- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тост-Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтанд оруулахыг уриаллаа
Ирвэс хамгаалах сан, Өмнөговь аймаг, ГурванТэс сумын удирдлага иргэд олон нийтийн зүгээс 2009 оноос хойш жил бүр Тост-Тостбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтанд оруулах санаачлагыг гаргаж, Засгийн газарт оруулж ирсэн боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа аж.
Биологич Т.Лхагвасүмбэрэл агсанд тохиолдсон харамсалтай явдлаас үүдэн олон нийт дэлхий дээрх цоохор ирвэсийн хамгийн өндөр нягтаршилтай цор ганц бүс нутаг бол Тост-Тосонбумбын нурууг илүү сайн мэддэг болж тусгай хамгаалалтад авахыг шаардах болсон юм.
Гэвч Засгийн газраас "улсын нөөцөд бүртгэлээ" гэсэн зүйлийг гаргаж, иргэдэд Тост-Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан мэтээр ойлголт өгчээ.
Тиймээс Тост-Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтанд оруулах үүднээс дараах уриалгыг гаргажээ.
Эх орноо хайрлаж, ирээдүй хойч үедээ онгон дагшин байгалиа хамгаалж
үлдээх үүднээс тэд хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан энэхүү
уриалгаа олон нийтэд түгээлгэж буй аж.
УРИАЛГА
Монголын дөрөв дэх засаглалын дуу хоолой болж, хүний эрхийг
дээдэлсэн шударга нийгмийг бүтээхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж
байгаа их үйлсийн эзэн хэвлэл мэдээллийн байгууллага, эрхэм сэтгүүлчид
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна. Хэвлэл
мэдээллийн хэрэгслийн үнэ цэнэ, ач холбогдол асар өргөн хүрээгээр
хэмжигдэнэ. АНУ-ын ерөнхийлөгч асан, нэрт соён гэгээрүүлэгч Томас
Жефферсон "Хэрвээ намайг сонин хэвлэлгүй засгийн газар ба засгийн
газаргүй сонин хэвлэл хоёрын аль нэгийг сонго гэвэл би засгийн газаргүй
сонин хэвлэл гэсэн хувилбарыг сонгоно” хэмээн мэдэгдсэн байдаг. Энэ бол
хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрхэм сэтгүүлчдийн нийгэмд гүйцэтгэж буй
үүргийг онож хэлсэн нэгэн жишээ юм. Тийм ч учраас нийгмийг удирдан
чиглүүлэх, соён гэгээрүүлэх залуураас итгэл төгс барьж, үлээсэн салхи
бүхэнд туугдан хөвөх бус эх орныхоо сайхан ирээдүй хэмээх нэгэн зорилгын
төлөө ямар ч шуургийг сөрөн сэлж яваа Та бүхнийг байгаль орчноо
хамгаалах үйлсэд уриалан дуудаж байна.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост-Тосонбумбын нурууг
улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг энэ хаврын чуулганаар
хэлэлцэхээр нэр бүхий гишүүд санал оруулаад байна. Хэрэв энэ удаагийн
чуулганаар Тост-Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авч
чадахгүй бол дахин аврал эрэх боломж ойрын хугацаанд гарч ирэхгүй.
Уг нурууг улсын тусгай хамгаалалтад авах нь зөвхөн ирвэс хэмээх ганц
амьтны хувь заяатай холбоотой асуудал биш юм. Үүний цаана ирвэсийн
шүхэр дор амьдарч буй аргаль хонь, янгир ямаа болон 15 зүйлийн том сүүн
тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувуу, 10 зүйлийн ховор
болон ховордсон ургамлыг хамгаална. Мөн нийт газар нутгийнхаа 37 хувийг
лицензид өгч, амьдрах орчин нь хумигдаад буй Гурвантэс сумын малчин
иргэдийн амьдралын баталгааг хангах, усны нөөцийг нь хамгаалах, түүхийн
дурсгалт газар, өв соёлыг нь хадгалж үлдэх боломж бүрдэх юм. Нутгийн
иргэд, орон нутгийн засаг захиргааныхан Тост-Тосонбумбын нурууг улсын
тусгай хамгаалалтад авах асуудлыг 100 хувь дэмжиж байгааг батлан
тэмдэглэж байна.
