгалт хийлгэжээ. Аудитын шалгалтаар хөрөнгийн үнэлгээгээ хийлгэж, тайлан балансаа олон улсын стандартад нийцэж буй, эсэхийг дүгнүүлэв. Тайлан балансын стандарт нь дэлхийн жишигт нэлээд дөхөж очсон байна гэнэ. Цөөн зүйлийг засахад л дэлхийн жишигт нийцэх юм санж. Хөрөнгийн үнэлгээ нь нэг тэрбум ам.доллартай тэнцжээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан "Ийм үнэлгээтэй компани хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжтой” гэж хэлсэн. Нэг дор хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах нь гэж бүү ойлгоорой. Боломжтой л гэж хэлсэн юм шүү. Гэхдээ "Эрдэнэс Монгол” энэ он, эсвэл дараа жилдээ багтаж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт татах нь дамжиггүй.
Тэднийд хөрөнгө оруулалт татаж, Багануур, Шивээ-Овоогийн уурхайн хүчин чадлыг яаралтай нэмэх шаардлагатай тулгараад байгаа. Учир нь энэ жилээс "Багануур пауэр” компани Багануурын уурхайд тулгуурлан, 700 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барьж эхэлсэн. Мөн 450 мВт-ын хүчин чадалтай V цахилгаан станцын бүтээн байгуулалт нийслэлийн хаяанд өрнөнө. Хоёр том цахилгаан станц 3-4 жилийн дараа ашиглалтад ороход Багануур, Шивээ-Овоогийн уурхай нүүрсээр тасралтгүй хангах үүрэгтэй юм. Тиймээс өргөтгөлийн ажлаа яаравчлахгүй бол хоцорно.
Багануурын цахилгаан станц жилд 3.3 сая тонн нүүрс хэрэглэх тооцоогоо танилцуулсан. Энэ нь уурхайн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага үүсгэж буй юм. Өөрөөр хэлбэл, Багануурын уурхайг жилд долоо орчим сая тонн нүүрс олборлодог болгож өргөжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Уурхайн хүчин чадлыг хоёр дахин нэмэхэд 100 сая орчим ам.доллар шаардлагатай гэсэн тойм тооцоо гарчээ. V цахилгаан станц жилд хоёр сая тонн нүүрс түлнэ. Мөн л уурхайн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Бас л 100 сая ам.доллартой дүйх хөрөнгө шаардлагатай болов уу.
Шивээ-Овоогийн уурхайг түшиглэж, 9240 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих судалгааг манай тал, хятадуудтай хамтран эхлүүлээд байгаа. Хэрэв энэ станцыг барьж ашиглалтад оруулбал жилд 34 сая тонн нүүрс шатаах урьдчилсан тооцоо бий. Их хэмжээний нүүрс олборлох хүчин чадалтай уурхай байгуулахад олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах нь дамжиггүй.
Үүгээр зогсохгүй Тавантолгойн ордын нүүрсний давхаргын метан хийг ашиглах, нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг "Эрдэнэс Монгол” компани хэрэгжүүлэхээр "Эрдэнэс Тавантолгой”-гоос шилжүүлж авсан. "Судалгаа тооцоог нь мэргэжлийн өндөр түвшинд хийлгэнэ. Хэрэв хэрэгжүүлэх боломжтой бол хөрөнгө оруулалт татах талаар ярина” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан ярив. Метан хий боловсруулах, нүүрс баяжуулах үйлдвэр барихад мэдээж хөрөнгө оруулалт хэрэгтэй. Төслүүд нь амжилттай байвал "Эрдэнэс Монгол” компани алсдаа олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах нь гарцаагүй.
Монгол Улс дэлхийд алдартай "хоёр толгой”-той. Тэр нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвөөс салдаггүй, нөөцөөрөө дэлхийд эхний 10-т эрэмбэлэгддэг Оюутолгой, Тавантолгойн орд юм. "Эрдэнэс Монгол” компани "Эрдэнэс Оюутолгой”-гоор дамжуулан Оюутолгойн 34, "Эрдэнэс Тавантолгой”-гоор дамжуулан Тавантолгой ордыг 100 хувь эзэмшдэг гэхээр хэр цараатай нь баримжаалагдана. Багануур, Шивээ-Овоо ч чамлахаар жижиг уурхай биш. Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр”-ийг "Эрдэнэс Монгол”-д шилжүүлнэ гэж ам гарсан удаатай.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||