- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол улсын Эдийн засагт “Галав юүлж” байна
Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрч "сэхээн амьдруулах тасаг"-т шилжээд дөрвөн жилийн нүүр үзжээ. Овоо тэнхэрч, "хөл дээрээ босоод явж байсан" эдийн засгийг АН-ынхан буцаагаад хэвтрийн дэглэмд оруулчихсан. Энэхүү үйл явдлын эхлэл нь 2012 онд тавигдсан гэж эдийн засагчид дүгнэдэг. Тодруулбал, Шинэчлэлийн тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газар "Чингис" нэртэй 1.5 тэрбум ам.долларын бонд, "Самурай" нэртэй 600 сая ам.долларын бонд, "Хөгжлийн банк"-ны бие дааж босгосон 580 сая ам.долларын бондоос үүдэлтэй ажээ. Дээрх гурван бондоос гадна "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" нэрээр хэвлүүлсэн 3.4 тэрбум төгрөг Монгол Улсын эдийн засгийг "сэхээн амьдруулах тасаг" руу шилжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн 3.4 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан бэ гэдэг нь одоо ч тодорхойгүй байна. Ардчилсан нам төрийн эрхэнд гараад бонд босгох тухай яриа дэгдэхэд манай толгой эдийн засагчид "Заавал бонд босгох шаардлага байна уу" гэсэн утгатай зүйл ярьж байсан. Үнэхээр 2012 оны Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харахад бонд босгох шаардлага байсан уу гэвэл үгүй. Фракц олонтой намын зовлонг нимгэлэх зорилгоор босгосон бонд нь өнөөдөр ард түмний нуруун дээр хүндхэн ачаа болон бууж байна.
Монголын нэг иргэн арчаагүй эрх баригчдын ачаар 15 сая төгрөгийн өртэй болчихлоо. Ийм байхад "Бидний үр хойч төлчих байлгүй дээ" гээд ичих ч үгүй ярьж суугаа Ерөнхий сайд асныг юу гэж ойлгох вэ. Сөрөг хүчнээс "Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг яаж хазаарлах вэ. Жишээ нь, нэг ширхэг өндөг 380 төгрөг болчихлоо шүү дээ" гэж асуухад "Монголчууд заавал өндөг идэж тансаглах шаардлага байна уу" гэсэн шүү юм ярьж ард түмнээ тавлаж суугаа эрх баригчдыг юу гэж ойлгох вэ. Эрх баригч намын дарга нь "Ам.долларын ханш 5000 төгрөгт хүрчихээгүй нь бидний гавьяа. 2000 төгрөгтэй тэнцэж байгаа нь их юм" гэсэн утгатай зүйл ярьж ард түмнээ даапаалж суугааг юу гэж ойлгох вэ. Тэгэхэд 2012 онд МАН засаг толгойлж байхад нэг ам.доллар 1260 төгрөгтэй тэнцэж байв. Харин эрх баригчдын харалган бодлогын дүнд өнөөдөр ноён ам.долларын ханш тэнгэр өөд мацаж байна. 1260 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар 2045 төгрөгтэй тэнцэж байх жишээтэй. Дөрөвхөн жилийн дотор 785 төгрөгөөр ам.долларын ханшийг нэмж чадсан "бэрх баригч"-дад алга ташиж, баяр хүргэмээр ч юм шиг...
Өдрөөс өдөрт нэмэгдэж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хазаарлах зорилгоор хэрэгжүүлсэн "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн үр дүнг эрх баригчдаас асууя. Дэлхийн эдийн засаг тогтвортой байхад Монгол Улсын эдийн засагт хямралын салхи, шуурга хүчтэй дэгдэж байгаа нь ямар учиртайг ч бас асууя. Эрх баригчдын бий болгосон эдийн засгийн хямрал "Нарантуул"-ын наймаачдаас авахуулаад үндэсний томоохон үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч компаниудад нөлөөлж эхэллээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 64301 аж аухйн нэгж буюу нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 50.8 хувь нь үйл ажиллагаагаа зогсоож, хаалгаа барьсан дүн мэдээ гарчээ. Энэ хэрээрээ ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн гэсэн үг. Гэтэл эрх баригчид ажилгүйчүүдийн тоо буурсан, амьдрал сайхан болж байгаа гэж ард түмнээ тавлаж суух юм. 2012 онд ажилд орохоор бүртгүүлсэн хоёр хүн тутмын нэг нь ажилтай болж байсан бол 2015 оны байдлаар таван хүн тутмын нэг нь ажилтай болсон байх жишээтэй. Хямарсан эдийн засгийн хүндрэл эрх баригчдад бус ард түмэнд илүүтэй мэдрэгдэж байна.
Эрүүгийн шинжтэй гэмт хэрэг сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа нь эдийн засагтай шууд холбоотой. 2015-2016 оны хоорондох хоёр жилийн хугацаанд банк дээрэмдсэн хэрэг 3-4 удаа гарч байгаа нь амьдрал туйлдаа хүртэл доройтсоны шинж. Банкнаас зээл аваад найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг байсан ах, дүү хоёрын орлого илт багасч банкны өрийн дарамтад орохдоо банк дээрэмдсэн тохиолдол гарсан. Тэгэхэд сошиал орчинд ах, дүү хоёрыг өмөөрсөн янзтай сэтгэгдэл зонхилж байв. Энэ нь нийгмийн амьдрал ямар хэцүү болсныг бэлхнээ илтгэнэ. Бүр цаашилбал, ард түмэн бэлэн мөнгөний хомсдолд орж байна. Уг нь эдийн засгийн хуулиараа 3.4 тэрбум төгрөгийг цаасан мөнгөөр хэвлэж тараасан манай улсад мөнгөний илүүдэл бий болох ёстой ажээ. Гэтэл тэр мөнгөний илүүдэл нь хаачсан бэ.
Энэ маягаараа удаан үргэлжилбэл Монгол Улс дампуурлаа зарлахад хүрнэ. Дампуурлаа зарласнаараа олон улсын шүүхэд өр төлбөрийн асуудлаар дуудагдана. Ингэснээрээ Монгол Улсын нэр хүнд олон улсад навс унана. Дампуурлаа зарлаагүй өнөөдрийн Монголд гадаадын хөрөнгө оруулалт "тэг" заачихаад байхад муугаар бодоход дампуурлаа зарласны дараах Монголд хэн итгэх билээ. Товчоор хэлбэл, Монгол Улсын эдийн засагт "галав юүлж" байна. "Галав юүлэх" болсон шалтгааныг тавьсан эрхмүүд нь нөгөө л эрх баригчид шүү дээ.
С.НЭМЭХ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||