Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Байгалмаа: МоАХ Тавантолгойн асуудалд 2007 оноос л байр сууриа илэрхийлж ирсэн

Л.НОМИН

Г.Байгалмаа: МоАХ Тавантолгойн асуудалд 2007 оноос л байр сууриа илэрхийлж ирсэн

 


Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаатай ярилцлаа. 

-Монголын Ардчилсан холбоо 2007 оны зун суулт хийж, Тавантолгойн асуудлыг хөндөж байсан. Баялгийн тэгш бус хуваарилалтыг МоАХ-ны гишүүд, дэмжигчид эсэргүүцэж тухайн үеийн Сүхбаатарын талбайд суулт хийсэн. Үүнд оролцсон нэгэн гэрчийн хувьд танаас ямар учир шалтгаантай тэмцэл өрнөж байсныг асуух нь зөв болов уу?
-Монголын Ардчилсан холбооны гишүүд дэмжигчид 2007 оны долдугаар сарын 24-26-нд Сүхбаатарын талбайд суулт хийсэн юм. 2007 оны долдугаар сарын 9, 10-нд тухайн үеийн Засгийн газраас Оюу толгой, Тавантолгойн гэрээний төслийг хамтад нь УИХ-д өргөн барьсан. Энэхүү гэрээ нь учир дутагдалтайг МоАХ анхааралдаа авч, энэ чигээр нь явуулж болохгүй, эргэн харах шаардлагатай гэж байр сууриа илэрхийлж, суулт хийх хэмжээнд хүртэл тэмцсэн. Долдугаар сарын 9-10 гэдэг яг наадмын өмнөх өдрүүд. Хүмүүс баяр, наадамд анхаарал хандуулж, амралтаа аваад хөдөө гадаа явсан хойгуур нь гэрээг оруулж ирсэн нь өнөөх чоно борооноор гэгч л болсон. Тиймээс стратегийн чухал орд газруудад хөнгөн хуумгай хандаж, шийдэж болохгүй гээд ард нийтээрээ анхаарлаа хандуулж, шийдвэрлэх ёстой гэж үзэж бид тэмцсэн юм. 

-Гэрээний төсөлд юу юу тусгасан байсан юм бол?
-Тавантолгойн гэрээний хувьд тухайн үед 1,5-2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай учир Монгол Улс дангаараа ашиглах боломжгүй. Дотоодын нөөц боломж байхгүй гэж байлаа. Гэтэл Тавантолгойн 14 хувийг эзэмшиж байсан "Энержи Ресурс” компанид тэр үеийн Монгол Ардын хувьсгалт нам, Ардчилсан намын нэр бүхий 14 хүнийг ил болгож нэрийг зарлаж байсан. АН-ын Г.Батхүү, Батж.Батбаяр, П.Очирбат, С.Баярцогт, тухайн үеийн ҮШН-ын М.Энхсайхан, МАХН-ын Ц.Цэнгэл, Сү.Батболд, Д.Идэвхтэн гэх мэт хүмүүсийг байсныг бид суулт хийх үеэрээ зарлаж байв. Ингээд 86 хувийг нь улс эзэмшинэ гэж гэрээний төсөлд тусгасан ч судлаад үзэхээр төр тухайн үеийн Ашигт малтмалын хуулиар 50 хүртэл хувийг эзэмших эрх зүйн орчинтой байсан. Тэгэхээр 86 хувийг нь төр эзэмшиж болохгүй. Төрд 50 хүртэл хувийг үлдээгээд 36 хувийг нь олон улсын нээлттэй тендер зарлаж хөрөнгө оруулалт татаж, Тавантолгойн ордыг эргэлтэд оруулна гэж тайлбарласан. Гэтэл энэ үед өөр нэг асуудал гарч ирсэн л дээ. "Энержи Ресурс” компани хэрэв гэрээг цуцлах юм бол 4,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээ улсаас нэхэмжилнэ гэсэн. 

-4,4 тэрбум төгрөг гэхээр нэлээд их мөнгө болно. Тухайн үед улсын төсөв дөнгөж нэг их наяд байсан гээд бодохоор хувийн компанид ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж үү?  
-Тухайн үед үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эрдэмтэн докторууд, судлаачид "Энержи Ресурс”-ын оруулсан гэх 4,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэн ч нотлоогүй.  Хаанаас, хэн ийм тоо гаргаад ирэв гэдэг асуудал бид тавьсан. Бодит байдал дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн орд газарт өрөмдлөг хийсний үнэ гэж байгаа юм уу. Энэ бол бодит бус тоо байна гэдгийг сөхөж гаргаж ирсэн. Үүнийг МоАХ ч эсэргүүцэж байсан юм. Халуун зунаар, наадам тааруулж төслөө оруулж, батлуулах гэж зүтгэсэн нь ямар учиртай юм бэ гэдгээ тайлбарлахыг, гэрээний төслийг ард нийтээр нээлттэй хэлэлцүүлэх шаардлага бид тавьж, суулт хийж, иргэдээс гарын үсэг цуглуулсан юм. Маш олон хүний гарын үсэг цуглуулж, түүнийгээ УИХ-ын даргад өргөх бичгээр өгсөн. Мөн мэргэжлийн хүмүүс, судлаачдын хийсэн Оюу толгой, Тавантолгойн гэрээг нягталж, шалгаад гаргасан дүгнэлтийг ч дэмжиж байсан. Ингээд хоёр хоногийн суултын үр дүнд бид тухайн үед тавьсан зорилтдоо хүрч чадсан. УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд иргэдийн гарын үсэг бүхий өргөх бичиг бариад гэрээний төслийг 2007 оны намрын чуулганаар хэлэлцэхээр болгон хойшлуулж чадсан. Ингэж шийдэлд хүрсэн учраас МоАХ суултаа зогсоосон юм.

