- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Сайндаа сарвайгаагүй самурай бонд, саар нь барагдахгүй уран
"Зах зээлийн нийгэмд тэнэг хүн л авдартаа мөнгөө хадгална" гэлцдэг. Энэ үгийн цаад утга нь мөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулсан нь л хожно гэсэн санаа. Харин өрийн бичиг бусад бондоор олдсон мөнгөө буруу зүйлд зарцуулбал юу ч хийлгүй хадгалснаас ч аюултай. Үүний тод жишээ бол өнгөрсөн онд "Чингис" бондын мөнгө Монголбанкны дансанд орсноос хойш энэ сэдэв олны анхаарлыг татаж эхэлсэн билээ. Тухайн үед бэлэн төсөлгүй байж их хэмжээний өр тавилаа гэх яриа ч гарч байсан цаг саяхан. Харин өнөө жил "Самурай" бондын 600 орчим сая ам.долларын хөрөнгө хаашаа, юунд зарцуулагдахад олон нийт анхаарлаа хандуулах болно. Эл хөрөнгийг монголчууд чулуу болгож чадвал том боломж хэмээн эдийн засагчид үзэж буй. Учир нь ийм бага хүүтэй хөрөнгийн эх үүсвэр олох боломж тун ховор. Засгийн газар "Чингис” бондыг 4.1-5.1 хувийн хүүтэйгээр арилжиж байсан.
Гэтэл 2.5 дахин бага хүүтэйгээр "Самурай” бондыг арилжсан
нь "Чингис” бондоос ашигтай хувилбар гэсэн үг. Хаа сайгүй хямрал зарласан үед манайх уг бондыг арилжаалсан нь цагаа
олсон мэт боловчцаад учрыг тунгаавал, хэр барагийн
олдохооргүй нөхцөлтэй бонд "хоромхон” зуурт олдсон нь сонирхол болоод гайхах
сэтгэл төрөөд болдоггүй. Учир юу гэвэл,эх сурвалжийн мэдээлж буйгаар босго
өндөртэй эл бонд сайн санаа өвөрлөж ирээгүй гэх бор шувуу нисэх болов. Хариутай
бол бариутай гэсэн зарчмаар ирсэн сурагтай. Тэр ч бүү хэл, тал нутгийн минь
баялагт түшиглэсэн, төмөр нүүртэй бонд гэлцэх юм. Бодох л бодол. Монгол
Улс байгалийн баялгаараа дэлхийн анхаарлын төвд орох болсоор багагүй хугацаа
өнгөрчихөж. Алт, зэс, нүүрс
гээд өмнийн говиор дүүрэн байна. Гэхдээ үүнээс гадна бас нэг сонирхолтой, бас
эргэлзээтэй сэдэв нь яах аргагүй уран. Учир нь ураны таамаглаж буй 1.4 сая тонн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт,
батлагдсан 120 мянган тонн орчим нөөцөөрөө тавдугаарт жагсаж буй нь цөмийн
эрчим хүчинд дурлагч Япончуудын аазгайг хөдөлгөж буй нь мэдээж.
Ази тивд БНХАУ-ын нөлөө ихэсч байгаа
нөхцөлд манай улстай эдийн
засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь Японы хувьд маш чухал болоод байгаа
нь ойлгомжтой. Байгалийн ховор элементийн нөөц Монголд их байгаа нь тэднийг
манай улс руу татаж буй нь илт.
Сенкаку арлын асуудлаас болж, БНХАУ байгалийн ховор элементийнхээ экспортыг
зогсооход Японы цахилгаан бараа, автомашин үйлдвэрлэгчид хямарч, сул зогсоход
хүрч байсан түүх бий. Тиймээс байгалийн ховор элемент, эрчим хүчний түүхий эд
импортлох сонирхол байгаа нь ойлгомжтой. Арлын орны ерөнхий сайд ч нэгэн яриандаа бага зардлаар их эрчим хүч
үйлдвэрлэдэг цөмийн эрчим хүчээсээ 2040 оноос өмнө "салахгүй” гэж байсан нь сайн харилцаатай, ураны нөөц ихтэй
манай улсад ховор нөхцөлтэй бонд гаргаж, хариуд нь ураны салбарыг хөдөлгөх
хангалттай шалтгаан биз. Албаныхны өгүүлж буйгаар цөмийн эрчим хүч
үйлдвэрлэхийн тулд манай улсаас шүүсэн шар нунтаг олборлож, самурай бонд гаргах
болсон гэх юм. Цацрагийн
бага хэмжээ шууд үхүүлдэггүй ч амьтай бүхнийг цөмийн реактар болгодог, генийг нь
өөрчилдөг, төрөл арилжуулдаг ураныг олборлохын тулд хэцүү цагт тусалсан
нэртэйгээр бонд гаргасан бололтой.
Тодруулбал, 2013 оны сүүлчээр "Арева” групп, Японы "Мицубиши” корпораци
болон Монголын төрийн өмчит "Мон-Атом” компаниуд уран олборлох гэрээнд гарын үсэг зурснаар уршигт ураныг олборлох болсон.
Учир мэдэх нэгний хэлснээр Японы
засгийн газрынхны хэсэг хүмүүс "Мицубиши” компанийх
бөгөөд нөгөөтэйгүүр улаан нүүрэндээ эл хоёр асуудал хамааралгүй мэт боловч уг
чанартай энэ гэрээгээр уран олборлож эхэлвэл Япон улс манайхаас шууд ураныг
олборлох бололтой. Тэгэж байж хэдэн цөмийн реактор барих гэнэ. Эс үгүй бол
уршиг ихтэй ураныг ингэтлээ ашигтай гэхчилэн магтаж, дээд доодгүй шуурахгүй
байсан байх. Уранд "донтсон”
Арева компани өчнөөн асуудал тарьсаар байхад төдийгөөс өдийг хүртэл шийдсэн
дорвитой ажил үгүй нь эл таамгийг батлах шиг. Улаам цайм ураны хороос хордсон
малын ургийн гажиг, нялхасын биедэх харшил, иргэдийн өвчлөл зэрэгт бөөс
хуурстай байсан гэхчилэн арга ядсан шалтгаан тоочин байж, ураныг олборлох
зөвшөөрөлөө таталгүй, төр ард иргэд рүүгээ нууруугаа харуулж буй нь бас л эл
таамгийг нээрээ тийм юм болов уу гэх сэтгэгдэл төрүүлэх шиг. Тэр ч бүү хэл "Арева”
групп 2008 онд "Ичгүүргүй нүд
шагналын эзэн” болж байсан.
Учир
нь Арева компани Нигерт 40 жилийн турш уран олборлож байгаа бөгөөд
уурхайчид нь олноороо өвчилж эхлэсэн гэдэг. Тус улсын эрүүл мэндийн
салбарынхан уурхайчдыг ураны
хордлогод орсон гэж үзжээ. Гэвч эл шалтгааныг "Арева” компани хүлээн
зөвшөөрөөгүй төдийгүй ажилчдыг ДОХ туссан хэмээн гүтгэж уг шагналыг
хүртэж байсныг сануулъя. Эл явдал 15 жилийн турш олборлолт хийж буй
манай
улсад давтагдахгүй гэх шалтгаан байхгүйг дурдъя. Өдгөө Дорноговийн
Улаанбадрах
сумын иргэдийг хөсөр хаяж, бонд мэтэд хууртсаар хойчдоо улсаараа ДОХ
туссан нэр
зүүх вий дээ. Үүгээр ч дуусаагүй. Уран олборлохын тулдАрева компани
"Залуу малчдын улсын
зөвлөгөөн"-д маш их ач холбогдол өгч Ураны 17 лиценз эзэмшдэг газар
нутгийн сум, засаг захиргааны нэгжүүдээс буюу Улаанбадрах, Зүүнбаян
сумын есөн залуу
малчдыг зардал мөнгийг нь шийдвэрлэн Улаанбаатар хотод болох зөвлөгөөнд
ирүүлэхээр болсон байх юм. Монголын хүн, амьтан нь ураны
олборлолтоор төрөл арилжиж эхлээгүй гэж үү. Монголд цөмийн дэлбэрэлт болоогүй ч нэг цэг дэх туршилтын
олборлолтын гамшиг нь Японыхоос дутуу биш байна. Эхлэл хэсэгт
л ийм байдалд оруулж байхад жинхэнэ олборлолт эхэлвэл юу болох вэ. Ядаж
байхад, урт хугацааны ч биш богино
хугацааны макро эдийн засгийн төлөвийг сайжруулахын тулд эх орон, элгэн садны
эрүүл мэндээр дэнчин тавьж, их өр тавьсны учир юу вэ.
Ж.Эрдэнэ
Сайндаа сарвайгаагүй самурай бонд, саар нь барагдахгүй уран
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани