- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Mongolian mining corporation”-ийн борлуулалтын орлого 3 дахин буурчээ
"Mongolian Mining Corporation” өнгөрсөн оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд нүүрсний ханш унасантай холбоотойгоор тус компанийн борлуулалтын орлого гурав дахин буурсан байна. Санхүүгийн үзүүлэлтүүдээс аваад үзвэл "Mongolian Mining Corporation” өнгөрсөн онд 100 орчим сая ам.долларын орлоготой ажилласан байна.
Энэ нь 2014 оноос гурав дахин буурсан дүн боллоо. Борлуулалтын биет хэмжээг аваад үзвэл 70 гаруй хувиар буурч, 1.5 сая тонн болжээ. "Mongolian Mining Corporation”өнгөрсөн хугацаанд борлуулалтаа Ухаа худаг уурхайгаас хангаж байсан аж.
Харин өнгөрсөн онд гуравдагч этгээдээс худалдан авч, эцсийн хэрэглэгчдэд борлуулсан нүүрс борлуулалтынх нь 20 хувийг бүрдүүлсэн байна. Өнгөрсөн жилүүдэд эрчим хүчний нүүрс болон хагас коксжих нүүрс баяжуулж зардаг байсан бол ханш унаснаас үүдэн энэ удаад зөвхөн коксжих нүүрс борлуулжээ. Мөн 2015 онд "Mongolian Mining Corporation” нэг тонн бүрэн коксжих нүүрсийг дунджаар 63.2 ам.доллараар борлуулсан байна. Энэ нь жилийн дүнгээрээ 24 хувиар буурсан дүн болжээ.
Харин алдагдлын хувьд 187 сая ам.доллар буюу өмнөх жилээсээ 100 орчим сая ам.доллараар буурсан байна. 2014 онд тус компани 280 сая ам.долларын алдагдал хүлээж байсан аж. Энэхүү алдагдлын тал хувь нь зах зээлийн байдалтай уялдуулан үндсэн хөрөнгийнхөө үнэ цэнийг бууруулснаас үүдэн гарсан байна. 2014 он хүртэл тус корпорацийн борлуулалтын орлого борлуулалтын зардлаа нөхөхүйц хэмжээнд байжээ.
Харин өнгөрсөн жилээс 1 ам.доллар олох бүрт 66 центийн алдагдал зөвхөн борлуулалтаасаа хүлээх болсон байна. "Mongolian Mining Corporation”-ийн зүгээс энэ төлбөрийг цаг тухайд нь барагдуулж чадахгүй байж магадгүй гэдгээ он гарсаар мэдэгдсэн юм. Тиймээс өрийн бүтцээ шинэчилж, төлбөрийн хугацааг хойшлуулахаар зээл олгогчидтойгоо хэлэлцээ хийж байгаа аж.
Мөн "BNP Paribas" болон "ICBS буюу БНХАУ-ын Аж Үйлдвэр, Худалдааны Банк"-ны зээлийн үлдэгдэл төлбөр болох 93 сая ам.долларыг гуравдугаар сарын 22-нд барагдуулах ёстой байсан ч төлбөрийг цаг тухайд нь барагдуулж чадаагүй юм. Улмаар энэхүү зээлд default зарлаад байгаа юм. Гэхдээ "Mongolian Mining Corporation” бонд эзэмшигчид болон банкуудтай хэлэлцээ хийж байна.
Энэхүү хэлэлцээ амжилттай явагдаж байгаа гэж тус компанийн Гүйцэтгэх захирал мэдээллээ. "Mongolian Mining Corporation”-ийн нийт өр төлбөрийн хэмжээ 2015 оны эцсийн байдлаар 800 орчим сая ам.доллар байсан байна. Энэ нь 2014 оноос 72 сая ам.доллар буурсан дүн болж байгаа юм. 2016 он гарсаар тус компани Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк тэргүүтэй гурван банкны 51.8 сая ам.долларын зээлийг Засгийн газраас авах авлагаар барагдуулахаар болсон байна.
Д.Хаш-Эрдэнэ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||