-Есөн жилийн өмнө ул­сын хөрөнгөөр хайгуул хий­сэн Тавантолгойн ор­дын 14 хувийг эзэмшиж байсан "Энержи Ресурс” компанийн ард албан тушаал, эрх мэдэл бүхий 14 хүн бий гэж мэдэгдэж байж. Хэн хэн байсан юм бэ?
-Энэ 14 хүн бол тухайн үеийн Монголын хамгийн эрх мэдэл бүхий өндөр албан тушаалд байсан аль аль намын төлөөлөл. МАХН, АН, ҮШН гээд бүлэглэл үүсгэсэн байсан. Суултынхаа үеэр бид олон нийтэд зарласан. Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн ордыг хэрхэн эзэмшиж, ямар арга замаар лицензийг нь, яах зорилготой олж авав. Өнгөц байдлаар 86 хувь нь улс эзэмшинэ 14 хувь нь дотоодын 14 хүн эзэмшээд байгаа юм шиг харагдаад байдаг. "Энержи Ресурс” гэдэг компанийн дор нэгтгэгдсэн 14 хүн бол монголчууд боловч үнэндээ 2004 онд Канадад худалдагдсан байдаг.  Тэгэхээр аль ч талаас нь харсан "Энержи Ресурс” Канадын компани болж харагдаад. Нөгөө талаас тухайн үеийн Ашигт малтмалын хуулиар 50 хүртэлх хувийг улс эзэмшинэ гэчихээд үлдсэн 36 хувийг нь олон улсын нээлттэй тендер зарлаж өгнө гэж байв. Гэтэл 50 хүртэлх хувиа гэрээний төсөлд заасан шиг төр эзэмшиж чадах уу үгүй юу гэдэг асуудал гарна. 36 хувиа олон улсын нээлттэй тендер зарлаад өглөө гэхэд хэн орж ирээд идэвхийлэн авах нь тодорхой байсан. Улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон орд газраа шууд гадаадын компани, хөрөнгө оруулагчид өгчих нөхцөл боломж бүрдсэн байсан гэсэн үг. Тэр ч бүү хэл, Тавантолгойн ордын зөвхөн 34 хувь нь ч монголчуудад үлдэхийг ч үгүйсгэхгүй газаргүй байсан.     
  
-Оюу толгойн гэрээний жишгээр...
-Яг тийм. Оюу толгой явдгаараа яваад ямар алдаа дутагдалтай байгааг бүгд мэднэ. Оюу толгой руу анхаар­лыг нь хандуулж байгаад Тавантолгойн асуудлыг ард нь явуулах гэж үзсэн. Элгэнд наалдсан дэлүү шиг л Монголын талд ашиггүй гэрээ хэлцэл батлуулахаар зүтгүүлж, төлөвлөж цаг үеэ ч сонгосон байсан юм. Үүнийг МоАХ таслан зогсоож чадсан. Ийм л үйл явдал 2007 онд болсон. Тухайн үед гэрээний төслийг М.Энхболдын Зас­гийн газар боловсруулж, өргөн мэдүүлсэн. Шадар сайд нь М.Энхсайхан байсан. Энэ хүмүүс дотор нөгөө тус бүр 1 хувь эзэмшдэг 14 хүний нэр нь байсан юм шүү. Улс орны эрх ашигт нийцсэн гэрээ хийхийг урьтал болгохгүйгээр өөрсдийн баяжих, ашиг олох эрх ашигт нийцүүлэхээр санаархаж зүтгүүлж байсан. МоАХ ардчиллыг, ардчилсан нийгмийг авч ирсэн ууган байгууллага учраас улс орны нөхцөл байдал, нийгэмд тулгамдаж байгаа асуудалд өөр өнцгөөс нь харж чад­даг, өөрсдийн зарчмаа алдаг­дуулаагүйн хувьд дуугарсан нь энэ. Тухайн үеийн гэрээ хэлцэл хийх гэж байсан хүмүүс одоо ч гэсэн төрийн өндөр албан тушаалд эрх мэдэлтэй хэвээрээ л байна. Есөн жилийн өмнөх байдал өнөөдөр дахиад давтагдсаар л байна. МоАХ юуны төлөө тэмцээд байгааг хүмүүс ойлгох байх. 

-Оюу толгойн гэрээг байгуулаад араас нь Тавантолгойг явуулахаар бэлдэж байсан ч гэдэг. 
-Тавантолгойн гэрээг дандаа сиймхий тааруулж оруулж ирдэг. 2006 оны зургадугаар сарын 29-нд Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх үед МАХН-ын гишүүн Л.Пүрэвдорж, Ц.Дамиран, АН-ын гишүүн Б.Батбаяр, Г.Батхүү нар өргөсөн тангаргаасаа няцаж, төр өөрийн өмчөө худалдан авах тухай, Монголын иргэд ба төр 0-50 хүртэл хувийг хүртэж болох тухай саналыг оруулсан нь долдугаар сарын 8-нд батлагдсан байдаг. Бас л наадмын үеэр. УИХ-ын дарга байхдаа Ц.Нямдорж Ашигт малтмалын хуулийг засварласныг Үндсэн хуулийн цэц тогтоосон байдаг. УИХ-ын дарга байхдаа Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчиж хуульд маш их засвар хийсэн нь тогтоогдож, огцорсон. Оюу толгой ба Тавантолгойн баялгийг луйврын аргаар завших боломжийг энэ Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөөр олгосон. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж, эхлэлийг 2006 онд тавьсан байгаа юм. Эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн хүмүүс тухайн үед энэ гэрээнүүдийг эсэргүүцэж байр сууриа илэрхийлж байсан. МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор, уул уурхайн инженер-геологич С.Авирмэд, МУИС-ийн багш, геологи-эрдэс судлалын ухааны доктор, инженер-геологич Ж.Бямбаа, техникийн ухааны доктор, хүдэр баяжуулах технологийн инженер М.Дамдинсүрэн, геологи-эрдэс судлалын ухааны доктор уурхайн ин­женер-геологич Ч.Хурц, хуульч Л.Цог, "Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав нар гэрээний зүйл заалт бүр дээр нарийвчилсан судалгаа хийж үзсэн. Дүгнэлтдээ ч дээр дурдсан хууль бус зүйлүүдийг тусгаж, УИХ-ын гишүүдэд хандаж тавьсан байдаг. 

-Тэгэхээр гэрээг боловс­руулж, 2007 онд оруулж ирэхийн тулд жилийн өмнөөс хууль эрх зүйн хувьд хөрс суурийг нь тавиад бэлдээд байсан гэсэн үг үү?
-2006 оны наймдугаар сарын 22-ны өдөр ажлын хэсэг байгуулаад 2007 оны долдугаар сарын 10 хүртэл ажиллаад төслөө өргөн барь­сан. Энэ хооронд шинжээчид ажиллаад таван үндэслэл гаргаж гэрээг хэлэлцэж болохгүй гэж үзсэн. Гэтэл хүчин төгөлдөр бус Ашигт малтмалын тухай хуульд тулгуурлан гэрээг боловсруулсан байсан. Монгол Улсын Засгийн газ­раас ажлын туршлага бага­тай, практикийн турш­лага дулимаг хүнээр ахлуулж гэрээ байгуулах ажлын хэсэгт геологи, уул уурхайн мэргэжлийн бус хүмүүсийг зориуд томилсон. Ажлын хэс­гийн ахлагч нь тухайн үеийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар. Одоогийн УИХ-ын гишүүн. Гэрээг хаалттай, маш чанд байдалд хийж байсан гэх мэтчлэн үндэслэлээ гаргаад үндсэндээ луйврын шинжтэй гэрээ байтал Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэд хэдэн хурлаар дэмжсэн байсныг тэд илэрхийлж, дүгнэлтээ нийтэд танилцуулж байсан.      
 
-Тавантолгой бол цөөн хэдэн хүний биш Монголын ард түмний өмч гэж зөвхөн ойрын 3-4 жил ярьсан асуудал биш юм байна гэж ойлгож болох болох нь ээ?  
-Гэрээний төслийг 2007 онд Оюутолгойн дуулиан, наадмын үеэр албаар оруулж ирэх гэж байснаас үүдэж бид дуугарсан. Талбай дээр суулт зарласнаас хойш МоАХ Тавантолгойн гэрээ, хөрөнгө оруулалтын асуудал, гэрээ хэлцлийн үе шатууд хэрхэн явж байгаа, ямар заалт оруулж байгаад анхаарлаа тууштай хандуулж ирсэн. Тиймээс одоогийн бодит нөхцөл байдал зөвхөн өнөөдөр, ганц хоёр жилийн өмнө гаргаж ирж байгаа асуудал биш. Тухайн үед онцгой анхаарал хандуулж, суулт хийж байсан шиг өнөөдөр ч гэсэн бид байр сууриа илэрхийлж байгаа юм. Цаашдаа ч Монголын ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн ийм бусармаг зүйлстэй МоАХ тэмцэх болно.
Эх сурвалж: www.assa.mn
Г.Байгалмаа: МоАХ Тавантолгойн асуудалд 2007 оноос л байр сууриа илэрхийлж ирсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани