- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нефть боловсруулах үйлдвэртэй болох гарц
Олон жилийн турш дуншсаар сүүлдээ үлгэр мэт сонсогддог болсон нефть боловсруулах үйлдвэрийн сураг он гарсаар сонсогдож Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд сүндэрлэх нь. Үйлдвэрээ дагаад тус сум ч аж үйлдвэрийн томоохон хот болон хөгжих нь. Олон улсын зах зээл дээр нефтийн ханш буурсаар байгаа энэ үед манай улсад дээрх хууль үйлчлэхгүй байгаа гол шалтгаан нь манай улсад нефть боловсруулах үйлдвэр байхгүй, төгрөгийн ам.доллартай харьцах ханш хэт зөрүүтэйгээс шалтгаалж буй. Иймээс юун түрүүнд манай улсад нефть боловсруулах үйлдвэрийг цаасан дээрх амлалт, ширээ тойрсон яриа бус ажил хэрэг болгох цаг яаахын аргагүй тулгараад байна. Аж үйлдвэрийн яамнаас гаргасан урьдчилсан тооцоо ёсоор бол хамгийн багадаа 30 жил ажиллах тус үйлдвэр нь жилдээ 2.3 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 85 хувь нь дизель түлш, 15 хувь нь кокосжсон нүүрс шиг бүтээгдэхүүн байх юм. Өөрөөр хэлбэл Евро-5 стандартын шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх нарийн тооцоо судалгаа гарчээ.
Харин яаж. Мэдээж нэгдүгээрт, хамгийн сайн технологи байх ёстой. Хоёрдугаарт, түүхий эдийн хангалтаа яаж хийх нь тодорхой байх, гуравдугаарт, хөрөнгөө яаж босгохоо шийдсэн байх ёстой. Үүнээс юуны түрүүнд хөрөнгөө яаж босгох вэ гэдэг нь анхаарал татаж буй. Сонины хуудас эргүүлж суух зуурт Аж Үйлдвэрийн яам нефтийн үйлдвэр байгуулах тухай асуудлаар тендер зарласан тухай зар анхаарал татлаа. Өөрөөр хэлбэл консорциум буюу "Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх үндэсний компани (ууд)-ийг нэгдэхийг, хамтран ажиллахыг уриалжээ. Ингэхдээ тавьж байгаа шаардлага нь тун энгийн буюу консорциумын аль нэг гишүүн сүүлийн 10 жилд ижил төстэй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, ажиллуулсан туршлагатай байх, Консорциум нь газрын тос боловсруулах үйлдвэрт хэрэглэгдэх технологи эзэмшдэг, эсвэл технологийн лиценз авах боломжтой байх тухай дурьдсан байна.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг горьдож, хэлсэн аманд багтаж суухаар Аж үйлдвэрийн яамаа түшиглэн үндэсний үйлдвэрийнхэн консорциумаа байгуулж дээс томох үлгэр мэт болсон нефть боловсруулах үйлдвэрээ барьчихвал ямар вэ.
Дотоодын нефтийн хэрэгцээгээ 40-50 жил хангахад хүрэлцэхүйц 1,6 тэрбум тонн газрын тосны нөөцтэй гэсэн судалгаа бий. Ийм их баялагтай атлаа нефть импортлогчид нэрээр адлагдаж, байнга шахуу үнээ буулга гэж "чичлүүлэх”-ийн оронд нэгдэн нийлээд консорциумаа байгуулж өөрсдөө нефтээ боловсруулаад эхлэх боломж нээлттэй байна. Хэрэв Аж үйлдвэрийн яамны төлөвлөсөн ажил саадгүй эхэлбэл гурваас дөрвөн жилийн дараа гэхэд бид эх орондоо нефтээ үйлдвэрлээд эхлэх нь. Энэ үед нефтийн үнэ үлэмж хэмжээгээр буурч, валютын ханшийг ч 23 орчим хувиар буулгах бүрэн боломж бий.
Урьдчилсан байдлаар нефть боловсруулах үйлдвэрийн газрын барилгын ажилд 1-1,3 тэрбум ам доллар шаардагдахаар байгаа. Одоогийн байдлаар Унгарын Евро Ойл компани төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан Аж үйлдвэрийн яаманд шилжүүлээд байгаа гэх. Тиймээс дээрх боломжийг алдалгүй үндэсний гэх тодотголтой компаниуд хамтарч, элгээрээ мөлхөөд байгаа эдийн засгаа аврахын тулд нэгдээд үзвэл ямар вэ.
Д.ЖАРГАЛ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||