Тост-Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал нь
ардчилсан нийгмийн амин сүнс болсон хүний эрхийг хамгаалах, дуу хоолойг
нь сонсох, оролцоог нь хангах, шударга тогтолцоог бэхжүүлэх хэм хэмжүүр
болж өгнө. Цаашлаад Монгол Улсын үнэт зүйл юу вэ, бид хөгжлийн ямар
замаар замнах вэ гэсэн асуултад хариулт болно.
Мэдээж Монгол Улсад уул уурхай хэрэгтэй. Эдийн засаг хүндэрсэн үед хөрөнгө оруулалт татахын тулд сайн нэр зүүх шаардлагатай. Гэхдээ энэ бүхний золиос нь дэндүү том байна. Тост-Тосонбумбын нуруу зөвхөн бидний үед хамааралтай өв биш. Тиймээс нутгийн иргэдийн хүслийг үл хүндэтгэж, байгаль эхийн заяасан хэзээ ч давтагдахгүй ер бусын гайхамшигт, амьд шүтэлцээтэй баялгийг үзэгний үзүүрээр дур мэдэн шийдэх эрх мэдэл өнөө цагийн хэнд ч байхгүй. Түүнчлэн, асар үнэ цэнэтэй, дахин давтагдашгүй уг газарт ямар ч судалгаагүй лиценз олгож алдаа гаргасан төрийн шийдвэрийн хор уршгийн төлөөсийг нутгийн уул ус, иргэд, ирээдүй хойч төлөх ёсгүй билээ.
Дэлхий дээр цоохор ирвэсийн хамгийн өндөр нягтаршилтай цор ганц бүс
нутаг бол Тост-Тосонбумбын нуруу юм. Мөн ирвэс нь тухайн бүс нутаг онгон
зэлүүд байдлаа хадгалж үлдсэн, унаган төрхөөрөө байгаа гэдгийг
илэрхийлэх үндсэн үзүүлэлт болдог. Аливааг мөнгөний нүдээр хардаг, эдийн
засгийн үзүүлэлтээр илэрхийлэх дуртай нөхдөд арай ойлгогдох байдлаар
тайлбарлая. Улс орны эдийн засгийн хөгжлийг ДНБ (дотоодын нийт
бүтээгдэхүүн) хэмээх үзүүлэлтээр баримжаа болгож тодорхойлдог. Тэгвэл
тухайн бүс нутаг онгон зэлүүд байдлаа хадгалж байгааг илэрхийлэх ДНБ-тэй
ижил үзүүлэлт нь ирвэс юм.
Ирвэс, түүнийг шүхэр дор амьдарч буй амьтан, ургамал, хүрээлэн буй
байгалийг хамгаалах нь нүүдэлчин монголчууд байгаль эхтэйгээ шүтэн
барилдлагатай аж төрдөг, онгон зэлүүд байгальтай хэмээх дэлхий нийтийн
ойлголтыг хадгалж үлдэхэд асар чухал үүрэгтэй. Цаашлаад Монголын нэр
хүндийг өсгөх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд голлох нөлөө
үзүүлэх нь дамжиггүй.
Тост-Тосонбумбын нурууны орчим олгогдсон лицензийг цуцлахын тулд төр
нөхөн олговор өгөх ёстой гэсэн тайлбар хийж буй. Хэрэв нөхөн олговор
өгөх бололцоогүй бол нурууг хэсэгчилж хамгаалаад одоо байгаа арван хоёр
лицензийг хүчин төгөлдөр үлдээх асуудал хөндөгдөж байна. Тэгвэл энд нэг
зүйлийг ойлгох учиртай. Уул уурхайн үйлдвэрлэл явуулах ямар нэг боломж
олгох юм бол талбай нь их, бага байх, Тостын нурууны бэл, захад байх
эсэх нь ямар ч хамаагүй. Учир нь ирвэс маш соргог амьтан. Энэ бүс нутагт
багахан нөлөөлөл үзүүлэхэд ирвэс, түүний шүхэр дор амьдарч буй амьтад
устана. Тиймээс энэ бүс нутгийг хамгаалахын тулд Тост-Тосонбумбын нурууг
бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах цор ганц сонголт бий. Түүнээс
биш, хэсэгчилж хамгаалалтад авна, лицензийн тоог бууруулсан зэрэг
тайлбар нь ямар ч үр дүнгүй хэрэгцээгүй зүйл.
Тост-Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг
хөндөж байгаа нь улс төрийн ямар нэг зорилго агуулж, лиценз эзэмшиж буй
компаниудыг буруутган шүүмжлэх гэсэн зорилгогүй гэдгийг онцолж байна.
Бидний цор ганц зорилго бол дахин давтагдашгүй өвөрмөц бүрдэл бүхий энэ
амьд ертөнцийг хамгаалах явдал билээ. Иймээс нийгмийн дуу хоолой болсон
хэвлэл мэдээллийн байгууллага, эрхэм сэтгүүлчид Та бүхнийг бидний
уриалгыг дэмжин, үр хойчийнхоо ирээдүйн төлөө хамтран ажиллахыг
хичээнгүйлэн уриалж байна. Та бүхний гарт Тост-Тосонбумбын нурууг
хамгаалж үлдэх хэвлэл мэдээлэл хэмээх бат бамбай, үзэг хэмээх ган илд
атгаатай байна. Дээрх сэдвээр нийтлэл материал бичих сэтгүүлчдийг
редакцийн зүгээс дэмжих, сонин хэвлэлд зай талбай гаргаж өгөх зэрэг олно
хэлбэрээр уриалгыг дэмжин хамтран ажиллах бололцоотой. Мөн бидний
зүгээс бололцоотой бүхий л мэдээллээр ханган дэмжин ажиллахад бэлэн
байна.
Сэтгүүлч хэмээх үүргийг нэр төртэй биелүүлж, ирээдүй хойч үеийнхээ
өмнө ам бардам зогсох их үйлсийн эзэн Та бүхэнд энэ хорвоогийн хамгийн
сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ТОСТЫН НУРУУГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТОВЧ ҮНДЭСЛЭЛ
Тост-Тосонбумбын нуруу нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт оршдог. Энэхүү газар нь:
1. Тус нуруу нь дэлхийд нэн ховордож улаан дансанд орсон Цоохор
ирвэсийн дэлхий дээрхи хамгийн өндөр нягтаршилтай нутаг гэж судлаачид
тогтоосон.
Цоохор ирвэс нь идэш тэжээлийн шүтэлцээт шүхэр зүйл тул түүний далбаан
дор аргаль хонь, янгир ямаа болон 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26
зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувуу, 10 зүйлийн ховор болон ховордсон
ургамал хамгаалагддаг.
2. Хамгаалалтад авахаар санал болгож буй нутаг нь Говь Гурвансайхан
байгалийн цогцолборт газар болон Говийн Их Дархан Цаазат газартай хил
залган оршдог тул аргаль хонь, янгир ямаа, цоохор ирвэс, хавтгай,
мазаалай гэх мэт нэн ховор амьтдын шилжин нүүдэллэх экологийн гол
коридор нутаг юм.
3. БОНХАЖЯамны захиалгаар 2011- 2013 онд "Дэ Нэйчэ Консерванси” Олон
улсын байгууллага Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн
үнэлгээ хийсэн бөгөөд хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн
хувьд чухал ач холбогдолтой газрын тоонд орсон.
4. Нутгийн удирдлага энэхүү онцгой эмзэг экосистемтэй газар анхаарал
тавьж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2014 оны 04-р сарын
25-ны өдрийн хурлын тогтоолоор Тост, Урт, Гоёот багийн нутаг болох
668,912 га талбайг "Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон.
5. БОНХАЖЯам, МУИС-тай хамтран 2008 оноос хойш Тост Тосон бумбын
нуруу нь судалгаа шинжилгээний лаборатори-эталон сонгогдож Олон Улсын
Ирвэс Хамгаалах Сан, ОУ ирвэс хамгаалах сан, Шведийн Гримзо судалгааны
төв гэх мэт гадаад дотоодын хэд хэдэн байгууллага хамтран дэлхийд анх
удаа цоохор ирвэсний урт хугацааны судалгаа шинжилгээний суурин төв
тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа ба энэхүү судалгааны ажлыг
дэмжих, тодорхой үр дүн гаргах боломжийг бүрдүүлнэ.
6. Байгаль хамгааллын үндсэн үзэл баримтлал болох нутгийн иргэдэд
түшиглэсэн байгаль хамгааллын шинэлэг үйл ажиллагааг 1998 оноос хойш
Ирвэс Хамгаалах Сан ТББ нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан хөгжүүлж
нутгийн ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлж, амьдралд дэмжлэг
үзүүүлж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нутгаа хамгаалах ард
иргэдийн санал санаачлагыг дэмжихэд чухал үүрэгтэй.
7. Тухайн нутагт говийн ховор амин сүнс болсон баянбүрдүүд, хайлаасан
бүрдүүд, Зулганайн гол гэх мэт "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан
бүхий газрын хамгаалалтын бүс,ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх,
ашиглахыг хориглох тухай” хуулийн дагуу хамгаалагдах чухал газрууд бий.
8. Тост-Тосонбумбын нуруу нь цоохор ирвэс түүний экосистемийн
хамгаалалтад чухал ач холбогдол бүхий газраас гадна 290 малчин өрх
31,000 гаруй малтайгаа энд суурьшин амьдарч ирсэн нутаг юм. Гурвантэс
сумын хэмжээнд 2,9 сая га газартай ба үүний 37% буюу 1 сая га газар нь
2006 оноос эхлэн уул уурхайн лиценцээр олгогдсон байдаг нь малчдын
бэлчээрт нөлөөлөн тогтвортой амьжиргаагаа эрхлэхэд бэрхшээл учруулж
байгаа билээ. Бэлчээргүй болсон малчид газар нутгаа орхин төв суурин
бараадан нүүдэллэх шалтгаан болж энэ нь улмаар зах хязгаарын хилийн
бүсийн нутаг эзэнгүйдэх асуудал үүсэж болзошгүй юм. Тус бүс нутгийг
улсын хамгаалалтад авснаар малчдын уламжлалт мал аж ахуйн амин чухал
бэлчээр хамгаалагдаж үндэсний аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлэх болно.
9. Өнөө үед эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайн нөлөөнд Тостын нуруу
хүчтэй өртөх эрсдэл их байгаа бөгөөд цоохор ирвэсний амьдрах орчин,
шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал
дээшлүүлэн Улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардагатай байна.
10. Уул уурхайн хөгжлийн явцад байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах
бодлогын хүрээнд одоогийн байдлаар тус суманд үйл ажиллагаа явуулж буй
Өсөх зоос, Саусг Гоби Сэндс компаниуд дүйцүүлэн хамгаалах ажлаа
Тост-Тосонбумбын нуруунд хийхээр сонгон авч ажиллаж байгаа нь тус
нутгийг хамгаалалтанд авах зайлшгүй болохыг харуулж байна.
11. Тус хамгаалалтад авахаар санал болгож буй газарт байгалийн унаган
төрхөө хадгалсан, нэн ховор, ховор ургамлаар баялаг үзэсгэлэнт
баянбүрдүүд, анагаан илааршуулах чанартай, ундрага сайтай рашаан булаг,
говь нутгийн ард иргэдэд нэн чухал тариалангийн талбай бүхий хэд хэдэн
газар хамрагдахаас гадна Монгол Улсын соёлын өв болох хадны сүг зургууд,
түүх, соёл, археологийн холбогдолтой олдвороор арвин баялаг нутаг.
Зулганайн гол, Хэрмэн цав гэх мэт байгалийн түүхийн дурсгалт Өмнөговь
аймгийн 9 гайхамшигт ордог газрууд бий. Мөн нутгийн ард иргэдийн эртнээс
тахин шүтэж ирсэн онгон тахилгат Тост уул, Бумбын тахилгатай хайрхан
уул, эртний хийдийн туурь гэх мэт түүх соёлын дурсгалт газрууд давхар
хамгаалагдах юм.
12. Тостын нурууг хамгаалалтад авснаар 2014 онд дэлхийн 12 оронтой
хамтран зурсан Бишкекийн тунхаг бичиг, "Риогийн тунхаг”, "Биологийн
төрөл зүйлийн конвенц” "Цөлжилттэй тэмцэх тухай конвенц”, "Монгол Улсын
ТХГН-ийн үндсэн хөтөлбөр”, "Монгол орны биолгийн төрөл зүйлийг
хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр”, "Цөлжилттэй тэмцэх
үндэсний хөтөлбөр”,” Зүүн Азийн шороон шуурга /түйрэн/-тай тэмцэх” олон
улсын конвенц зэрэг үндэсний болон олон улсын холбогдох гэрээ
конвенциудыг хэрэгжүүлэхэд өөрийн үүргээ гүйцэтгэх болно.
ИРВЭС ХАМГААЛАХ САН НОГООН СЭТГҮҮЛЧ ТББ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||